“Тувааны” АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа О.Цогтгэрэл тэргүүтэй 4 нэр дэвшигчийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзжээ.З.Энхболд зуучлан уулзуулсан энэ уулзалтаар Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт тулгажээ.
Тэднийг нэрээ татахыг шаардсан нь сунгааг шударга болно хэмээн найдан хамаг хүч боломжоороо сурталчилгаа хийсэн 3 нэр дэвшигчид хүнд цохилт болсон бололтой. Тэд сая 17 цагт Зоригийн хөшөөний өмнө хэвлэлийн хурал зарлана хэмээн хэвлэлүүдэд зар өгсөн. Гэвч тэд ирсэнгүй. Эх сурвалжаас тодруулбал, Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч буцааж дуудсан бол О.Амартүвшин явж, С.Эрдэнэболд ганцаараа үлдээд өөрийн цахим хуудсаараа лайв хийхээр болжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон. Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч эцсийн шийдвэр гараагүй ч Х.Баттулга нэр дэвшихийн тулд өөрөөс шалтгаалах бүх л эрх мэдлийг ашиглан аргаа барж буй билээ. Хамгийн сүүлд гэхэд өөрийг нь нэр дэвших эрхтэй гэсэн албажаагүй мэдээг Цэцийн шийдвэр мэт олон нийтэд тараасан, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж буй Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Гэвч ингэлээ гээд Цэц түүний талд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байгаа.
Үүнээс өмнө нь Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Туваанаар дамжуулан АН-аас ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвших заалтыг АН-ын дүрэмд хүчээр оруулсан ч энэ нь мөн л хүчин төгөлдөр бус болсон билээ. Аргаа барахдаа АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай болгон хувааснаас АН-ын даргын сунгаа хоёр талд зэрэг зарлагдаад буй. Өчигдөр сунгааны сурталчилгаа албан ёсоор хаагдсан.
“Эрдэнийн” АН-ын даргын сунгааны дүн маргааш цахим санал хураалтаар эцэслэх бол “Тувааных” гишүүдийн саналаар шийдэгдэх юм. Ийм үед ардчилсан Ерөнхийлөгч маань гишүүдийнхээ сонголтыг үл тоон санал хураалтаас өмнө “Тувааны” АН-ын даргыг ийнхүү тодруулсан нь нэр дэвшигч нарын эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргээд байна. Х.Баттулгыг АН-ын мянга мянган гишүүдийн сонголтыг уландаа гишгэх эрх байхгүй хэмээн тэд үзэж байна.
О.Цогтгэрэлийн тухайд АН-ын даргын сунгаанд маш их хөрөнгө мөнгө гаргасан гэх бөгөөд тэр нь АН-ын дансанд оров уу, Тувааны халаасанд оров уу, эсвэл бүүр Х.Баттулгын хандив болсон эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Мөн энэ үеэр Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй нь тодорхой болчлоо. Тийм болохоор өөрийнхөө оронд Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 16 )
Ардчилсан нам ёстой нүдний булай болж бндаа чааваас
Genco argaa barj bgaan bn l fa
худал мэдээ тараагаад хоолны мөнгөгүй болждээ
ёстой худал мэдээлэл,хэн ч үнэмшмхгүй.
битгий дэмий балай худал мэлээлэл бичээд бай.
Битгий шаа. Хэнд хэлснийг хэн сонсоов
БАТТУЛГАД АН ХАМААГҮЙ БИЗДЭЭ. ОДОО ХҮРТЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙНА ШДЭЭ. ЭНЭ ТЭНЭГИЙГ ОЙМСГҮЙ ХӨЛӨӨР НЬ ГОЗООЛГОО ЧЭЭ. ЭНЭ МАН ХЭТЭРХИЙ СОЁЛТОЙ ЦАРАЙЛАХ ЮМ. ЭВИ БОЛ АЛЬ ХЭДИЙ НЭЭ ЧИРСЭЭН.
Battulga duussan ugasaa ner devshih erheech namasaa avch chadahgui baij odoo yaanadaa
Jonhuu Jonhuuruulj bndoo
Новшийн Женко ичээсэй.
Ene neg zavaan yumiig zailuulaachee
Бараг үнэн байх. Байгаа,хийсэн,улайрч зүтгэснийг харахад энэ бол юу ч биш. Нэг мөр үсэрч унах гээд ...
Tonil ter Jonhuu
арай тэгж доошоо орсон юм биш биздээ
Иймэрхүү мэдээ бичиж хоолны мөнгөө олдог хүмүүс байх юмаа
Яс хаясан хөлсний мэдээ