Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын III илтгэлийн дүнг батлав

2021 оны 03 сарын 18

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 46 дугаар чуулганы 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд “Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэл”-ийн мөрөөр өгсөн зөвлөмжүүдийн талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танилцуулж, илтгэлийн дүнг батлуулав.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах, хүн худалдаалахтай тэмцэх, хохирогчдын эрх ашгийг хамгаалах, байгаль орчны доройтлоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийг бууруулах, хүний эрхийг хамгаалагчдын эрх зүйн байдлыг баталгаажуулах, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох зэрэг нийт 190 зөвлөмж өгсөн.

Монгол Улсын Засгийн газар 170 зөвлөмжийг хүлээн авч, биелүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 46 дугаар чуулган 2021 оны 2 дугаар сарын 22-ноос 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top