-З.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Туваан тэргүүтэй “Шонхор”-ынхон сөрөг хүчнийг үгүй хийлээ-
Монголд хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй шиг сөрөг хүчинд хүчтэй лидер хэрэгтэй болоод удаж байна. Ямар сайндаа л хоёр салчихсан АН-ын даргад өрсөлдөгч есөн нэр дэвшигч дундаа олон нийтийн сүлжээнд архидаж суудаг болсон Л.Гүндалай арай зангарагтай лидер нь болж харагдах вэ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хувьд анхнаасаа АН-ын гишүүн байгаагүй. Сүүлд 2015 онд АН-аас ганцаар тусгаарлаж, Ард түмнээ хайрлая нэртэй гэр бүлийн намаа байгуулж байлаа. Түүнээс өмнө нь ч АН-аас салж, мэдэлдээ нам байгуулан хувь улстөрчийн насаа уртасгах оролдлого хийж байсан түүхтэй нэгэн. Нэгэн үе дуулиан шуугиантай улстөрчдийн нэг байсныхаа хүчинд тэрбээр Зайсанд газрын эзэн болсон маргаан өнөөдрийг тасраагүй байгаа.
Ерөнхийдөө багаар тоглох хуультай улс төрийн тогоонд ганцаар заяатай Л.Гүндалай урт настай байж чадаагүй нь ашигтай үедээ АН-ыг налдагтай холбоотой.
АН-ынхны хувьд Л.Гүндалай улс төрийн лидер гэхээсээ илүүтэй ийм л хүн, ардчилсан үзэл санааг тээгч гэхээсээ илүүтэй урвагч шарвагч популист нэртэй. Өнөөдөр АН-ын даргад өрсөлдөгчдийг тэр тодорхойлж байгаа. АН-ын одоогийн дүр төрх энэ. Ийм дүр төрхтэй намд хэн итгэл хүлээлгэх билээ.
АН ингэж дорд орсон нь С.Эрдэнэ тэргүүтэй “Шонхор” фракцынхантай шууд холбоотой. Намынхаа удирдлагыг 2015 онд “Шонхор” фракцын З.Энхболд, түүний дараа С.Эрдэнэ өвлөж авсны хүчинд МАН хоёр удаагийн сонгуулиар үнэмлэхүй олонх болж төрийн эрх авсан. Парламентын 2016 болон 2020 сонгуулийн дараа “МАН сайн байсангүй, АН муу байлаа” гэдэг дүгнэлт хүртэл давтагдсан байдаг. Улмаар “Шонхор” фракцын С.Эрдэнэ, түүний дагуул асан Ц.Туваан нар АН-ыг хоёр тамгатай, хоёр байртай болгож салгаснаар өнөөдрийн хэмжээнд хүрлээ гэж шууд дүгнэж болно. Үр дүнд нь АН Монголын ард түмний эрх ашгийг хамгаалах сөрөг хүчин бус МАН-ын туслах хүчин болж харагдаад байгаа. Энэ нь нэг намын хэт засаглал тогтож, ардчиллын үнэт зарчмууд ганхахад хүргээд байна. С.Эрдэнийн гэх АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажилласан намтартай Ч.Өнөрбаяр, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, намын ажилтан Ч.Уртнасан нар өрсөлдөж байгаа. Харин Ц.Тувааны харьяа намын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Ардчилсан залуучуудын ерөнхийлөгч С.Эрдэнэболд, нийслэлийн АН-ын дарга асан Б.Пүрэвдаваа нар өрдсөлдөж байгаа гэх. Эдгээр дотроо улс төрд арай илүү туршлага хуримтлуулсан нь Л.Гүндалай учраас жарын чавганцын зарчмын дагуу зангарагтай харагдах болов. Гэхдээ улс төр сонирхогчид Л.Гүндалай угаасаа ингэж тоглож чадахгүй хүн гэж үзэж байгаа. Түүний ардаас УИХ-ын гишүүн, төрийн сайдын албыг хашиж үзсэн Ц.Оюунгэрэл бичигдэнэ. “Би л ганцаараа эмэгтэй” хэмээн энд тэнд уйлж буй Ц.Оюунгэрэл анхнаасаа намын дарга биш санал хуваах гэсэн зорилготой яваа. Мөн энэ хоёр өөрсдийгөө олон нийтийн дунд мартуулчихгүй гэсэн бодол ч тээж буй биз. Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл хоёроос бусад нь үнэндээ овойж оцойх улс төрийн намтаргүй. Хоёрдугаар эгнээний улстөрчид, эсвэл мөнгөтэй компанийн эрх ашгийг төлөөлөгчид байна. Анхнаасаа олон намын нэгдэл болж, фракцын зарчмаар тоглож ирсэн АН-ын даргаар энэ есөн нэр дэвшигчийн хэн ч тодорсон зангидаж, ялалт хөтөлж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Уг нь өнөөгийн АН-д хэн нэгний гар хөл бус үндэсний хэмжээний лидер хэрэгтэй байгаа. Тийм лидер мөрөөдлийн ялалтад нь хөтөлж чадна. АН-д “Шонхор”-оос бусад фракц бий.
Нэгэн цагт эрх баригч, ардчиллын бэлгэ тэмдэг байсан АН ийм болтлоо бусдын тоглоом болж, задраад байгаа. Гэхдээ аль нам нь албан ёсны гэдгийг АН-ын жинхэнэ гишүүд өөрсдөө ч тайлж ойлгохгүй байгаа. Улсын Дээд шүүх аль альныг нь бүртгээгүй. Хуучин дүрмийн бүртгэлээрээ нөгөө л “Шонхор” фракцын С.Эрдэнэ өөрийгөө албан ёсны дарга гэж үзэж байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ц.Тувааны хувьд экс дарга С.Эрдэнийнхээ үүрэг гүйцэтгэгч хэлбэрээр АН-ын тамгыг хүлээж авсан. Түүнээс хойш нэг хэсэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжигч, нөгөө тал нь Ерөнхийлөгчийн эсрэг талынхныг баримтлагч болон АН-ыг нэр хүндийг урж тасдаж эхэлсэн юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Гүндалай учрыг нь ойлгохгүй андуураад орчихож,өөр намын дарга байх ёстой доо. Ийм тоглолт хийж арай болохгүй дээ.
энэ намуудыг бүгдийг нь тараагаад дансанд нь байдаг хамаг хөрөнгийг нь улсад хурааж авбал таарна.
АН тар
Журмын нөхөд минь АН дотор МАН ын бууны нохойнууд маш ихээр орж ирээд дотор нь хагалан бутаргах ажил ихээр х ийж байгаа шүү. Тэр цогтгэрэл, бас Амартүвшин мэтийн ,дөрвөдүүд, Нямка ахынхаа заавраар л ажиллана. Иймд та хэд минь учраа эвтэйхэн олоод энэ тагнуулуудыг зайлуулаа!
зүгээр л зайлцгаа.
Гүндалай гарах магадлал өндөр
Хурдан далд ороосой. Харахаас аймшгийн новшнууд байлаа. Гүндалай оюунгэрэл гэж 2 таарсан хэрүүлч авгайчууд байлаа
Gundalai garaasai
хогнууд
Dut*