Ардчилсан нам хоёр хуваагдаж, тус тусдаа намын даргын сунгаа явуулсан. Тэгвэл өнөөдөр өглөө /2021.04.03/ тус намын Ц.Туваан тэргүүтэй хэсгийнхэн намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлд батламжийг нь гардуулах ажиллагаа зохион байгууллаа. Харин энэхүү үйл ажиллагаа нь Гамшгийн үеийн хууль зөрчсөн хэмээн үзэж хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлснээ УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээлэлд "Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгаад байна. Энэ хүрээнд Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг хүртэл хугацаанд нийслэлд халдварын “Улбар шар” түвшинд шилжүүлэх, Улсын онцгой комиссын 01 дүгээр тогтоолд заасны дагуу коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын бууруулах зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг халдварын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Гэтэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн автомашины зогсоолын талбайд Ардчилсан намын ээлжит бус их хурал зохион байгуулж, 250-300 иргэнийг нэг дор цуглуулсан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
Арга хэмжээг УОК-ын Шуурхай штаб, нийслэл, дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабуудаас хурал, цуглаан хийх зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлт ирүүлээгүй бөгөөд тус арга хэмжээг зөвшөөрөлгүйгээр хууль, тогтоомжийг зөрчсөн учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид 12 цагийн орчим албадан тараасан.
Хууль, тогтоомж зөрчиж явуулсан тус арга хэмжээг зохион байгуулсан хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулж шаардлагатай бусад халдвар хамгааллын арга хэмжээг цаашид авч ажиллана" гэжээ.
Сэтгэгдэл ( 20 )
иймэрхүү сандал ширээ булаалдсан новшнуудаас болж өвчин тархаж байна. Толгой новшнуудыг нь
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Ehleed dargiinha ehneriig shiitgene u.
Энэ тэнэгүүдийг яая даа байз. Өвчин тусаж үхэх нь дутаад байна уууууууу......
туваан тэргүүтэй нохдуудад гамшигт байдал огт хамаагүй юм байх да. яацарцан эргүү писданууд байдаг юм бэ
БЗД-н26-р хороо Дүнжингарав чинь тэр чигтээ короноо гээд байсан шүүдээ.Хөл хориод иргэн байшингаас үсрээд бөөн юм болж байсан Юун намын хурал вэ хууль бус юм хийгээд болиочээ Туваанаа.
Туваан гэж намын дарга АН-бгүй л санагдах юм.Шударга бус үйл ажиллагаагаа зогсоож эв нэгдэлтэй хэлсэн ярьсандаа байгаачдээ.
Ерөнхийлөгчид САНААТАЙ ХАРШЛАХ ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД БАЙНА УУ ДАА гэж сүүлийн үед харагдаад байх юм ...2 нүүр гаргаад байгаа юм биш биз
АН биш, өөрсдийгөө АН гэж нэрлэсэн Туваан нарын бүлэглэл
Эрдэнэ даргаа бид Тулгаа хэзээ баталгаажуулах вэ? Ийм байгаад байвал юун АН ын нэр сэргэх бэ! Бид мөхөл уруугаа яваад л ....
Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц гамшгийн үеийн хууль зөрчих юм байна.
Туваан гэдэг нөхөр ямар их тэнэг юм бэ АН-ыг баллаж бна Дагалдан баясагч Мөнхжаргал, Нүрзэд гэсэн нөхдүүд шан харамж их авсан байхаа Хэлж ярьж бгаа нь намын дүрэмээ зөрчсөн юм ярих юм Туваан, Цогтгэрэл УИХ”-ын гишүүд байж намаа жинхэнэ самарлаадаа
УОК эхлээд өөрсдийгөө хичээ хол очиж хуц
АН бүр балран доройтжээ энэ сэхэл авхааргүй болсон юм бна л даа
Эргүү новшнууд
Зайгаа бариад ард түмэн эрхээ эдлээд зүгээр хурал болсон байна шүү дээ\n
энэ тэнэгүүд их яарж байнда
Псдаа өдөр шөнөгүй нойр, хоолгүй зүтгэсэн төрийн албадын ажил түй май боллоо доо хөөрхий
ERGUU PIZDANUUD YUMAA , AN - YNKHAN
Эрдэнийхэн ,хамаагүй ,байх ,нээ .Улс төржөөд эхэллээ.