МАН, МАХН хоёр үндэсний эрх ашиг, ард түмэн гэх том лоозон дор нэгдэж байгаа ч айсуй Ерөнхийлөгчийн сонгууль угтсан түр зуурын үерхэл ч байж магадгүй харагдана. Учир нь Н.Энхбаяртай хамтарч ажиллах маш төвөгтэй хүн гэдэг. Нэгдэх тухай хэлэлцээр хийсэн цагаас хойш МАХН-ын дарга Н.Энхбаяр Засгийн газарт орохыг өдөр шөнөгүй шахаж байгаа аж. Харин МАН-аас ийм цаг үед Засгийн газарт өөрчлөлт хийх хэрэггүй, нэгэнт нэгдэж байгаа хойно шат шатны сонгуулд хамтдаа орж байж дараагийн ажил явах ёстой гэх байр суурийг илэрхийлээд байгаа.
МАХН-ын дарга Н.Энхбаярын эрх ашиг хэзээ ч хэнтэй ч нийлж байгаагүй гэдгийг нэгэн цагийн хамтрагчид хэлдэг. Тэр бүхнийг өөрийнхөөрөө шийдвэрлэж, болж өгвөл дарангуйлахын төлөө ажиллаж амьдардаг хүн хэмээдэг нь худлаа биш. Тиймдээ ч түүнийг эрх мэдлийн талбараас 10 гаруй жил хол байлгаж чадлаа. МАН олон шатны сонгуульд ялагдал хүлээн хол байлгасан гэхээр амаргүй хүн байж таарна. Тодотговол МАН 2012 оны УИХ-ын сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус ялагдал хүлээхэд Н.Энхбаяр онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ мэт хорлох ажиллагаа жижиг талбарт олон өрнөсөн дөө.
Н.Энхбаяраас яагаад ч салж чадахгүй гэдгийг удаа дараагийн үйлдээрээ харуулж байна. Ёстой л яаж ч болдоггүй нөхөр бол Н.Энхбаяр. Шоронд хийж үзлээ, сонгуульд унагааж үзлээ. Төрийн албанд ажиллах эрхийг нь хаслаа, аль ч шатны сонгуульд нэр дэвших эрхийг нь хааж үзлээ. Тэр “үнэ цэн”-тэй хэвээрээ л байна. Яах ч арга алга. Эх сурвалжийн хэлж байгаагаар Н.Энхбаяр МАН-тай нэгдэхэд юуны өмнө Засгийн газарт орох, өөрийнхөө хэргийг цагаатгах, нөхөн сонгуульд МАН-ын нэр дээрээс хүүгээ өрсөлдүүлэх гэсэн гурван болзол тулгачихсан байгаа гэх.
Нөгөө талаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч өөрийнхөөрөө шийдвэр гаргах туйлын сонирхолтой популист нөхөр төдийгүй намынхаа даргын өрөөсөн дугуй гэсэн үг. Одоохондоо “Эх орон, ард түмэн” гэсэн популизмаа хийж, үнэн төрхөө ард түмэнд харуулж амжаагүй байгаа хэрэг. Ийм хоёр нөхрийн улс төрийн зам хэзээ ч нийлэхгүй гэдгийг бөөрөө нийлүүлж байхад нь бичиж байлаа. Харин санасныг бодоход чамгүй урт хугацаанд МАХН хэмээх дөрвөн үсэгний цаана улстөржиж наана нь “Эх орон” гэж худлаа заллаа. Зөвхөн эрх ашгийн төлөөх энэ хоёр эрхэм нөхдийн зам энэ хүрээд өндөрлөж байгаа бололтой.
Нэг сонгуулийн настай үерхлээс үүдэж юу үүсэх вэ гэдэг нь ч тодорхой болж байх шиг. Эх сурвалжийн хэлж байгаагаар С.Ганбаатарт Н.Энхбаяраас ч том эрх ашиг байсан гэдгийг баттай эх сурвалж хэллээ. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын нэр дээрээс өрсөлдөх байсан бол намынх нь дарга угшил нэгт МАН-даа нэгдэж, өөрийнхөө албан тушаалын хэргийг цагаатгуулах, цаашилвал үлдсэн жаахан улс төрийн амьдралдаа ямар нэгэн эрх мэдэлд хүрэх, эсвэл хүүгийнхээ улс төрийн замыг засах байв. Харин Н.Энхбаяр нэгэн цагт аминд нь орж байсан С.Ганбаатарын энэ байр суурийг тэс өөрөөр мушгин тайлбарлаж байна. Тодотговол, “С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нутгийнхаа ах Х.Баттулгыг дэмжинэ гэж байгаад манай намаас нэр дэвшин өрсөлдсөн. Нутгийн хүмүүсийн дунд ямар яриа болсныг мэдэхгүй” гэж байв. МАХН-ын даргаас энэ зэргийн үнэргүй зан хэзээ ч гарна. Ийм том хоёр эрх ашиг мөргөлдөхөөр цаашид оршин тогтнох ямар ч арга байхгүй.
