УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг сүүлийн өдрүүдэд нэлээд бужигнаантай байлаа. Бүлгийн дарга П.Лүндээжанцангаа шүүмжлэх хүн олон байв. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээс үүдэлтэй маргааны явцад намын удирдах зөвлөлийнхөн нь “Бүлгийн даргын ажлаа өгвөл яасан юм бэ, та гишүүдээ зангидаж удирдсангүй” гэх мэтээр дайрч байсан тул тэр арга буюу ажлаа өгөхөөр болсон байна. Тус нам сонгуулийн можаритори системийг шүтэж буй тул Д.Лүндээжанцангийн үзэл бодол зөрчилдсөн гэх мэдээлэл бий. Тиймээс тэр УИХ дахь намын бүлгийн даргын ажлаа өгөхөөр болжээ. Харин түүний оронд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын бүлгийн даргаар гишүүдийн дийлэнх нь санал нэгтэй сонгов. Ө.Энхтүвшин намынхаа 26 дугаар их хурлын үеэр намын даргад өрсөлдөж байсан юм. Түүнийг харин УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх эсэхийг Ардын намын удирдах зөвлөл удахгүй шийдэх бололтой.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )