Хот бол олон зовлонтой, том айл. Агаар, хөрсний бохирдол, түгжрэл, төвлөрөл гээд юуг эс дурдах билээ. Энэ бүх асуудлыг шийдэх эрх бүхий үе үеийн албан тушаалтнууд алсын хараатай, магадгүй жаахан зоригтой байсан бол нийслэл өнөөдөр ийм өнгө төрхийг олохгүй байх боломж байлаа. Тийм болохоор хотын дарга хэн байх нь их чухал гэдгийг өнөөдөр нийслэлчүүд ойлгодог болжээ. Өмнө нь нийслэлийг удирдаж байсан хүмүүсээс нэрлэ гэхээр залуусын дийлэнх нь Э.Бат-Үүл гэдэг. Зарим нь ганц нэг өөр даргыг санаад байгаа хэрнээ нэрлэж мэдэхгүй байх нь түгээмэл. Хүний санаанд үлдэж хоцрохоор ажиллаагүй л гэсэн үг. Учир нь энэ албан тушаал гол төлөв эрх баригч намаас өгсөн шагнал төдий байсантай холбоотой. Ер нь тэгээд намын нөхөд, найзуудтайгаа газрын наймаа цэцэглүүлэх, улс төрийн амлалт, ашиг сонирхлоор албан тушаалд томилгоо хийх зорилготой дарга олон нийтийн анхаарлыг өөр дээрээ татахыг хүсэхгүй л дээ.
Э.Бат-Үүлийн хувьд УИХ-д ч дэвшээд гарчих нэртэй, эрэмбэтэй байхдаа нийслэлийг амлаж аваад удирдаж байв. Олон ч өөрчлөлт хийсэн. Түүнээс хойш гэвэл Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байгаад хотод ирсэн. Хүсвэл Засгийн газарт суудал нь бэлэн хүн байлаа шүү дээ. Энэ хоёр хүний нийтлэг нь хотын унаган хүүхдүүд юм. Ингэж дээрээс амлаж аваад ирсэн дарга нарт нэг онцлог бий. Тэр нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хэн дуртай нь дээрэлхээд байж чадахааргүй эрэмбэтэйд байдаг. Ажил урагшлуулахдаа тал бүрийн уялдааг холбодог, нөлөөлдөг, шийдүүлдэг хэрэг.
Яагаад гэнэт Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын тухай бичиж байгаагаа тодруулах хэрэгтэй байх. Улс төр, нийгмийн энэ төмбөлзсөн их мэдээний дундуур нийслэлийн Засаг даргын тун анхаарал татах шийдвэрүүд гараад өнгөрч байгааг л сугалж сануулах гэсэн юм.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Богд уул болон Туул гол дагуу 27 км газарт, 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ихэвчлэн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай, тоглоомын талбай, машин зогсоол, дугуйн болон явган хүний зам хийхээр тооцсон байна. Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх газар гэж байгаа. Энэ хоорондох газрыг барилгажуулахыг нь барилгажуулаад үлдсэнийг нь мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хуваагаад хармаалчихсан. Тэдний газар эзэмших тусгай зөвшөөрлүүдтэй хотын даргын Туул голын хөвөөг Солонгосын Хан мөрний эрэг шиг иргэдийн амрах бүс болгох сонирхол одоо мөргөлдсөн гэсэн үг.
БОАЖЯ-ны зөвшөөрлөөр олгогдсон зарим газрыг хүчингүй болгуулж, тохижилт хийхээр болсон тухай өөрөө хэлж байгаа харагдсан.
Түүний тэмүүлэл ажил хэрэг болчихвол Д.Сумъяабазар гэдэг хүнийг нийслэлчүүд ой тойндоо үлдээнэ гэдэгт эргэлзэх юм алга.
Үүнээс гадна өчигдөр хотын дарга Д.Сумъяабазар “Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй. Энэ газар доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэг иргэдийн саналыг авах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, санал солилц. 1994 онд мөнгөө төлөөд хувьчлалаар авсан бол газрыг нь өөр газар дүйцүүлэх байдлаар шийд” гэж байна лээ. Тэндэхийн хэдэн байрны эмгэд, өвгөд голдуу олон жил шаналсан зүйлийг нь арилгана гэж амлаж байна. Мөн өчигдөр гэхэд Хан-Уул дүүргийн XI хорооны “Хан хиллс” хотхоноос баруун зүгт нэг км авто зам барих төлөвлөлт хийж, батлуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт даалгасан аж. Замын газар чөлөөлөх ажлыг яаралтай хийж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлтийг хийх ёстой гэсэн байна. Түүнчлэн “Хан хиллс” хотхоноос баруун тийш 2015-2018 оны хооронд Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд олгочихсон газрыг холбогдох хууль дүрмийн хүрээнд чөлөөлөх асуудлыг оруулж ирэхийг ажил хариуцсан хүмүүст үүрэг болгожээ. Бас “Эко констракшн”-д сарын хугацаанд гарц гаргах шаардах бичиг явуулахаар болсон ч гэнэ үү.
