Ж.Эрдэнэбатад хандсан ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮГ анхаарал татлаа

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон билээ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан, шалгагдаж байхдаа тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноож, ялыг нь эдлүүлж байсан ч Улсын Дээд шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болж, дахин эхнээс нь шалгах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ял хүчингүй болж, Ж.Эрдэнэбатыг сулласан юм. 

Нэгэнт хоёр шатны шүүхээс Ж.Эрдэнэбатад оноосон зургаан жилийн ялыг Улсын Дээд шүүх хэрэгсэхгүй болгож, түүнийг сулласан тул ялгүйд тооцож болно. Энэ ч утгаараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр өчигдөр /2021.03.18/ УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөлөө. Ингэснээр түүнд хуулиар УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх үйлчилж, хуулийн хамгаалалтад орсон юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнийхээ тангарыг өргөх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы танхимд түүнд хандаж үг хэлсэн билээ. Тэрбээр “Ж.Эрдэнэбат аа, хэрэг тань мөрдөн байцаалтын шатанд явж байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу. Азнавал яасан юм. Тэртэй тэргүй парламентын гишүүдийн тал нь гэмт хэрэгтнүүд байгаа. Ж.Эрдэнэбат өөрөө нэгийг бодно биз. Хар залуугаараа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд болсон хүн. Энэ эмгэнэлт жүжиг болох гээд байна шүү. Тэртэй тэргүй УИХ шүүхийг авсан. Та нар олонх байна, санаа зовох зүйлгүй. Хэргээ нэг тийш болгочихоод тангаргаа өргөж болдоггүй юм уу. Би дахиад хэлье, энэ УИХ бага ард түмэн биш болсон” гэх үгийг парламентын индрээс тодотголоо. Улмаар Ж.Эрдэнэбатыг тангараг өргөхийг эсэргүүцэж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарсан байдаг. 

Харин УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөсөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ямар нэгэн үг хэлсэнгүй. Тэр ч битгий хэл, хэвлэлийнхэнд ч баригдсангүй. Тэрбээр суллагдсанаасаа хойш нэг ч хэвлэлд ярилцлага өгөөгүй байгаа юм.

Эсрэгээрээ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад хандаж хэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрх үг анхаарал татаж байна. Хэдийгээр Улсын Дээд шүүхээс Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэрэгсэхгүй болгосон ч хэргийг нь дахин эхнээс нь шалгах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, түүнд холбогдох хэрэг дахин шүүхээр дэнслэгдэнэ гэсэн үг. Харин хэргийн холбогдогч Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөж, хуулийн хамгаалалтад очлоо. Энэ нь мөрдөн байцаалтын явцыг удаашруулах, хэргийг шалгах явцын тайлбар, мэдүүлэг зэрэг асуудалд хүндрэл гарах магадлалыг өндөрсгөж байгаа билээ. Тиймээс Ж.Эрдэнэбатад хандаж хэлсэн төрийн тэргүүн Х.Баттулгын үгийг зүгээр нэг хийрхэл, улстөр гэж хүлээж авах нь өрөөсгөл юм.  

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.180.216.83) 2021 оны 03 сарын 21

Ерөнхийлөгчийн МЭДЭЛ ХҮРЭХГҮЙ БАЙНА АРД ТҮМЭЭН БОСОХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН ЮМ БИШҮҮ МАН НАМ АРД ТҮМНЭЭР ТОГЛООД ДУУСЛАА ҮХЭР МОНГОЛЧУУДАА

0  |  1
Зочин(202.9.46.189) 2021 оны 03 сарын 20

Фашист жэнко ахмадуудыг ялгаварлан гадуурхаж мөнгө тараасан .... энэ хүний хийсэн ажил болгон дан мөнгө хулгайлах эх орноосоо хулгай хийж харийнханд тал засах байсан .... монгол төр монголын ард түмэнд чам шиг хог хэрэггүй ээ ... өөрийгөө баадаггүй шээдэггүй гээд ваакумдуулсан хулгай хийх хулгайн л нөөцтэй новш ...тонил цаашаа ... их хурал биш чи чиний тойрон хүрээлэгсэд л хулгайчид шүү ... чи орох гарах гарцгүй болоод амь тэмцэж галзуурах гээд хаа хамаагүй хүнийг элдэв янзаар хэлэх эрх чамд байхгүй ..

