Х.Баттулгын гэх “хонгил”-ыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, С.Эрдэнэ нар илчиллээ, өөр юу хэрэгтэй гэж

Админ | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Нийгмийн уур амьсгал дөрвөн жилийн өмнө шударга ёс ярьж гарч ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг чиглэлээ. Өчигдөр төрийн ордны гадна олон мянган иргэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас шүүгч нарт хариуцлага тооцохыг шаардаж жагсав. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон нэр бүхий шүүгч нарт хариуцлага хүлээлгэхийг түүнээс шаардсан юм. Тэдгээрийн дотор бусдаас авлига авч, хэрэг шийдвэрлэсэн байх магадлалтай шүүх, хууль хяналтын байгууллагуудын ажилтнууд багтсан. Үүгээр тогтохгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны үнэмлэхтэй, өмгөөлөгч гэх этгээд, Ерөнхийлөгч Х.Баттулгын харьяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд их хэмжээний мөнгөний дуулианд удаа дараа холбогдоод байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр үйл явдалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Гансүхэд хариуцлага тооцуулах шаардлагаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн ч шийдэгдээгүй. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ “Үнэхээр Б.Баасанцогт гэдэг хүн шүүн таслах ажил, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж, бусад шүүхийн процесст оролцсон нь тогтоогдвол том хэмжээний асуудал болж хувирна. Үүн дээр Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй гэдэг урьдчилсан нөхцөл байдал яригдаж байгаа. Тэгвэл А.Гансүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар цаашид үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн эрх байх уу, үгүй юу гэдгийг хөндөнө” гэж байв. Тэгвэл эдгээр асуудал олон нийтийн эгдүүцлийг хүргэж, онцгой дэглэмийн үед жагсаал хийхэд хүргэсэн байна.

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагууд төдийгүй шүүх засаглал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тойрсон авлига, хээл хахуулийн асуудал эцэстээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүрэн замхраад байгаа. Сүүлдээ хүссэн хүнээ яллаж, шийтгэн дарамталдаг зэрэг бүх юмны эцсийн захиалагчийн талаар ил цагаан ярилцдаг боллоо. Айж гайхах хүн ч олширсон. Энэ удаад АН-ын албан ёсны дарга гэгдэж буй С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх “хонгил”-ын хохирогчоор тодорсноо өчигдөр зарлав. Тэрбээр Х.Баттулгын захиалгаар хууль хяналтын байгууллага өөрт нь хэрхэн хэрэг үүсгэж байгаа талаар баримт дэлгэхдээ “Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Сүүлийн дөрвөн жил МАНАН гэж ярьсан. Гэтэл МАН, АН-ын удирдлагыг үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ. Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг л хэлсэн” гэлээ.

Үүний өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүх “Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг байхад удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн. Авлигатай тэмцэх газар нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй” гэж мэдэгдсэн.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд болон улс төрийн голлох хоёр хүчний дарга нар өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх таалаагүй хүнээ ялладаг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагыг хамарсан “хонгил” нэгэнт бий болсныг илчиллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүх, прокурорын байгууллагын томилгоог хийсэн хугацаанд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шоронд хилсээр хоригдоод, саяхан суллагдсан. Одоо Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй бүхэл бүтэн тэрслэгч анги шоронд хоригдож байгаа. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөрчилдсөний төлөө яллагдагчаар татсан хэмээн гадаадаас мэдээлж суугаа. Тэрбээр “Х.Баттулгаа, энэ олон эх үрс, эхнэр хүүхдийн нус нулимс, амьдын хагацал чиний нойрыг шөнө яаж хүргэдэг байна. Энэ бүхэн юуны төлөө юм бэ. Чамайг дахиж сонгуулахын төлөө, иргэдийн уулзалтан дээр хэлэх юмтай байлгахын төлөө юу. Ямар олон хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь. Чиний үед Ардчилсан Үндсэн хуулийн доор анхны улс төрийн хоригдлууд бий боллоо. Улс төрийн өрсөлдөгчдөө нэг нэгээр нь холдуулж хорихоос чи өөрөөр яг яаж авилгын эсрэг тэмцэж байгаа юм. Ямар бодлого, тогтолцоо, хууль эрх зүйн орчин санал болгов оо. Баахан хууль өөрчилж Хүслийн хонгилынхоо эзэн болсноос өөрөөр чи яг юу шийдэв” хэмээсэн. Энэ мэт олон үйл явдлыг “1937 оны их хэлмэгдүүлэлт эргэн ирлээ” хэмээн дүгнэсэн хүн олон. Одоо УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн арга хэмжээ авахад өөр ямар шалтгаан хэрэгтэй гэж.

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 51 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.89.73) 2021 оны 03 сарын 30

МАН ялахад хэцүү болсоон. Олон удаагийн хөл хорио ноос хохирсон иргэдийн ам нь эргэсэн шүү. Олны дунд орж сонсоорой. Дээр нь Хүүк ямар сайхан нэр хүндээ яаж шалд нь буулгав.

0  |  0
Иргэн(66.181.161.91) 2021 оны 03 сарын 28

Баттулгын мафи гэж хэн байгаа юм бэ Нэрлээч Урд өмнө буй болсон мафинууд хүчээ нэгтгээд хуйвалдаад өөрсдийгөө илэрхийлээд нэр дэвшүүлэхгүйн төлөө дайрч байна

0  |  0
Зочин(66.181.161.91) 2021 оны 03 сарын 29

Ардын нам бүх эрх мэдлийг авахын тулд юу ч хийхээс буцахгүй болжээ Баттулгад та нар хэрэг хүлээлгэж чадахгүй Худлаа харлуулаж л чадна Сайханбилэг Эрдэнэ гэх мэтүүд шударга хүмүүс мөн үү Луйварчид шүү дээ

1  |  0
Ах(66.181.161.91) 2021 оны 03 сарын 28

Хулгайч луйварчид л Баттулга руу дайрч байгаа дүрс зураг харагдаад байна энэ хүмүүс шударга хүмүүс мөн үү Улаан цайм мэргэжилийн болж дээ

0  |  0
Зочин(202.179.10.11) 2021 оны 03 сарын 28

Эрдэнэ Хүрэлсүх 2 нийлж ардчиллыг хөөдөөд байна Эрдэнэ одоо болоио

0  |  0
Зочин(202.70.47.136) 2021 оны 03 сарын 29

Х.Баттулгын толгойлсон Мафийн мөсөн уулын дөнгөж орой нь цухуйж байна. Монголыг хуульгүй, хулхи хулгайн дажинд нэрвүүлсэн энэ Мафийгаас салахгүй бол бид хэзээ ч өөдлөхгүй ээ!

2  |  0
ИРГЭН(202.70.47.136) 2021 оны 03 сарын 29

У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЖ БАЙЖ Л ШУДАРГА ЁС ТОГТОНО!

3  |  0
Зочин(202.55.188.83) 2021 оны 03 сарын 28

Баттулгаа дэмжинээ. Их том мөсөн уулыг доргиож зах зухаас нь эмтэлснийхээ хариуд элдвээр хэлүүлж байгааг нь ард түмэн нь ойлгож байгаа. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж...

1  |  1
Иргэн(203.91.115.51) 2021 оны 03 сарын 28

Энэ нийтлэл арай л ард түмнийг хэтэрхий басамжилсан доромжлол бна даа???

1  |  1
Ангараг(202.9.40.143) 2021 оны 03 сарын 29

Сү мөнгөтэй байнаа. Ерөнхийлөгчийг муухай харагдуулах гэж их зүтгэж байна шүү.

1  |  1
Иргэн(202.9.40.72) 2021 оны 03 сарын 27

Хэдэн хонгилын шүүгчдээр хүрээлүүлээд Ард иргэдээ хэлмэгдүүлээд Төрийн толгойд ямбалж суух санаатай бна .Энэ женко.Даруйхан устга.

