УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.03.22/ хуралдлаа. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсохоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт бичиг хүргүүлсэн. Энэ мөнгө бол УИХ-аас гадна яваа. Өнөөдрийн байдлаар цар тахал ямар байгааг харж байна. Өдөрт халдварын тоо 200 гарч байна. Өмнөх Засгийн газар нь бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн Засгийн газар нь шал дордлоо. "Нэг хаалга, нэг шинжилгээ"-нд 33 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ ямар ч үр дүнгүй өнгөрлөө. Хотын даргад хариуцлага тооц гэхээр тооцдоггүй. Хэдхэн хоногийн өмнө байгалийн гамшигт үзэгдэл болж Дундговь аймагт 10 хүн нас барлаа. Үүнд маш хариуцлагагүй ажилласан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоолоо. Дөрвөн хүүхэдтэй эмэгтэй 15 давхраас унаж амиа алдлаа. Энэ УОК-ийн хариуцлагагүй шийдвэрээс болж ард иргэд маш их хохирч байна" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
ХОРИО тавьсан нь буруу БУРУУ болсон