УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд гишүүдийнхээ байр суурийг нэгтгэдэг.

Тэгвэл өнөөдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 10:00 цагаас "Их Монгол" танхимд, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан "Их Эзэн Чингис хаан"-ы танхимд хуралдана.

Хоёр намын бүлэг хуралдааны дараа мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top