Ардчилсан намын даргын сонгуультай холбоотой цахим орчинд гарч буй зарим үндэслэлгүй, ташаа мэдээлэлд Ардчилсан намын ХЭГ-аас албан ёсны тайлбар гаргалаа.
Баримтыг нягтлан, гүтгэлэгт авталгүйгээр Ардчилсан намын даргыг сонгох сонгуульдаа идэвхтэй оролцон Намынхаа удирдагчийг, Монголын улс төрийн ирээдүйн лидерийг тодруулах үйлсэд том хувь нэмрээ оруулахыг нийт гишүүдээсээ уриалсан байна.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшингийн намын гишүүнчлэлийн талаар дараах тайлбарыг гаргажээ. О.Амартүвшин нь Булган аймаг дахь Ардчилсан намд гишүүнээр элсэж, 2016 оны тавдугаар сарын 7-ны өдөр намын батлах авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнийг намын гишүүнээс түдгэлзүүлсэн, намын бүртгэлээс хассан талаар намын гишүүний бүртгэлийн санд ямар нэг мэдээлэл байхгүй болно гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )