Д.Ганбат: Тэтгэврийн доод хэмжээг 500 МЯНГАН ТӨГРӨГ болгох хууль өргөн барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.03.22/ хуралдлаа.

Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар олон асуудлыг хэлэлцлээ. Гишүүд 100 хувийн ирцтэй оролцсон. Бүлгээс нэн яаралтай өргөн барих хоёр хууль байна гэж үзлээ. Нэг нь, Шилэн дансны тухай хууль. Энэ хуулийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Тэгэхгүй бол зарим нэг этгээд шантааж хэлбэрээр ашиглаж байна. Хуулиа бэлэн болгож, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн ч арай батлах болоогүй гэдэг хариу өгсөн. Татвар төлөгчдийн нэг төгрөг ч гэсэн олон нийтийн хяналтад байх ёстой. Нөгөө нь, Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс доошгүй болгох ёстой гэдэг хууль. Засгийн газар бас л бидэнтэй санал нэгдээгүй" хэмээн тодотголоо.

Түүнчлэн "Нөгөө талаараа АН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсохоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бичиг хүргүүлсэн. Энэ мөнгө бол УИХ-аас гадна яваа. Өнөөдрийн байдлаар цар тахал ямар байгааг харж байна. Өдөрт халдварын тоо 200 гарч байна. Өмнөх Засгийн газар нь бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн Засгийн газар нь шал дордлоо. "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд 33 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ ямар ч үр дүнгүй өнгөрлөө. Хотын даргад хариуцлага тооц гэхээр тооцдоггүй. Хэдхэн хоногийн өмнө байгалийн гамшигт үзэгдэл болж Дундговь аймагт 10 хүн нас барлаа. Үүнд маш хариуцлагагүй ажилласан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоолоо. Дөрвөн хүүхэдтэй эмэгтэй 15 давхраас унаж амиа алдлаа. Энэ УОК-ийн хариуцлагагүй шийдвэрээс болж ард иргэд маш их хохирч байна" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.168.81) 2021 оны 03 сарын 22

Тэтгэврийг ажилласан сүүлийн 5 жилээр тооцож тогтоодог хуучин жишигтээ оруулж болдоггүй юм болов уу.Хүрэлбаатар гэдэг этгээдээс болж сүүлийн 3 жил тэтгэвэр тогтоолгосон хүмүүс хохирлоо шүү дээ.

0  |  0
зочин(183.15.126.47) 2021 оны 03 сарын 22

Энэ хэдэн тэнэгуудийн ухаан нь хурэхгуй ээ худалаа попордоод нээх ард тумнээ бодсон Юм яриад суухийн улс эх орны эдийн засаг ямар байгаагаа ч мэдэхгуй яваа бололтой эсвэл зориуд одоон хатгаж байгаа Юм уу

0  |  0
ub irged(66.181.161.1) 2021 оны 03 сарын 22

ene yamar teneg mal ve

0  |  0
Уншигч(64.119.23.59) 2021 оны 03 сарын 22

Нэг ч татвар төлж үзээгүй, мөн 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгож байгаа малчин хүмүүст ч гэсэн сар бүр зүгээр л 500.000 төгрөг өгнө гээд бодоод үз дээ, энэ улсын төсөв ачааллаа дийлэх үү, татьараа насан туршдаа төлсөн иргэд нь болдог юм гэхэд , энэ арай л биш шүү, төгрөг цаас болж доллар алт болж, зүгээр сууж амьдрах нь амар амгалан болох болно,

1  |  0
(103.26.195.70) 2021 оны 03 сарын 22

болио. нэг талаасаа шударга ёс чинь алга болно. дээрээс нь хөдөлмөрийн фронтоо нээх асуудал гацна. ухаан зарж урагштай ажилла. ядаж хэдэн хүмүүсээ гадаадад гаргаад ажил сургаад хөөж авчираад ажиллуулах үйлдвэр барь. буруу юман дээрээ толгой сайн ажилладаг хүмүүсийн нэг баймааргүй байгаа биз дээ. 76 мал сэтэрхий уруултай эцэг малуудаасаа хээлтүүлэг хийж сур.

1  |  0
Top