АН-ын тамгыг булаалдах ДАРААГИЙН ХОЁР

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Хоёр ч парламентын сонгууль дараалан ялагдал хүлээсэн улс төрийн хоёр дахь хүчин болох АН-ынхан дотооддоо хуваагдаж, хоёр тийшээ хараад удаж байна.

Учир нь, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын хэнд нь АН-ын даргын жинхэнэ тамга, тэмдэг байгаа нь тодорхойгүй явсаар өнөөг хүрчээ. Тэд намын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгээ булаацалдаж, тэрхүү тэмцэл нь шүүх дээр очсон ч хэн нь ч албан ёсоор АН-ын даргын тамга, тэмдгийг авч чадаагүй байдаг. 

Нам нь дотроо С.Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гэж хуваагдсан шиг ээ АН-ын дараагийн даргыг сонгох сунгаа ч хоёр талд зэрэг шахам явагдлаа. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас АН-ын даргаар М.Тулгат ялалт байгуулсан бол УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаас АН-ын даргаар О.Цогтгэрэл тодорлоо.

Ингэснээр АН-ын даргын суудал, түүнийг батлах тамга, тэмдгийг С.Эрдэнэ, Ц.Туваан нар биш М.Тулгат, О.Цогтгэрэл нар булаацалдах нь.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Туваан хоёрын хэн нь АН-ын дарга, хэнд нь байгаа тамга, тэмдэг нь албан ёсных вэ гэдэг маргаан эцэслэгдэх бус тэр хоёрын "зовлон"-г хоёр талд АН-ын дагаар тодорсон М.Тулгат, О.Цогтгэрэл нар үргэлжлүүлэхээр болж байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.97.28) 2021 оны 03 сарын 30

Жэнко Цогтгэрэл ТУЛГАТын дэргэд дебил харагдаж байна. Тулгат бол монголын ирээдүй мөнөөс мөн.

0  |  0
Дээд шүүх мэднэ(66.181.161.39) 2021 оны 03 сарын 30

Ард түмэндээ\nДээд шүүх эцэслээд шийдээд эртхэн өгмөөр байна.\nЭрдэнэ одоо \nДээд шүүхэд өргөдөл материал өгөх байх аа

1  |  0
zochin(202.126.88.129) 2021 оны 03 сарын 29

Хүрэлсүхээс л асуугаад шийдүүлчээч. Тэгээд Хүүк таалсан нь АНын дарга, таалаагүй нь АХНын ( Ардчилсан Хулгайчдын Нам) дарга л болчихгүй юу ккк.

0  |  0
Зочин(202.9.40.214) 2021 оны 03 сарын 29

АН дахиад л 2 даргатай болчихоод байгаа юм уу?. Эсвэл 2 нам болчихоод байгаа юм уу?

0  |  0
зочин(192.82.68.246) 2021 оны 03 сарын 29

АН - ын шинэчлэл Эрдэнийг намаасаа хөхөхөөс эхлэх ёстой

1  |  1
зочин(192.82.68.246) 2021 оны 03 сарын 29

АН - ын шинэчлэл Эрдэнийг намаасаа хөхөхөөс эхлэх ёстой

1  |  1
зочин(103.57.94.139) 2021 оны 03 сарын 29

АН ирэх 6-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд орох боломжгүй боллоо, баяр хүргье. Үүнээс илүү МАН-д яаж туслах билээ, одоо үүнээс хойш түүнээс цааш АН гэж сайхан нэртэй МАН-ын туслах наманцар л байх болж байна даа.

1  |  0
zochin(202.179.27.250) 2021 оны 03 сарын 29

manai choroonoos dandaa devschdeg Tulgatad amjilt chusei

1  |  0
З(66.181.190.148) 2021 оны 03 сарын 29

Тулгат дээрээ

1  |  0
Зочин(119.40.98.166) 2021 оны 03 сарын 29

Тулгат дээрээ

1  |  0
Зочин(202.126.89.160) 2021 оны 03 сарын 29

мөнгөөр биш шударгаар өрсөлддөг нь ялбал зүгээр л байна

1  |  0
Иргэн(66.181.161.92) 2021 оны 03 сарын 29

Эцэстээ хонгилын шүүхээр шийдүүлнэ

0  |  0
Top