1  |  1
Зочин(203.91.115.40) 2021 оны 03 сарын 20

Хуулиа ч мэдэхгүй ерөнхийлөгчөөс ичиж байна. Эрдэнэбатыг буруутай гээд байгаа бол шүүх хурлаа нээлттэй хийж олон түмэнд буруутай гэдгийг нь харуулахгүй яасан юм бэ. УИХ-ын индрээс хүн яллаад Үндсэн хуулиа зөрчөөд иргэдээ талцуулаад байж таарахгүй. Энэ хүнийг одоо зайлуулах цаг нь болжээ. Монгол улсын ерөнхийлөгч ийм их хувийн өс санадаг, асуудалд өөрийн бяцхан тархиараа ханддаг байж болохгүй гэдэг нь тодорхой. АН-ыханаа дагуулаад гарч байгаа нь бүлгийн дарга шиг л харагдлаа. Гэтэл ерөнхийлөгч улс төрийн намаас ангид байх ёстой.

1  |  2
Зочин(202.21.108.48) 2021 оны 03 сарын 20

Баттулга ерөнхииийлөгч өөрөө ичих булчирхайгүй юм байна.эрдэннэбат сайхан ёс суртахууннтай гайгүй саын хүн. Сэлэнгэчүүддийн сонгох эрх батлагаажсан саыхан үйл яввдал боллоо.

1  |  2
зочин(103.212.119.134) 2021 оны 03 сарын 20

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл,байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд МАН-ынхан Зоригийн хэрэг, ҮАБЗ-ийн хэрэг, шүүгчдийн хэрэг, Оюутолгойн гэрээ, 10 тэрбумын санхүүжилт, Үндсэн хуулийн шинэчлэл зэргээр ард түмнйи тархи толгойг өдөр шөнөгүй, өглөө оройгүй угааж байна.

2  |  1
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 03 сарын 20

Dylzen Khyrelsykh Mongoliin turiig urvagch kzainoochid arkhag mapyydaar dyyregej bna.Ter tedneesee mash ikh khahyyla avj baikh shigee.Mongoliig MAN ba MAKHN bolon AN namiin bykh khylgaichidiig mapyydiig amiig ni avarj bna.Mongoliig ard tymentei ni shivshegtei baidald oryyllaa.Odoo uuruu khycheer erunkhiilugch bolokh munguu tsyglyyljee.Mongolchyydaa khar khairtsagiig ystagakhgyi bol .Mongold khetseej shydarga niigem togtokh ni ungurlluu.

0  |  1
zochin(202.179.25.210) 2021 оны 03 сарын 20

ichij amidar, ter Erdenebatiin noir chureeguidee, bas dachin ichecheee

0  |  1
зочин-2(192.82.73.98) 2021 оны 03 сарын 20

МАН-ынхны ганц чаддаг юм нь өөрсдийнхөө хулгайчийг яаж хамгаалахаа ард т үмэнд үлгэр болгон үзүүлж байгаа муу жишээ. Хуулийн өмнө хэн буйг ч байсан шударга байх ёс зүйг ингэж л бусармаг үйлдлээрээ харууллаа даа. Нэг л УИХ-д хятадуудын үр сад сууж байгаа учраас монголын хуулийг уландаа гишгэж гэж хардаж байна.

1  |  1
Зочин(64.119.17.194) 2021 оны 03 сарын 20

Монголын хууль дээдэст иймэрхүү сайнаар хурдан уйлчилж ард тумэнээ доромжилж байна даа тангараг өргөж байгаа нь ч ичих булчирхайгүй болчихсон

2  |  1
Зочин(64.119.25.49) 2021 оны 03 сарын 20

Сэлэнгэ аймгийн сонгогч иргэдийн сонголтыг төр хуулийн дагуу хүлээн зөвшөөрч баталгажууллаа. Сэлэнгийн сонгогчил яллаа.

1  |  2
Зөв хэлсэн(64.119.26.161) 2021 оны 03 сарын 20

Хууль гууль болсон

2  |  1
зочин(59.153.113.60) 2021 оны 03 сарын 20

хэн хэнээ хэлэлтгүй болохоор еөрнхийлөгчийн үгийг хэнч тоохгүй биз дээ

2  |  2
Иргэн(202.9.46.71) 2021 оны 03 сарын 20

МАНАН ЯЛЛАА

1  |  1
Top