ТОЙМ I Ардчилсан намын ДӨРВӨН ДАРГА яах вэ?!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Цагтаа Монголын ардчиллын өнгө төрхийг тодорхойлж явсан Ардчилсан нам одоо уналтын цэг рүүгээ уруудаж явна. Одоогийн нөхцөлд “Намын даргаа өглөө шүү. Би хариуцлагаа хүлээж байна” гээд алга болсон С.Эрдэнэ, намын даргын үүрэг гүйцэтгэгчээр үлдсэн ч хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа УИХ-ын гишүүн Ц.Туваан нар тус бүртээ нэг нэг Ардчилсан намтай хэрүүлийн алим тал талаас нь хазаж байгаа. Тэдний өөрсдийнх нь хэлж буйгаар хэн хэний Ардчилсан намын даргын сунгаа хүчин төгөлдөр бус гэх. Гэсэн ч дор бүрнээ шинэ намын даргаа тодруулахаар өчигдөр санал хураалтаа хийлээ. Ц.Тувааны Ардчилсан намаас МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд, Нийслэлийн Ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар сунгаанд нэр дэвшсэн. С.Эрдэнийн Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нар цахим сунгаанд оролцов.

Ардчилсан намын шинэ дарга нарыг дээд шүүх бүртгэхгүй байх магадлалтай

Одоогийн нөхцөлд аль аль нь хүчингүй намын дарга болох Ц.Туваан, С.Эрдэнэ нар дээр нэмэгдэж хоёр талаас тус бүрдээ даргаа тодруулна. Мэдээж өөр өөрсдийн дарга нараа хуулийн дагуу намын дарга болох ёстой хэмээн зүтгүүлнэ. Ингэснээр хүчин төгөлдөр бус дөрвөн даргатай Ардчилсан нам үйл ажиллагаагаа явуулна. Сунгаанаас гарч ирсэн хоёр даргаа хоёр тал Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үзнэ. Дотроо учраа олж даргаа сонгож чадахгүй хоёр талд талцан хэрэлдэж байгаа намын даргыг Улсын дээд шүүх бүртгэж авах нь юу  л бол. Намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж Улсын дээд шүүх тэрний захиалгаар манай намын даргыг бүртгэсэнгүй гэх явган яриа гарна. Магадгүй мэдэгдэл хийж сүржигнэнэ. Улсын дээд шүүх намын дотоод асуудалд оролцохгүй. Тиймээс та нар дотроо асуудлаа шийдээд ир ээ л гэх болов уу. Энэ нь зөв. Дотроо асуудлаа шийдээгүй байж Улсын дээд шүүхэд намын даргаа ацаглах гэж байгаа нь тэр. Ингэснээр Ардчилсан намын шинэ, хуучин дөрвөн дарга яахаа мэдэхгүй хэсэг пижигнэх биз.

Ганцхан сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн хүчин хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодруулсан байх ёстой. Дотроо хагарч бутраагүй МАН, МАХН, ХҮН-ынхан нэр дэвшигчээ асуудалгүй тодруулчихна. Харин Ардчилсан намаас сонгуульд нэр дэвших дараагийн хүн тодрох эсэх нь тун бүрхэг байгаа юм. Хоёр хуваагдсан Ардчилсан намынхан эв зүйгээр асуудлаа шийднэ гэдэг бараг боломжгүй болчихоод байгааг С.Эрдэнэ мэдэгдчихсэн.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуульд нэр дэвшихдээ хэлж, ярьж байсан бүхэн нь цуурай болон үлдсэн. Төрийн тэргүүнээр сонгогдоод юу ч хийгээгүй. З.Энхболд гэж төрийн хутгуураар дутдаг Ардчилсан нам гэж байхгүй хэмээн зоригтойгоор хэлчихсэн. Ц.Тувааны ард одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нар бий. Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл нараас эхлээд тэдний өмнө сөрж зогсох хүч үлэмж байна гэсэн үг. Ардчилсан намынханы хамгийн том дайсан нь МАН, МАХН биш АН-ынхан өөрсдөө болчихоод байна.

Өөрсдийгөө ялан дийлж дотоод асуудлаа шийдэхгүй бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам дотоод зодооноосоо болж нэр дэвшигчээ сонгож чадаагүй гэдэг хар толбо түүхэнд үлдэх нь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2021 оны 03 сарын 31

АН дотоод маргаанаа шийдэж чадахгүй дээд шүүх дээр асууудлаа гаргаж тавивал юу болно гээч,,, тэгвэл ийм юм болно ,дээд шүүх дээр очсон хоёр хүнийг чинь танай намын гишүүд биш бүр харин өрсөлдөгч намын нөхдүүд чинь сонгож өгөөд баталгаажуулж,дараа нь баталгаажуулсан даргаа шантаажилж бид нар чамайг сонгосон гэж дарамтлах болно Энэ бол АН-н хувьд гутамшиг сөрөг хүчнээрээ даргаа сонгуулна гэдэг бол байж болошгүй доромжлол амсч байна гэсэн үг юм.

0  |  0
Хуульч(66.181.187.92) 2021 оны 03 сарын 30

ДЭЭД ШҮҮХ АНХНААСАА ЭРДЭНИЙН ҮГЭЭР УЛС ТӨРД ОРОЛЦСОН.

0  |  0
Zochin(202.126.89.62) 2021 оны 03 сарын 29

Nam n negdej bj songuuli yawyylah bsiin.

0  |  0
Zochin(202.126.89.62) 2021 оны 03 сарын 29

Nam n negdej bj songuuli yawyylah bsiin.

0  |  0
Иргэн(66.181.191.31) 2021 оны 03 сарын 29

Ард иргэдээр тоглож байгаа энэ намыг , төр барьж байж энэ байдлыг өөгшүүлсэн МАН- тай хамт татан буулгах хэрэгтэй.

0  |  1
Иргэн(202.9.46.39) 2021 оны 03 сарын 29

Учираа ширээний ард сууж учираа олоочээ ямар муухай хүмүүс вэ гишүүд дэмжигчээ брдооч улсаа бод нэр хүндээ бод ардчилалаа бод өөрсдийнхээ бүтээсэн ардчилаа устгалаа одоо л нэгдэж чадахгүй бол ардчилал чинь нуран уналаа ман ын бах хангаад өнгөрөх үү хайран тэмцэл үүсгэсэн 30 жил ухаарч бодолцгоо ан хан

0  |  1
Top