АН-аас гишүүдийн 57 хувийн саналаар АН-ын дарга болсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох ҮБХ-ны хурлыг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгдэв.
Өнөөдөр 15:30 цагт Ц.Тувааны талын АН-ын Үндэсний бодлогыг хороо /ҮБХ/-ны хурлыг зарлаж, гишүүдийн 57,6 хувийн саналаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байжээ. Харамсалтай нь, ҮБХ-ны гишүүд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн, ҮЭ-ийн Соёлын ордны гадаа цуглав.
АН-ын ҮБХ нь 467 гишүүнтэй бөгөөд 250 гишүүнээр ирц бүрддэг аж. Гэвч энэ хуралд Ц.Туваан болон О.Цогтгэрэлийг дэмжигч 60 гаруй гишүүн цуглаж, өмнөх шигээ хуйвалдаан хийхийг оролдсон гэх.
"Ц.Туваан ҮБХ-г хууль бусаар хуралдуулан, АН-ын дүрэмд өөрчлөлт оруулж, АН-ын хагарлын эхлэл, тамганы маргаан үүсгэсэн. Энэ удаа Ц.Туваан УИХ-ын хэсэг гишүүдийн хамт дахин хуйвалдаж, “цаасан дээрх дарга” О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байна" хэмээн тэднийг эсэргүүцэж буй АН-ын гишүүд мэдэгдсэн юм.
Тэдний ярьснаар О.Цогтгэрэлийг АН-ын нийт гишүүдийн 57,6 хувиар сонгосон гэх нь АН-ын байтугай Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй хэрээс хэтэрсэн луйвар, хуйвалдаан болсон гэнэ.
Монголчууд анх удаа 1992 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө анхны бөгөөд сүүлчийн удаа 94 хувийн ирцтэй оролцож байжээ. Түүнээс хойшхи бүх сонгуульд сонгуулийн ирц 60 гаруй л хувьтай явагдсан статистик байдаг аж. Гэтэл О.Цогтгэрэлийг дарга болгох гэж зарим аймаг, сумын АН-ын гишүүд 100 хувийн ирцтэй санал өгснийг худал хэмээн тэд ярив. Мөн АН орон нутгийн сонгуульд ялж, засаг барьж байгаа найман аймагт гишүүдийн өгсөн саналын 20 хувийг нь хүчингүй болгосон нь АН-ын мянга мянган гишүүдийг бичиг үсэггүй, ганц хүний нэр дугуйлах чадваргүй гэж буй мэт басамжилсан явдал болсон гэдгийг тэд шүүмжиллээ.
Дарханы 2745 саналын 549 нь хүчингүй болсон. Хэнтий аймагт 2462 саналын 428 нь хүчингүй хуудсыг хүчингүй болгосон. Архангайд энэ сарын 28-нд санал хураалтыг гэнэт явуулахаар шийдсэн. Гэтэл малчид шар усны үер, холбоо харилцаа муугаас болж санал хураалтад оролцоогүй аж. Баян-Өлгий зэрэг аймгийн гишүүдийн 98-100 хувь санал өгсөн хэмээн намын дарга нь гишүүдийн өмнөөс саналын хуудас бөглөсөн гэх мэт зөрчил гарсныг тэд мөн хэлэв.
Эсэргүүцэл илэрхийлж буй АН-ын гишүүд "АН ялсан наймаг аймагт Засаг дарга болон намын дарга нар нь О.Цогтгэрэлийг намын дарга болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын хуйвалдаанд оройлон оролцож, гишүүдээ дарамталж, хайрцагласан нь ардчиллын гутамшиг боллоо. Энэ нь АН-ын жирийн гишүүдийн сонгох эрхэнд халдсан, АН-ын мөнгөнд дуртай хэсэг дарга нар ардчиллаасаа ухарсан увайгүй явдал" хэмээн онцлов.
Тиймээс АН-ын ҮБХ-ны гишүүд Улсын Дээд шүүх болон АН-ын холбогдох газарт гомдол, шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
Тэд мөн "АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нар өнгөрсөн долоо хоног амралтын өдрүүдэд /2021.03.27-28/ зохион байгуулсан АН-ын даргын сонгуулийг намын Үндсэн дүрэм, АН-ын Дотоод сонгуулийн хорооны журмыг зөрчиж, явуулсан" гээд сонгуулийг хүчингүйд тооцохыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.
БИЧЛЭГ ҮЗЭХ
ДАРААХ: АН-ын даргын сонгуулийг намын Үндсэн дүрэм, АН-ын Дотоод сонгуулийн хорооны журмыг зөрчсөн
Сэтгэгдэл ( 14 )
erdenee gedeg malaa erthen zailuulaach namiin darga baisan hun iimerhuu namiinhaa esreg ajildag estoi tuuhend baihgui teneg hereg bna da odoo naad muu bah melhiigee hench bish bolgo idej uuj handgui muu nobsh be
Онигоо болж ч дууслаа даа.
Та хэд одоо болио АН-ын жирийн гишүүд бид та нараас залхаж байна Эрдэнэ дарга зүгээр л МАН-даа элчихээч ингэж АН-ыг самарч байхаар
Баттулгыг ,унагаах ,Элбэгдорж,Эрдэнээгийн ,хонзон ,намаа ,татаж ,унагаалаа даа. Малчид ,хээр ,яваа ,бол ,онлайнаар ,бүүр ,өгч ,чадахгүй шүү дээ. Далим эрээд л шорон арга ,хэцүү байна аа.
Эрдэнээ дурак ганданд очоогүй байнашдээ яаж бүтнэ гэж мунхагласан хэрэг вэ.Туваан харин ном уншуулчихаад гарч явахыг нь хүмүүс гэрчилсэн Тэгээд ялалт байгуулав. Бас Монгол яллаа.Одоо Дон Женко нэр дэвших эрхтэй боллоо.МОНГОЛ ЯЛНА
АН эв зүйгээ олж чадахгүй гишүүд, дэмжигчдээ талцуулан бужигнуулж байхаар тарвал ч дээр байж болох. Ер нь манай улсад улс төрийн нам төлөвшөөгүй МАН инерцээрээ бусад нь ялахын хүсэлд хөтлөгдсөн бүлэглэлүүдийн өрсөлдөөний дунд улс орон, ард түмэн туйлдаж байна.
АН дотроо олон бүлэг паракцтай нам энэ зөрчил яваад байгаа хэрэг Эрдэнэ даргатай удвал энэ нам мөхнө
Hurdan ev zuigee oloochee ta nar.yuund ingej ogoodh bolood bnaa
Jenko zugeer zi tubaan bitonoo avaad uur nam baiguulaad yabah heregtei an ene huuh heregtei
Салаад 2-3 нам болж үз зүгээр санаа амар тэр нь дээр юм шиг бна
zugeer l zaul
Битгий тэнэгтээд бай зайлцгаа
Энэ нөгөө эрдэнэтчүүдийг луйвардсан баагий бна ийм луйварчид л эрдэнийг дагна.та нараас салах гээд АН даргаа сонгосон.та нар эрдэнээ дагаад далд ор.
Элбэгээ ял сонсохын өмнө Эрдэнэтэй нийлж намаа самарч байна аа. Үнэн гүйцнэ ээ. АН хөөрхий.