ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель нар цахимаар хэлэлцээ хийлээ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Гурван улсын тэргүүн нар коронавирусний халдвартай тэмцэх, цаашид цар тахал тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй хүчин чармайлтаа уялдуулах тал дээр онцгой анхаарал хандуулжээ. Тухайлбал, Оросын "Спутник V" вакциныг Европын холбоонд бүртгэх боломж, энэ бэлдмэлийг ЕХ-ны улс орнуудад нийлүүлэх, хамтран үйлдвэрлэх асуудлыг хөндсөн байна.
Талууд Украин дахь нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна. Ингэхдээ асуудлыг Минскийн хэлэлцээрт тулгуурлан зохицуулах ёстой гэдгийг баталжээ.
Путин, Меркель, Макрон нар олон улсын бусад асуудлыг хөнджээ. Ливийн хувьд тэд мөргөлдөөнд оролцогч талууд гал зогсоох дэглэмийг баримталж буйг баталсан байна. Сири дэх нөхцөл байдал тогтворжиж байгаа бөгөөд энэ улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал тэргүүн зэрэгт тавигдаж байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн тал дээр Орос, Франц, Германы удирдагчид Ираны цөмийн хэлэлцээрийг авч үлдэх, энэ тал дээр авах цаашдын арга хэмжээг зөвшилцөж байхаар тохиролцсон байна.
Москва, Брюсселийн харилцааг хэлэлцэх үеэр Путин Брюссель сонирхлоо илэрхийлсэн тохиолдолд Москва хэвийн хамтын ажиллагааг сэргээхэд бэлэн буйг онцолжээ.
Меркель, Макрон нар Алексей Навальныйн талаарх асуултдаа тодорхой тайлбар авсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Макрон Меркель 2 эзэнтэйгээ цахимаар уулзсан байна
Evropiin holboo Oros vacciniig avahaas argagui