Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Д.Оюунхорол, Т.Мөнхсайхан нар томилогджээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг МАН-ын даргын зөвлөхөөр томилсон бол Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг МАН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилсон байна.
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролын хувьд парламентад хэд, хэдэн удаа сонгогдон ажиллаж байсан төдийгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан билээ. Харин Т.Мөнхсайхан өмнөх Засгийн газарт Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хашиж байсан юм.