NEW 76 I Төрийн хэрэгт бүү хэл төрхөмдөө гологдох эрэмбэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Хааяа нэг эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүн парламентад байх нь зугаатай, чимэг л байдаг. Гэхдээ Д.Ганбат гишүүн шиг муйхар байх нь хэтийдсэн үзэгдэл юм. Нэгэн цагийн парламентыг чимэж байсан “Фортуна” Н.Батбаяр, Л.Гүндалай гээд хошин драм тоглодог түшээд байв. Хэдийгээр хошин ч Д.Ганбаттай зүйрлэх аргагүй томчууд байж дээ гэж одоо бодогдоно. Уг нь тэр армийг арми шиг байхад буюу 1982 онд салаан захирагчаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан гэхээр улс төрд эрэмбэ тогтоох томоохон замналтай баймаар. “Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэхгүй” гэдэг дээ, арми түүнд ном дүрмээ зааснаас эрэмбэ өгсүүлж өгсөнгүй. Тэгэх ч учиргүй л дээ. Түүнээс армиас улс төрд өндийсөн У.Хүрэлсүхийн эрэмбийг хар, хэн нэгнийг дагасангүй дагуулж явна. Армиас ирсэн Б.Энх-Амгалан гишүүнийг хар, өөрийнхөө эрэмбийг нэгэнт улс төрд тогтоочихож. Гагцхүү Д.Ганбат л бусдын суганд зөнөсөн нохой шиг хаашаа хамаагүй юу хамаагүй боргож сууна.  

Анх 2012 онд УИХ-д гэнэт ороод ирэхэд чухам яаж яваад улс төрд ороод ирснийг мэдэх гэж оролдсонгүй, таамаглах ч гэсэнгүй. Тодотговол анхаарал татах нэгэн байсангүй. Парламентад орж ирсэн цагаас хойш Ардчилсан нам гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгыг өмгөөлж хамгаалж үг хэлж байгаагаас харахад яах аргагүй түүний хүн бололтой. Хоёр дахиа сонгогдож ирээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга болоход АН ч аргагүй ядарч дээ гэж бодсон. “Мах барагдахад богтос ахлана” гэдэг л болсон. Гэтэл үгүй ээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд дэмжлэг авсан гэдгийг эх сурвалж хэлсэн. Ерөөсөө ч ил цагаан харагдах аж.

Үүнээс хойш түүнийг харахаар “Тунгалаг тамир” киноны Галсан шиг л дүрслэгдэнэ. Аливаа зүйл болоход Ерөнхийлөгчийг өмгөөлж хамгаалахаас эхлээд түүний өмнөөс үг хэлнэ. АН-ын бүлгийн байр суурь гэж байхгүй. Яг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга шиг ажиллаж байгааг хүн бүхэн харж байна. Энэ утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэлт баян бололтой. Итгэлт баяны үнэнч боол хэрвээ түүнийг сонгуульд өвдөг шороодож, төр эргэвэл “Муу нударган Тулга чи, намайг загнаж зоддог байсан. Чи одоо загнаж чадахгүй чамайг би хувьсгалт С.Эрдэнэд хэлнэ” гээд урваад давхих юм болов уу, яах юм бол гэж инээд хүрнэ. Улс төр гэдэг адармаатай, бүр төвөгтэй зүйл. Хааныг харц болгож, харцыг хаан болгож хувиргадаг шидтэй зүйл гэдгийг л анзааралгүй хоёр дахь удаагаа парламентад ирсэн хүн гэдэг нь ил. Армид 10 жил удирдах алба хашсан офицер хүн гэхэд дэндүү чамлалтай санагддагаа нуух юун. Тэр тусмаа хуучнаар ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн сургуулийг механик инженерээр төгссөн хүн шүү дээ.

Өдгөөгөөс 40 жилийн өмнө Ардын армид салаан захирагчаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан Д.Ганбат 1989 онд армийн салбарын техникийн орлогч инженерээр тушаал дэвшин ажиллаж байгаад 1992 онд бизнест орсон байдаг. Ингэхдээ Монгол Оросын хамтарсан “Баянбулаг” компанийн дэд захирлаар ажиллаж байгаад 1996 онд АН-ыг ялахад Түүх, соёлын дурсгал сэргээх газрын даргаар ажиллаж их улс төрд хөл тавьсан аж.

Өнгөрөгч 2012 онд ялалт байгуулж 2016 он хүртэл тойргоо сайн малласан. Тэр бидон тараах энэ тэр бол цаашаа асуудал. Нэг тойргийн өрсөлдөгч Г.Занданшатарын эсрэг хар пиарын ном хийн, тойрогтоо тараасан. Захын суманд давхиад очиход УИХ-ын даргын улаан эмжээрт цэнхэр тэрлэгтэй гахайн хоншоортой зураг бүхий номыг тараасан байдаг. Ийм хачин юм хаанаас хийгээд байгаа юм гэхэд “Бидон Ганбаа тараасан ш дээ, үнэн байх” гээд сууж байдаг хүмүүстэй нэг бус удаа таарсан. Үүний цаана 2016 оны УИХ-ын сонгуульд унаж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Х.Баттулгын ажиллагаа байсан нь нэгэнт ил болж байна. Тойргоо цэвэрлэх гэсэн “Женко”-гийн ажиллагааг хийсэн Д.Ганбат 2020 онд ялалт байгуулсан нь ийм учиртай.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(66.181.161.94) 2021 оны 04 сарын 03

Сонгино. Дахь150ангид 1989онд хамталба хааж блаа. Хүн чанар мөс сайтай хүн шүү. Даанч өөрийн гэсэн байр суурьгүй бгаа нь улс төрийн тоглоом байлгүй дээр.

