Улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ын даргын сунгаа өнгөрсөн долоо хоногийн даваа /2021.03.15/ гарагт албан ёсоор эхэлсэн билээ.
Тус намын даргад хоёр талаас нийт О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нарын есөн хүн нэр дэвшин, өрсөлдөж байна.
Тэдний хэн нь ялалт байгуулж, АН-ын дараагийн дарга болох нь ГУРАВДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР тодорхой болно. Санал хураалтыг тухайн өдрийн 09:00 цагаас 20:00 цаг хүртэл зохион байгуулах юм.
Тэгвэл АН-ын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж байгаа есөн нэр дэвшигчийн нэр хүнд, рейтингийг тодорхойлох олон нийтийн санал асуулгыг SUNGAA.MN сайтаар авч байна. Уг санал, асуулга нь олон нийтийн хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн бөгөөд АН-аас баталсан сунгааны санал тоолох аргаар явагдаж байгаа юм. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт есөн нэр дэвшигчийн нэр хүнд ямар байгааг судалгааны үр дүнд тооцож, гаргана. Өөрөөр хэлбэл, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийг 76 мандаттай гэж тооцож, нэг тойргийг 1000 оноо гэж үзнэ.
Өнөөдрийн байдлаар санал асуулгын нэгдүгээрт О.Амартүвшин 10954 оноотой яваа бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 10240 оноотой санал асуулгыг удаалж байна. Харин гуравдугаарт 10116 оноотой С.Эрдэнэболд бичигдэж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ugaasaa Unurbayar ,Gundalai , Ouyngerel nar heregui.umnuh jiluuded tar ni tanigdaj yu vh hiigegui humuus yadaj bhad Eebeegiiin karmaaniihan bn,busad nj deer bhaaoo
Nono GUNBALAIG XEZEE CH BOLOXGUI. IIM UIMIULSEN XEL AM XIISEN POP XUKGAICHUUDAAS OLIGTOI YUM XULEEX XEREGGUI. OYUNGEREL ARAI ERUUL BAIX. BUSAD N EBI ERDENE ZI NARIIN GAR XUL
Гүндалай арайл размахтай томоор харж чадна Гүндалайд саналаа өгцгөөе
Ч.Өнөрбаяр хүү минь чи ингэтлээ доошоо орох ч гэж дээ туйлын харамсалтай байна эртхэн нэрээ тат. Тэртээ тэргүй чамайг Элбэгдоржийн юугч хамаагүй долоогч гэж бичсээр байгаад унагана.