1  |  0
zochin(103.212.118.242) 2021 оны 03 сарын 29

eronhiilogchoo ard tumen demjinee

1  |  3
zochin(103.212.118.242) 2021 оны 03 сарын 28

shudraga vnenii toloo yavsan etonhiilogchoo demjineee hulgaichuud bugd niilsen bna

0  |  2
Zochin(59.153.112.29) 2021 оны 03 сарын 27

Ugaasaa huuliinhan ali ert hudaldagdsan hongiluud bsan odoo bish mungutui hund l uilchildeg. Uunig gants Jenkod naahgeed hereggui ee .iim huulitai baisan uchir ene ih avilgal chini tsetseglej uls ornoo zarahdeeree tulsan shuu dee.harin Hurelsuh bol urvagch.zamiin dundaasaa nuguu oligarhuuddaa buugaad ugsun .Su gej tom akuld zalgiulsaan .jijig duchignuur jaraahai bsan yum bna . Zamiin talaas urvasan odoo gants BATTULGA l uldej ter bas notoi.gehdee huuliinhan eruusuu mungutuo hund l uilchildeg bolsood udaj bna .Genet sehev gegcheer jujig buu tavitsgaaa. MONGOLCHUUD teneg bish ted alii deer serseshuu

0  |  1
Бибид(103.212.118.34) 2021 оны 03 сарын 28

Үнэн үнэн. Сонгуулийн дараа Женко шорон руу явна

3  |  0
Баба(66.181.161.77) 2021 оны 03 сарын 29

Шүүгч томилсон нь Х. Баттулгын буруу гэж юу байх вэ. Дунд шатанд даргын нэр хүндыг унагаасан хогнууд их шүү дээ. У. Хүрэлсүхийн ажлыг унагаасан хүмүүс бас байж байгаа ш дээ. Ардын Намын нэрийг гутаагчид бол Монголоор дүүрэн ш дээ. Хүрэлсүх өөрөө хэлсэн дээ. Манай намынхан авилгач.хулгайч.луйвөрчин.ЖДҮ чин .концессчин гээд их хурлын индэр дээрээс хэлсэн. Женко бол тийм хүн биш ээ. Одоо бол бараг ганцаараа л тэмцэж байна.

8  |  4
Р(103.212.118.229) 2021 оны 03 сарын 28

Энэ Жэнко дуусжээ. Одоо өөрийг нь шоронд хийх хэрэгтэй.

8  |  0
Зочин(202.126.90.13) 2021 оны 03 сарын 28

МАН-н удирдлага ажлаа хий!!!

2  |  2
Зочин(59.153.112.204) 2021 оны 03 сарын 27

Баттулга ерөнхийлөгч Баасанцогтын хамсаатан биш л бол шүүхийн хонгилыг нурааж шүүхийн шинэчлэлтийг дэмжих хэрэгтэй шүү дээ. Яагаад ингэж үхэн хатан хамгаалаад байгаам бол. Зоригийн хэргээр хилс гүтгэгдэн хоригдож байгаа Чимгээгийн талаар яагаад ерөнхийлөгч дуугарахгүй байна яагаад өлсгөлөн зарласан ах дээр нь очиж уулзаж хүний эрхийг хангуулах талаар арга хэмжээ авуулахгүй байна. Тэгсэн мөртлөө өөрт нь огт хүртээлгүй Үндсэн хуулийн 1 гишүүн солих болохоор л мэдэгдэл гаргаад л бичиг хүргээд байх. Хүсэхгүй зүйлээ өөрт нь ашиггүй ажлыг хийх их дургүй байнаа даа.

7  |  0
Иргэн(64.119.27.6) 2021 оны 03 сарын 28

Тэр шалгагдсан, Сайханбилэг,Баяр, Баярцогт энтр нь буруугүй болж таарав уу. Баттулгад их но бий л дээ. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон компаниудад мөнгийг нь өгөхгүй дарамталдаг энтр гээд. Гэхдээ тэр шалгагдсан хүмүүс нь ч бас энхийн цагаан тагтаа нар биш шүү.

