АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатыг эсэргүүцэн, ЧУУЛГАНЫГ ОРХИВ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг түүнийг тангараг өргөхийг эсэргүүцэн чуулганы хуралдааныг орхин гарлаа.

Ж.Эрдэнэбат УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьсон байдаг. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд ял оноосон.  Харин өнгөрсөн нэгдүгээр сард Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхим Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцэж, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт  буцаасан юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.30) 2021 оны 03 сарын 18

Дахиж битгий орж ирээрэй Баяртай 2024 он хүртэл

0  |  0
иргэн(150.129.142.22) 2021 оны 03 сарын 18

хүн хэлмэгдүүлсэн шийдвэр гаргасан завхралаа шүүх арайхийн засав. Шударга үнэн ялав.Эрдэнэбат миний дүү зоригтой ажиллаарай. Хэлэх үгээ айхгүй хэлээрэй

0  |  0
Zochin(43.242.243.64) 2021 оны 03 сарын 18

Ed nar baisan baigaagyi UIH ajlaa yavuulana

0  |  0
Nabi(172.58.221.76) 2021 оны 03 сарын 18

Tsagaandaan garchdee!!!!

1  |  0
Зочин(203.91.115.42) 2021 оны 03 сарын 18

Ерөнхийлөгч Ж.Эрдэнэбатыг захиалгаар хонгилын шүүгчидээрээ хэрэг зохиож хэлмэгдүүлсэн гэж ойлгож байгаа. Хүрэлсүх үүнийг хэлсэн шүү дээ.

2  |  1
Зочин(103.10.23.173) 2021 оны 03 сарын 18

Энэ гэж өрөвдөлтэй нөхөр гишүүн болохгүй бол үхэхгээд бгаан бхдаа яасан ядуухан дотортой хүн бэ бүх хөрөнгий нь хурааж улсын орлого болго дараа нь тангараг өргөх талаар ярь

1  |  1
Зочин(66.181.181.142) 2021 оны 03 сарын 18

Энэ завхарсан гишүүнээ тангарага өргүүлэхээ болимоор юмаа ганц худагийн ялтан Ж.Эрдэнэбат маргааш нь УИХ гишүүн аан үнхээр солиорч байгаам биш үү?

2  |  1
Top