АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал АН-ын даргын санал хураалтыг цахимаар явуулна гэж мэдэгдэж байсан ч гэнэт шийдвэрээсээ буцсан байна.
Хэдийгээр АН хоёр хуваагдаж, хоёр талд нэр дэвшүүлэлт явуулж байгаа ч гуравдугаар сарын 28-нд санал хураалт явуулна гэх аман тохироог хийгээд байсан юм. Гэвч Ц.Тувааны талынхан хэлсэн амнаасаа буцаж, өнөөдөр санал хураалтыг цаасаар явуулжээ. Үүнээс үүдэж хүний бөөгнөрөл үүсэх, коронавирус дэгдэх эрсдэлтэй бий болжээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал доорх бичлэгт санал хураалтыг цахимаар явуулна хэмээж байгаа ч бодит хэрэг дээр цаасаар санал хурааж байгаа гэсэн мэдээлэл гараад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Зайл зайл, маргааш гэхэд Жээнкогоо аваад нүднээс далд чихнээс хол зайлчихсан байгаарай
Дампуу АН, хэрэг алга. Дахиж АН -ыг дэмжихгүй. ХҮН -ыг бүх талаар дэмжнээ.