4  |  1
Zorig Bat(202.55.188.104) 2021 оны 03 сарын 28

Хошного шиг толгойтой тоймч баас шиг юм бичжээ

3  |  5
Иргэн (192.82.89.125) 2021 оны 03 сарын 27

192 82 75 69 д сэтгэгдэл бичсэн хүний асуусан асуултанд хариулт өгчихөө

1  |  0
Иргэн (192.82.89.125) 2021 оны 03 сарын 27

Шудрага 5 н гишүүд нэртэй тэмцэгчдийн үед байгуулж байсан шиг санагдана

0  |  0
Ззз(150.129.143.212) 2021 оны 03 сарын 29

Зөв л хүмүүсээ шалгаж бна шдээ. Угаасаа эрдэнэ, сайханбилэг нтр бол шалгагдах ёстой хүмүүүс шүү! Одоо эд нар нээх хохирогч болж жүжиг тавьж арьсаа хамгаалах гэж гүйлдээд бгаа нь харин ч ерөнхийлөгч энэ заваан юмнуудыг шахаж ил болгоод бгаа гэдэг нь үнэн санагдаж бна.

5  |  2
Гранат (202.55.188.81) 2021 оны 03 сарын 28

Жeнко шүүхэд өгөхөд хангалттай нотлох баримт байгаан бишүү ийм балиар байж дахин нэр дэвших гээд үхэн хатан зүтгэх юм

6  |  1
Гарнат(202.55.188.81) 2021 оны 03 сарын 28

Жeнког шүүхэд өгөхөд хангалттай нотлох баримт байгаан бишүү ийм балиар байж дахин нэр дэвших гээд үхэн хатан зүтгэх юм

4  |  1
Зочин(103.10.23.160) 2021 оны 03 сарын 28

Ингэж онигоонд орж гадныхний гар хөл болж байхаас ичэхгүй байж том том юм ярьсан шоронгийн хулгайч Эрдэнэ нийгмийн даатгалаас идсэн мөнгөө тэврээд Ундармаагаа хөтлөөд далд ороосой.

1  |  2
Зочин(202.9.40.209) 2021 оны 03 сарын 27

Элбэгдорж Энхболд нарын байгуулсан шудрага бусын хонгилыг Баттулга улам цэцэглүүлэн хөгжүүлээд. Жинхэнэ мафи гэж ийм байдаг бололтой. Баттулгад УИХ итгэл хүлээлгэх эсэхийг шийдэх , дараа нь шүүх прокурорын асуудлаа шийдэх хэрэгтэй дээ

6  |  1
Халхал (202.9.46.69) 2021 оны 03 сарын 27

Терпите ещё 2 месяца все на месте будет я знаю как Ванга 461

2  |  0
Хужаагаас сэрэмжил(202.179.21.252) 2021 оны 03 сарын 29

Манан мафийн хужаагийн эрлийзүүд бас ялт гэмт хэргүүд үйлдээд шалгагадаж байгаа луйварчид Элбэгдорж Батүүл СЭрдэнэ Миёо Ж.Эрдэнэбат Сайханбалаг нар л зориудахр төрийн 3 өндөрлөгүүдийн дунд зохиомлоор яс хаяж хооронд нь муудалцуулж тэмцэлдүүлж өөрөөр өөрсдийг нь алуулах эртний хятад арга мэх хэрэглэж эх орончдыг үгүй хиых гээд байна шүү.Тануус хоорондоо эвтэй бай сонгуулиар эвтэй найртай өрсөлдчих.Ар сиймхийгээр чинь Манан мафи дээрх нөхдүүд ашиг завшаан олж ялаас мултарч улс орныг чинь сүйдлэж Төвд Шинжаан Уйгар Өвөр монгол шиг болгох гээд байна шүү.Болгоомжил

4  |  1
Зочин(202.9.40.79) 2021 оны 03 сарын 27

Үнэн ш дээ Баттулга бол жинхэнэ манангийн толгойлогч,дарангуйлагч шүү. Энэ хүнийг дахин сонгох бүү хэл нэр дэвшүүлж ч болохгүй. Шууд шорон руугаа явах ёстой хүн. Шоронд явахгүйн төлөө дахин нэр дэвших гээд улиарч байгаа хүн шүү дээ.

6  |  2
сонгогч(202.9.46.148) 2021 оны 03 сарын 27

эхлээд ерөнхийлөгчөө авч хаячихаад дараа нь шүүх прокуророо цэвэрлэх хэрэгтэй юм байна.

6  |  0
иргэн(192.82.70.139) 2021 оны 03 сарын 27

Монголчууд тэнгэр заяатай, үнэн шударгыг эрхэмлэдэг аугаа ард түмэн гэдгээ баталж зөв тэмцэж байна. Худлаа поплох биш хэлэх үгээ үнэнээр нь хатуухан хэлж чаддаг байх нь чухал. Худалч хүмүүс туулай мэт аймхай байдаг. Тиймээс үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж ухаант өвгөд маань сургаж үлдээжээ.

2  |  0
Zochin(122.201.24.9) 2021 оны 03 сарын 27

Ali alind ne buruu baigaa Gehdee yamar zamaar yaj gedeg ne chuhal Ardchilsan Namiin hycheer ene undur Sentiid zalarsan tegeed AH aa 2 huvaachlaa evtei baigaasai

1  |  0
Zochin (122.201.24.9) 2021 оны 03 сарын 27

Iim yumiig Turiin terguun geed sentiid zalsan Mongolchuudiin bid uursdiin teneg yum. Hunii zovlongoor shantaaj hiij huljsun.... Arai l bish ee, bid ingej yaduuhan amidarch baigaa ne ene metiin nuhud tei holbootoi Halamj nereer tarhiig ne hooson bolgoj erhend ee oruuldaga Bashir argatai bitgii huurtaarai ene aimshgiin humuusd

2  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 03 сарын 27

Нөгөө нэг хослол нь Нямддорж шүү дээ. Энэ 2 хүн 2 хөршийн шууд бус ашиг сонирхлыг илэрхийлж, хамгаалж ирсэн.

1  |  2
зөв зөв шаард(192.82.75.69) 2021 оны 03 сарын 27

Өнөөдөр улс төрчдийн дунд”2 хар хэрээ бие биенээ харж байснаа нэг нь нөгөө чи яасан хар юм” гэгчээр юм болж байна. Шудрага бусын хонгилыг нээсэн Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ,Эрдэнэ нар нэг их цэвэр хүмүүс биш бүгд ямар нэг хэмжээний өөрийн гэсэн шудрага бусын хонгил гэгч бий. Том жижиг байж болох. Хүрэлсүх тийм л шудрага ариун юм бол 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын бодлогоосоо урваж хулгайчийг нь мэдсээр байж яагаад Баттулгын талд ажилав гэдгээ олон зуун гишүүддээ тайлварлачих аа!!!Хүрэлсүх ээ

2  |  1
МАН-ын гишүүн(103.57.94.245) 2021 оны 03 сарын 27

Хүрэлсүх, Эрдэнэ нар шударга уу. Хүрэлсүх өөрийнхөө үгэнд ороогүй гишүүд, ЖДҮ-чдээ шоронд оруулсан. Өөрийг нь дэмжсэн хоёр нүүртнүүдээ УИХ-д нэр дэвшүүлж, албан тушаал өгөө биз дээ. Эрдэнэ Баттулга хоёр хар хэрээ хэнийгээ гэх вэ.