С.Ганбаатар “Би хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болно” хэмээн мэдээлсэн нь МАХН гэх айлаас явж байгаа хэрэг гэж ойлгогдож байна. Мөн үеэр тэр МАН-ын Сү.Батболдод хага базуулчихсан, үгнээс нь гардаггүй нам мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг битгий уруу татаасай. Парламентад байгаа дөрвөн нам дөрвүүлээ Сү.Батболдын гарт орж байна. Би өнөөдөр намтай, намгүй ажиллаж чадна. Хоёр нам нэгдсэн тохиолдолд 2024 он хүртлээ сонгогчдоо төлөөлж ажиллана гэх утга бүхий зүйл хэлж, Сү.Батболдтой холбоотой хэргийн материалыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлнэ лээ. Үнэн хэрэгтээ Сү.Батболдын гэм бурууг илрүүлж, түүнд гомдоод байгаа хэрэг биш юм. Хэргийн гол учир шалтгаан нь Н.Энхбаярт гомдсон гомдол, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэсэн туйлын хүсэл нь ийм зүйлд хүргэж байгаа хэрэг. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл нэгэнт Н.Энхбаярт хулхидуулж байгаа С.Ганбаатар айсуй Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж оролцоно гэжээ. Энэ бол МАН-ынханд бас л аюултай мэдээ.
МАН-ын хувьд МАХН-тай нэгдэхээс өөр ямар ч арга байхгүй. 2009 оноос хойш Ерөнхийлөгчийн суудлаа алдаж ирсэн МАН МАХН-ыг өөртөө нэгтгэхгүйгээр ялалтын тухай ярихын ч хэрэггүй гэдгээ нэгэнт мэдсэн учраас Н.Энхбаярын аманд гүйгээд орчихлоо. Гэтэл С.Ганбаатар нь МАХН-ыг орхиж байгаагаа мэдэгдэж байгаа энэ намын нэр дээрээс санал авсан гээд асуудал бий. Үүгээр зогсохгүй хулхидуулж хаширсан Н.Энхбаяр нэгдэх гэж байгаа бол бид үтэр түргэн Засгийн газарт орж ажиллана хэмээж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн наана Н.Энхбаярт найр тавьж, Засгийн газартаа оруулна гэдэг У.Хүрэлсүхэд эрсдэлтэй байгаа нь ойлгомжтой.
Н.Энхбаярыг үнэхээр яаж ч чадахгүй байна. Одоо бүр дийлдэхээ болиод МАН хаяандаа нэгтгэж авч байгаа ч өнөөх нь хоймор суух тухай шантааж хийж байгааг хар. Хэрвээ энэхүү нэгдэл бүрэн утгаараа хэрэгжээд эхэлбэл Н.Энхбаяр хаан болох дараагийн алхамаа хийх нь ойлгомжтой. Хоймор биш юмаа гэхэд баганаас дээш суухад л тэр асна. Хэнийг ч хэн ч биш болгож чадна. Тэр хэдийгээр арав гаруй жил гудамжинд улстөржиж байгаа ч түүнийг дагаж эрх мэдэлд хүрсэн хүн цөөнгүй бий. О.Баасанхүүг тэр л УИХ-ын гишүүн болгож байв, З.Баянсэлэнгийг тэр л гишүүн болгож, бүр сайдын суудалд залсан. Г.Шийлэгдамба гээд дурдаад байвал олон хүн түүнийг дагаж их улс төрд бууриа засаад авсан. Үүний зэрэгцээ түүнийг дагасан цөөнгүй нөхөд аавын хаалга татсан, зарим нь торгууль төлбөрийн ял авсан гээд аль ч талаараа ихээхэн халгаатай нөхөр.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Bosoo oroolon gedgiim 2 oroolon
chor schartai schunalt N.Enchbayr dald or
chor schartai schunalt N.Enchbayr dald or
Alban tushaaliin heneeten zonog ovgon
Avilgiin zagalmailsan eceg. Luivarchin batgana suusan gazar ottei enkuer yavsan gazar balagtai no
Mongolchudiig hagaraltai bgaasai ,hoorondoo eb negdelgui baigaasai gej MANANgiin hul garuud l husdeg bh
Энхбаярыг дэмжинэ ээ
Энэ бичигч. нөхөр. үг хөөсөн. боол. үхээнч. мангартсан нөхөр.\nН.Энхбаяр боол. биш. эзэн. юм.
yun negdeh ve . haerggvi . manan luivarchidiig tcusand nu hutgii haren esregeree huvisgal hiih heregtei .200 avilgchin tolgoig tasalj hul bumbug togloh heregtei .
Зэвэрсэн хадаасыг том барилгын чухал арматур гэж донгосчээ. Хол явахгүй дээ. Тэгсхийгээд таварцаглан унаж том бэртэл авна.