Ерөнхийлөгчийн нохойд барьдаг мод болох сонирхолтой хүмүүс Ардчилсан намд нэгээр тогтохгүй байх юм. Монголын ардчилалд гай тарьж мэдэх тийм л хүмүүс Ардчилсан намын дарга болохоор зүтгэж байгааг харахад айдас ч төрөх шиг. Нэг талдаа С.Эрдэнийн Ардчилсан нам нөгөө талд нь Ц.Тувааны гэх тодотголтой намын хүмүүс уралцаж байна. Тэдний хэмлэлдээнээс харахад Монголын ардчилалд аюулын харанга ойрхон байгааг мэдэж болохоор.
Ц.Тувааны буюу одоогийн Ерөнхийлөгчийн талаас сунгаанд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар арсалдаж байна. Нөгөө талд нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нар сурталчилгаагаа эхлүүлээд байгаа юм. Ц.Тувааны Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтад гишүүд нь биечлэн саналаа өгөх бол С.Эрдэнийн талын сонгуулийг цахимаар зохион байгуулна. Хоёр Ардчилсан намын даргад нэр дэвшигчид хамтраад дундаасаа нэг нь намын дарга сонгож тарж бутарсан, итгэл үнэмшил нь цуцаж буй намын гишүүдээ бодох цаг болоогүй юм уу. Ц.Тувааны талынхан Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээлээр өөрсдийн нэр дэвшигчийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэн, УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг намын дарга болгох тохироо хийсэн гэх мэдээлэл гарч эхлэв.
Намдаа зүтгэсэн ардчилалд үнэлэгдсэн байдлаараа О.Цогтгэрэл намын гишүүдийнхээ итгэлийг даана гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Сүүлийн үед О.Цогтгэрэлийн хатгаасаар Д.Пүрэвдаваагийн нэрийг татуулах, О.Амартүвшинг дэд даргаар томилох, С.Эрдэнэболдод ямар нэг улс төрийн дэмжлэг үзүүлэх байхыг Ц.Туваанд Төрийн тэргүүн үүрэг өгсөн гэх.
Ардчиллын үнэт зүйлийг тээгч гэхээсээ илүү Ардчилсан намд тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуульд хувиасаа хэдэн төгрөг гаргачих боломжтой нь О.Цогтгэрэл юм байлгүй. Намын дарга хэн ч байж болно. Гэхдээ ардчилал үнэгүйдэж, ардчиллын зарчим алдагдаж байгаа энэ үед мөнгөнөөс илүү сонголтыг гишүүд нь хийх ёстой. Тэр шалгууртаа тэнцэх гэдэг нь өөрөө том шалгуур. Намын даргын манлайлал хэр байхаас шалтгаалж Ардчилсан нам сонгуульд хэрхэн оролцох цаашлаад 2024 оны сонгуульд олонх болох эсэхийн хувь заяа дэнслэгдэнэ. Яахав ээ, болж л байдаг, өгч л байдаг намын даргын сунгаа гэдгээр асуудалд өнгөц хандаж болохгүй. Тэр алдсан цаг хугацаа бүхэн ардчиллын амин сүнс орших эс оршихын тухайд авч үзвэл алдаж болохгүй хором юм.
Ардчилсан нам байх уу, байхгүй юу гэдэгт дүгнэлт хийх лидерийн төлөөх өрсөлдөөнд нэг муу мөнгөний бараа харсан лойдерыг ялуулж, бүлгийнхээ хэдэн гишүүнээр дэмжүүлээд дарга болчихно гэж үзэж байгаа бол Монголын ардчилал халуун зунаар дэлгэрч амжаагүй цэцэг шиг гундах болно. Намын дарга мөнгөтэй байх ёстой. Гэхдээ мөнгө бүхний хэмжүүр болбол дараачийн хэдэн сонгуульдаа Ардчилсан нам ард түмнээсээ алганы амт үзсээр байх юм. Түүнтэй холбоотой олон факт яригддаг ч энэ удаадаа түр азная. Ард түмэн “Тэсо”-гийн зайрмагийг амтархан долоодог ч Ардчилсан намынхан энэ удаагийн улс төрийн “хор” шингэсэн зайрмагнаас холхон байсан нь дээр гэдэг яриа гарч.
О.Амартүвшин нөгөө талд нь улс төрөөс ангид байна хэмээн ам тангараг өргөн МҮХАҮТ-ын дарга болчихоод одоо улс төр рүү халтирч байна. Ганц хоёр жилийн өмнө ярьж байснаасаа эргэн буцаж байгаа нь түүний ямархан туйлбартай хүн болохыг түвэггүй илтгэж байгаа юм. Түүнийг жүдогийн Н.Түвшинбаяр аварга улс төрд хөтлөн оруулж Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авахуулсан гэдэг. Тэр цагаас хойш Ардчилсан намын гишүүн болж төрийн сэнтийд залрах хүсэлд нь Булганыхан дөнгө тавьсан байдаг.
Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа мөн сунгаанд нэрээ дэвшүүлсэн. Өмнөх хоёр нэр дэвшигчийнхээ дэргэд мөнгө бэл дутуу түүнд Ардчилсан намынхан хэрхэн хандахаас түүний хувь заяа цааш зурагдана. Ялагдсан Ардчилсан намынханд тэр хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт цэг тавих цаг ойрхон байна. Нэгэн цагт тэр Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаад өөрөө ажлаа өгөөд холдсон нэгэн.
