“Гал Үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр, н.Төмөрбаатар нарыг цагдан хорилоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24


 

 Өвөрхангай аймгийн Уянга, Зүүн Баян Улаан сумын заагт үйл ажиллагаа явуулж байсан  “Гурван тамга” компанийн усан бууны генераторыг буудсаны улмаас   Өвөрхангайгаас  баригдан ирсэн “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, н.Төмөрбаатар нарыг Улсын мөрдөн байцаах газраас цагдан хорих  461 дүгээр хорих анги руу ачсан  байна.   Харин тус холбооны Г.Болдбаатарыг өчигдөр  08 цагийн үед гэрээс нь Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан баривчилсан. Тэрээр тодорхой шалтгаангүй баривчилсныг  эсэргүүцэж өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн байна. Тэрээр нутаг чөлөөлөх ажиллагаанд оролцоод яваад бие нь муудсан учир хэд хоногийн өмнө нь нийслэлд ирээд байсан юм. 

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top