0  |  0
Зочин(192.82.89.207) 2021 оны 04 сарын 03

Нээрээн л Тунгалаг тамирын Галсан ч юм уу. Ер нь цаг төр эргэхээр ноён нь барлаг, барлаг нь ноён. Эрдэмтэн мэргэд нь мулгуу, мулгуу нь их мэдэгч болох юм даа. \nЯмар сайн даа л Барон бол монголыг аврагч, тэр Сүхбаатар, Цэдэнбал мэт нь хол цаашаа гэж ”эрдэмтэн” нэртнүүд чалчиж суух вэ дээ. Одоо удахгүй Чин-И,Сүй-сү-жан нар бас монголыг аврагч байсан гээд хашгирах болно.\nӨнөөдөр монголын төрд ийм л ”Галсан”, тийм л ”эрдэмтэд” төрийн бодлого тодорхойлж, түүх бичиж суух аж.

0  |  0
С(192.82.82.155) 2021 оны 04 сарын 03

Тархи нь бидон шигээ л хүн шүү дээ. Бидон хоосон эсүүл устай л байдаг. Тэхээр юу л гарах вээ дээ

0  |  0
Зочин(103.26.194.207) 2021 оны 04 сарын 02

Одоо бодох нээ болсоноос жийп нь дээр байсан юм биш үү.

0  |  0
Ташуур(122.201.22.12) 2021 оны 04 сарын 01

Ганбат сурагч байхдаа ч цэрэг байхдаа ч дарга байхдаа ч оюутан байхдаа ч наймаачин байхдаа ч түшээ болоод ч өөрийн бодол ухаангүй л яваад байгаа юмдаа хөөрхий. Сонгосон хүмүүс нь мөнгөнд л хууртсан байдаа гөлөг

0  |  0
Зочин(64.119.23.63) 2021 оны 04 сарын 01

Бидон Ганбат аа ! Одоо ерөөсөө л бидончин болсоных бидоноо иж бүрдэл болгоод тараагаачээ. Иж бүрдэл гэдэг нь Бидон,Тогоо,Шанага нэгтгээд монголын өрх бүрт тараачих. Тэгвэл ч мөн янзтай даа.

0  |  0
зочин(202.9.46.143) 2021 оны 03 сарын 31

Баянхонгорчууд сонгосон хүмүүсээсээ ичдэг л байхдаа Адъяасүрэн Женко гээд байнаа байна Эдний оронд хошин шогийн Баярмагнай хамаагүй дээр

0  |  0
Zochin(66.181.161.69) 2021 оны 03 сарын 31

Ha ha

0  |  0
З(192.82.74.134) 2021 оны 03 сарын 31

Бидон Ганбат дүнхүүгээрээ л дуусна. Засрахгүй хулгайч .

0  |  0
Ж(66.181.180.164) 2021 оны 04 сарын 02

угаасаа дүнхүү бидон шүүдээ

1  |  0
зочин (103.26.194.242) 2021 оны 03 сарын 31

БУСДЫН ӨМНӨӨС БУСАДРУУ БОРГОДОГ БАНХАР БАЙЖ БАС ЗИНДАА ГЭЭД БАЙГАА ЮМАА .

0  |  0
zochin(64.119.17.17) 2021 оны 03 сарын 31

JINKHENE KHOGIIN PIZDA DAA ,

0  |  0
Баатар (109.89.151.254) 2021 оны 04 сарын 03

Энэ МАНы солиорол дэндлээ. Ийм хун бгаа тулдаа нийгмийн хувалз болсон коммунистуудад даврах боломж олдохгуй бгаа юмаа. Хегийн захиалгатай юм бичиж суудаг сэтгуулч хеерхий. Муудаа ард тумэн энэ хунийг сонгоогуй юм ш дээ. Занданшатарын хажууд терийн менгенд гар дурээгуй, ардын хоолноос хумслаагуй хун байхаа. Ганбатыг МАНы коммунистууд шиг хулгай цавчаа хийсэн гэж сонсоогуй юм бна. Гахайн хоншоорт Занданшатар харлуулах гэж захиалгаар бичуулж бна гэж ойдгогдож бна.

1  |  1
Iutt(192.82.90.134) 2021 оны 04 сарын 02

Наад намын захиалгаа болио, иргэдээ бүү басамжил, хэзээ нэг цагт нүгэл буян нь шүүгдэнээ

3  |  0
Top