Ц.Тувааны намын даргын сунгаанд нэр дэвшигч дараагийн хүн нь С.Эрдэнэболд. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр одоо цагт сайхан лектор биш намын эв нэгдлийг хангах хүн хэрэгтэй хэмээн товч бөгөөд тодорхой ярьсан байдаг. Нэгэн цагт Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад хэвлэлийн албаны даргаар нь ажиллаж байгаад гадагшаа сурахаар одсон нэгэн. Тэрбээр О.Цогтгэрэл, О.Амартүвшин нарын дэргэд хөрөнгө дутуугаас дутуу. Марс төсөл ярьж байгааг нь ард түмэн хийгээд Ардчилсан намынхан одоогоор ч бүрэн дүүрэн ойлгож амжаагүй явна. Ардчилсан залуучуудын холбоотойгоо Ерөнхийлөгч Х.Баттулгын хаяанд гэрээ барьсан дуулдана.
Ц.Тувааны Ардчилсан намын дөрвөн нэр дэвшигч ямар нэгэн байдлаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогдсон байгаа юм. Үүнээс үзэхэд хэн нь ч ялалт байгуулсан Х.Баттулга ялж байна л гэсэн үг. Гэхдээ дөрвийн дөрвөн бүлтийсэн нэр дэвшигч байхад яагаад заавал О.Цогтгэрэлийг дэмжүүлэхээр чиг өгсөн гэдэг яриа гарах болов. Магадгүй өөрөө ч мэдээгүй байхад нь О.Цогтгэрэл сайн дураараа Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй хэмээн өөрийн дэмжигчдийг өсгөхөөр улайрч байж мэдэх юм.
Монголын ардчилалд гай тарьчихгүйхэн шиг аваад явчих хүн одоо тус намд хэрэгтэй. Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яах вэ. Гэхдээ мөнгөтэй хэрээ бусдаас давуу эрх олж авч болохгүй.
Э.ИВЭЭЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 18 )
Цогтгэрлийн ард сахал Эрдэнэбилэг Эби нар б.даг. Зайрмаг зардаг компани гэрлийн хурдаар хэрхэн Тэсо групп болсон байхав. Бод бод. Ерөнхийлөгчийн хүн ч гэх шиг. Өнөөх нь мэдэхгүй тууж яваа даа
Ene zaluu namiin darga boloh ni zuv shuu busad ni bol yu ch hiij chadahgui chadvargui garuud
Гүндалай,Оюунгэрэл мэтийн эмгэд өвгөд хэрэггүй.Тэдний арга барил ч хоцрогдсон. Нам гэдгийг ашиг зарчим гэдгийг талцах,гээд ойлгочихсон тэд одоо ёстой хэрэггүй.Нэр дэвшигчидээс Цогтгэрэл Амартүвшин нар нь дөнгүүр юм.Тулгат гэдэг нөхөр чинь хэлж ярьж байгаа нь арай л сүржин хийрхүү,намчирхуу юм шиг.Пүрэвдаваа нь ямар ч шансгүй.
Ingej demiirch bhaar er n ter mashinii nomer duudlaga hudaldaa yvuuldag shine arga barilaar shiidej dargiin saihan sandal hiilgeed duudlagiin tsanaa tsohij undur une ugsun ylagchid sandlaa tugtaigaa huleegeed ugvul yasan shudraga ardchilaltai yvdal boloh bol gej bodoj bn ! Daraagiin asuudliin hugatsaa bidnii huleehgui shuu!!!
Erdeniin heden malnuudaas deershdee. AH seheeseee bilee
Тэгээд яг хэнийг нь дэмжүүлэх гээд бөйгаа юм бэ чи
Ардчилсан нам засаг бариагүй олон түмэнд гай тариад байгаа юм алга. Мөн хэл амаа билүүдэх юмаа оловоо. Эрх баригчдын даоангуйлал буруу үйлдлүүдийг шүүмжилж иргэдийн эрх ашгийг шударга ёсыг шаардаж байх ёстой л доо уг нь.
Даргынхаа албан тушаалыг мөнгөөр үнэлээд зараа тэр нь шулуухан
Түй чоорт, АН хэрэг алга. Таануусыг 30 жил дэмжлээ новшнууд юмаа. Тэр Оюунгэрэл нь бусдаасаа хамаагүй дээрээ. Жанхууг одоо зогсоох цаг нь болсон.
Tsogtgerel bolnoo Erdenees deer
Цогтгэрэл болж бнаа энэ бичээд бгаа нөхөр харин хэний гөлөг вэ
Өөрийн бизнесээ босгосон УИх гишүүн болсон дэвшилттэй юм шиг санагддаг хийгээд үзэхэд яахав ядаж нэр цэвэр
Өөрийн бизнесээ босгосон УИх гишүүн болсон дэвшилттэй юм шиг санагддаг хийгээд үзэхэд яахав ядаж нэр цэвэр
Бүрэн эрхийх нь хугацаа дууссан Цогтоог даруйхан эргүүлэн татах ёстой шүү.
Цогтоогийн бүрэн эрх нь дуусаад 400 хоносон. Ийм хүнээр үндсэн хуулийн хамггалагч хийлгэх ёсгүй.
Баттулга тайлбар өгөх нэрээр Цэц дээр хэд хэд очиж нөлөөөлсөн нь үнэн шдээ. Үүнэээс нь болж Цогтоо, Нанзаддорж хоёр хуурамч бичиг үйлдээ биз баттулга ямар нүүрээрээ нэр дэвших гэсэн юм болоо
Тувааны тал нь зөв чиг баримжаатай явж бгаа!
Purev davaa bol duurgees ih yum zohison tom banhar nohoigoos ni harj bolno deerelhuu hun shuudee duurgiig iim baidald oruulsan muu hun