АН-ын даргын цахим сонгуульд өрсөлдөхөөр таван нэр дэвшигч бүртгүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 20

Намын даргаа гишүүдээсээ сонгодог нэг л нам Монголд бий. Тэр нь Ардчилсан нам. Тиймээс Ардчилсан нам ковидын цар тахалтай байгаа энэ цаг үед Монголд анх удаа цахим сонгууль явуулахаар болсон юм.

АН-ын даргыг сонгох сонгууль 2021 оны гуравдугаар сарын 28-нд болох тул нэр дэвшигчдийг өнөөдөр Дотоод сонгуулийн хороо бүртгэлээ.

Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигч Дотоод сонгуулийн хороонд материалаа өгснөөр бүртгэлийг оройн 20.00 цагт хаалаа.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.223) 2021 оны 03 сарын 21

Пүрэвдаваа зэрэг хүмүүс мөрийн хөтөлбөрүүдээ тв-р танилцуулаад бсн, тэд нар юунд өрсөлдөөд байгаан бол?!

0  |  0
зочин(103.57.95.237) 2021 оны 03 сарын 20

ГҮНБАЛАЙ гэдэг энэ товариш Ард түмнээ хайрлая ч билүү яая ч билээ нэг намын дарга биш билүү. Тэр намаа тараагаад хаячихсан уу, эсвэл эхнэртээ бэлэглэчихсэн үү, ийм тавтиргүй хүн өөр намаас ирээд намын дарга болж энэ намын гишүүдийг нэгтгэх үү.

0  |  0
Top