АН-ын “ШИГШЭЭ БАРИЛДААН” дээд шүүх дээр болох уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Ардчилсан нам “Тувааны”, “Эрдэнийн” хэмээн хоёр хуваагдаад багагүй хугацаа өнгөрлөө.

Том нам учраас дотооддоо эвээ ололцоод нэгдэх байх гэсэн хүлээлт хаа, хаанаа байсан ч хоёр тийшээ харсан чигээрээ даргынхаа сонгуулийг хийж “Тувааны нам”-аас О.Цогтгэрэл, “Эрдэнийн нам”-аас М.Тулгат нар ялалт байгуулсан. Нэг ёсондоо жүдо бөхийн хэсгийн барилаанууд шиг л юм боллоо. Үдээс өмнөх барилдаанд М.Тулгат, О.Цогтгэрэл нар хэсгийн аваргаар шалгарсан тул алтан медалийн төлөө барилдахаар болж байх шиг байна.

Харин энэхүү алтын төлөөх барилдаан хэзээ болох нь тодорхойгүй ч болох дэвжээ нь Улсын дээд шүүх байх бололтой. Мэдээж хэсгээс гараагүй нөхдүүдийн хооронд намын генсекийн төлөөх ширүүхэн барилдаан ч гарах биз.   

Ардчилсан намын жинхэнэ тамга С.Эрдэнэ, Ц.Туваан нарын хэнд байгаа нь мэдэгдэхгүй, тодорхойгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл сая ялалт байгуулсан хоёрын хэн нь жинхэнэ дарга болох нь бас л тодорхойгүй үлдлээ. Мэдээж тус тусын намынхаа даргаар сонгогдлоо, жинхэнэ дарга мөн гэдэг мэдэгдлээ хийгээд ялалт байгуулснууд нь баяр талархалаа илэрхийлсэн. Үүнээс гадна нэг намынх нь цахим сонгуулийн серверийг Оросоос хакердсан гэсэн бол нэгнийх нь саналын хайрцагийг хулгайлж, мөнгө тараасан гэх хэл амтай сонгуулиа явууллаа. Ямартаа ч цахимаар санал авсан намынх нь даргаар М.Тулгат, цаасаар санал авсных нь даргаар О.Цогтгэрэл боллоо.

Ингээд хоёр даргатай болсон талаар УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудсандаа “Намын гишүүд хот, хөдөөгүй цаасаар ч саналаа өгөөд, цахимаар ч саналаа өгөөд "мандат хоёрдох" гэдэг үзэгдэл албан ёсоор АН-д бий боллоо.

Мандат хоёрдох гэдэг нь би ч сонгогдсон, би ч сонгогдсон, би сонгогчоо төлөөлнө гэж нэг эрх мэдэлд сонгогчдыг төлөөлөхөөр хоёр этгээд гарч ирж нэг нэгнээ үгүйсгэж, засаглал хоёрдохыг хэлдэг” хэмээсэн байна. Тэгэхээр засаглал нь хоёрдсон АН-ын заргыг Улсын дээд шүүх нэг тийш нь шийдэж таарах нь ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2021 оны 04 сарын 02

АН-н даргыг нөгөө Пүрэвдоржын хэлснээр дээд шүүхээр дамжуулан МАН-н нөхдүүд өөрсдөдөө таалагдсан нэгийг нь АН-н дарга болгох юм байна .Тэгээд дараа нь дарга болгосон хүнээ бид чамайг АН-н дарга болгосон гээд дарамталж эрхэндээ оруулах ажиллагаа явагдах нь тодорхой байна..Энэ ерөнхийлөгч Баттулга АН-г самарч самарч гайгүй гэсэн удирдлагуудыг нь шорон оронд хийчихээд одоо дахиад энэ намын нэрээр ерөнхийлөгч болох гэж дахин дахин самарахаа болих хэрэгтэй. Ер нь бол Баттулга АН-н нэр хүндийг ашиглаж өндөр албан тушаалд хүрсэн этгээд юи Энэ хүн бол жинхэнэ ардчилагч биш хуурамч зальтай этгээдмө

0  |  0
зочин(103.212.118.244) 2021 оны 03 сарын 30

Дээд шүүх юу гэж АН-ын энэ балай хэрүүлд оролцож шийдвэр гаргахав дээ. ”Дүрмийнхээ дагуу дотроо учраа олоод ирээ, тэгээд даргаа бүртгүүл, түүний дараа Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүл, гүйцээ” гэж л хэлнэ дээ.

1  |  0
Top