2  |  0
Иргэн(66.181.180.179) 2021 оны 03 сарын 26

тэгээд энэ гурав гэмгүй нэгэн үү. Хуцваа

2  |  0
Irgen(150.129.141.4) 2021 оны 03 сарын 26

Batboldoosoo ehleed MAN salchih

4  |  0
наа(203.91.115.49) 2021 оны 03 сарын 26

ЭРДЭНЭ МЭТ НЬ ЦЭВЭР ХҮМҮҮС МӨН ҮҮ. ХҮН ХОГНУУД ИЙМ ЭРЧҮҮД БАЙГААД ЯАХАВ МОНГОЛ ДАХИН ЯЛНА

4  |  0
хүрэл(66.181.179.97) 2021 оны 03 сарын 28

Б.МӨНХБАЯР ӨӨРИЙГӨӨ БААСАНЦОГТТОЙ АШИГ СОНИРХОЛЫН ХОЛБОГДОЛТОЙ ЭСЭИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН БАЙНА ЛЭЭ. ИНГЭЖ АРД ТҮМНИЙГ ХУУРАХ ХЭРЭГГҮЙ. МӨНХБАЯР ӨӨРИЙГӨӨ АВИЛГА АВДАГ ЭСЭХИЙГ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

4  |  1
хүрэл(66.181.179.97) 2021 оны 03 сарын 27

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯРЫГ САЙН ШАЛГА.

6  |  0
хүрэл(66.181.179.97) 2021 оны 03 сарын 27

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР БОЛ ЦАЙЧИХСАН АВИЛГАЧ ГЭЖ БОДОГДДОГ. ТҮҮНИЙГ ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ.

3  |  0
Сү(202.131.227.38) 2021 оны 03 сарын 27

Сү-гаа цэвэрлэх гэж ман үйлээ үзэж бна

4  |  0
Зочин(64.119.22.79) 2021 оны 03 сарын 26

БҮГД ХУЛГАИ ЛУИВАРЧ БҮГД НЭГ НЭГ НҮХТЭИ НҮХЭЭ НИИЛҮҮЛЖ ХОНГИЛ БОЛГОЖ УХАХ ГЭЖ ЗАМД ХӨНДӨЛСӨН БҮХНЭЭ ХЭМЛЭГЧ НАР БҮГДИИГ УСТГАЖ БАИЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО

2  |  0
Рааш(192.82.74.165) 2021 оны 03 сарын 27

Хулгайч Женко

3  |  3
Зочин(192.82.91.87) 2021 оны 03 сарын 26

Цэвэр хүн бна уу.

0  |  0
Suh(69.141.158.235) 2021 оны 03 сарын 27

Hongiliin ezdiin neg ni Erdene shuudee.

4  |  1
Zochin(202.70.40.107) 2021 оны 03 сарын 27

Battulgiig uls turuys zailuula heregtei bohir biznesdee horoo nairuulaad yavdag yumu yadiin.mongoliin turiig samarch duuslaa ulsiin tuluu baih esreg ajillah ni huvi hunii humuujil uhamsraas mash ih shaltgaalna.heniig ch songoson adilhan gej hezee ch bodoj bolohgui.shudarga huniig songoh yum bol uls turiin bohir huivaldaan buhnees hol baina bur ih daramtlaad baihiin bol hamtarch ajillaj chadahgui ajlaa ugie gedeg uhamsar soyoltoi baih yostoi.tegehed odoogiin erunhiilegch yu be bolohgui bna geed baihad dairaad baidag iheehen mulguu hun yumaa.

5  |  1
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 27

Шударга бусын хонгилыг анх 2012 онд Элбэгдорж байгуулж Энхбаяр зэрэг олон хунийг хэлмэгдуулсэн Мон тэр уед Чимгээ Содномдаржаа нарыг ч хэлмэгдуулсэн Тэр хонгил оорчлогдохгуй явсаар оноодрийг хурсэн Одоо энэ асуудлыг хэрэг бурээр шалгаж тогтоох хэрэгтэй Баттулгыг унагах гэж улайрахдаа гэмт хэрэгтнуудээ цагаатгаж болохгуй Тэгвэл Хурэлсух нарын шинэ хонгил бас уусснэ ш дээ

5  |  2
Top