С зөвшөөрөл хугацаа дууссан тээвэрчид Д зөвшөөрлөөр хил нэвтэрнэ

2021 оны 04 сарын 05

"С" зөвшөөрөл хугацаа дууссан тээвэрчид "Д" зөвшөөрлөөр нэг удаа хил нэвтрэхээр боллоо.

Хятад улсын талаас ПСР шинжилгээний төхөөрөрмж засагдаж өдрийн 30 машины таталтаа авсан боловч зарим машин хил гаралгүй буцсан талаар мэдээлэл ирж байна. Энэ асуудлаар бид холбогдох байгууллагаас тодруулга авч байна. АТҮТ -өөс хил чиглэн очерт байх үед "С" зөвшөөрлийн хугацаа дууссан машинуудыг нэг удаагийн "D" зөвшөөрлөөр хил нэвтрүүлж ачааг буулгах боломж гаргаж ажиллахаар шийдвэрлэсэн талаар АТҮТ- ийн удирдлагаас мэдээллээ.

Иймд "С "зөвшөөрлийн хугацаа дууссан ТХ -үүдмйэ эзэмшигч ААН -ийн албан тушаалтнууд АТҮТ -ийн Цэций салбарын албан хаагчтай холбогдож "Д" зөвшөөрөл авах талаар холбогдохыг зөвлөж байна. Мөн бидний удаа дараа тавьсан хүсэлт шаардлагыг авч үзэн богинын тээврийн ачаатай тээврийн хэрэгслүүдийг замаас буулгаж, түлш хоолны мөнгөгүй болсон олон тээвэрчдийг парклуулан зогсоох талаар захирамж гарган шуурхай арга хэмжээ авсан Өмнөговь аймгийн ОК- ийн дарга Р.Сэддорж болон сум орон нутгийн удирдлага ОК*ийн дарга гишүүдэд талархал илэрхийлье. "Тайван зогсоол"-ын удирдлагаас зогсоолын төлбөрийг бусадтай ижил түвшинд буулгасан ба мөн буудлын үнийг хамт бууруулж, хоол хүнсний үйлчилгээгээ хямдруулж, "Ногоон бүс"-ийн тээвэрчдээ дэмжиж тусалж ажиллах болсон талаараа мэдэгдсэн болно.

Аливаа талцал хийрхэл хардлага тухиралтаас хол байж, эв нэгдэлтэй хүнд байдлыг давахыг та бүхнээсээ хүсье. Хилийн таталт ойрын хугацаанд, энэхүү байдлаар өдөрт 30 машинтай удаашралтай байхаар байгааг хаана хаанаа харгалзан, хувийн сахилга бат эрүүл мэндээ бодож , архи сархадаас хол байж " Ногоон бүс" ээ хамгаалахыг нийт тээвэрчдэд уриалья гэж "Баянзам тээвэрчдийн холбоо"-оос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.109.108) 2021 оны 04 сарын 06

Medew ym bol medeelel ogj bai C D ginha uchiriig tailbarla

0  |  0
Top