Өнгөц мэдээг нь харахад Туул гол, Богд уулын дагуу тохижуулж, энд тэнд байрнуудын голд байр нэмж барихыг болиулж, түгжрэлтэй хэсгүүдэд зам гаргаж, замбараагүй олгосон газрыг цэгцлэх гэж байгаа энгийн ажил л байна. Гэхдээ үүний ард газрын наймаа гэдэг зүйл бий. Бүр тодруулбал, эрх мэдэлтэй, танилтай хүмүүсийн эрх ашиг, их мөнгөтэй холбоотой асуудал сөхөгдөнө. Тэдэнд “Битгий давар” гээд хэлчих зоригтой хотын дарга өмнө нь байгаагүй. Ийм даварчихсан хотын даргатай болчихно ч гэж хэн санах юм. Маш халуун өдрүүд эхлэх нь дээ.
Түүний эдгээр тэмүүлэл нь ажил хэрэг болчихвол Д.Сумъяабазар гэдэг хүнийг нийслэлчүүд ой тойндоо үлдээнэ гэдэгт эргэлзэх юм алга. Ер нь хотын ажил бол нэгдүгээрт, аж ахуйн ажил байдаг. Хүмүүсийн аюулгүй, ая тухтай амьдрах боломжийг талбайн хажуу талын хар байшингаас л зохион байгуулна.
УИХ, Засгийн газар бол хуулийн, бодлогын байгууллагууд гэдгийг нийтээрээ сайн тогтоож авах нь чухал байна. Тэгээд тэндээс гарч байгаа шийдвэрүүдийг ажиглаж байх хэрэгтэй. Бидний амьдралд шууд нөлөөлөх учраас шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Үгэнд орохгүй далдайгаад байгаа компанын боссуудыг ганц шааж унагаал нам болгоношдээ манай хотын дарга.
daramtand orchilgvi hicheegeeree dee tegvel TUUL gol mini ursgal ni heviin baij bas neg aljaal stres tailj baigalidaa oirtoh nuhtsul bvrdeh bh. harin bitgii toiruulaad tsemend tsutgaad baahan huushuur sharsan tahianii tuts barichihaarai gj guiyada
\nХүүхдийн паркийн сул үлдсэн хэсгийг цэцэрлэгт хүрээлэн болгочихволч ард түмэн хэдэн үеэрээ мартахгүй хойч үедээ их буян болнодоо.\n
ТЭР ДҮҮГЭЭСЭЭ ЦИРКИЙГ УЛСАД БУЦААЖ ӨГӨХГҮЙ Л БОЛ Ч АСУУДАЛ ҮҮСНЭ ШҮҮ.... МӨНГӨ ТӨГРӨГИЙГ НЬ УЛС БУЦААГААД Л ӨГНӨ Ш ДЭЭ... ЭНЭ ОЛОН ХҮҮХДҮҮДИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ...ХҮҮХЭД БАЯРЛУУЛАХ БУЯН ШҮҮ...
Хотын дарга гэр хорооллоос гарсан схдаа ганц час хийсэн ажил хийнэ биздээ сонгогчид хүлээж харж бга шүү
Er hurga! Jujig l bitgii baigaasai.Harj l suuhaas
хотын даргыг дэмжиж байна ийм зоригтой шулуухан хүн л хэрэгтэй банйа түүнээс биш холбирсон хүмүүст таалагдах хүн хэрэгггүй дээ
Зоригтойхон амласнаа ажил хэрэг болгоорой, басциркийг улсад буцаагаад ав. Мөнгийг нь нргүүлээд өгёих. Улаанбаатарчуудю өсвөр үеийнхний талархлын цагаан сүү хур шиг л бууна шү
ОДОО БОЛ ТААЛАГДАЖ БАЙНА. БӨХЧҮҮД Ч ЗОРИГТОЙ ШҮҮ. АМАРСАЙХАН БАТҮҮЛ ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР МЭДСЭЭР БАЙЖ ДУГАРЧ ЧАДАХГҮЙ ГАЗАР СУМЪЯА ХАРИН ТЭНЭГДҮҮ ШУУД ЗОРИГТОЙ ШААХ НЭЭ. ЭР ХҮН, НААД ДАРГА НАРАА СОЛИОЧЭЭ. НААД ГАЗРЫН БУДЛИАНЫГ НЬ ХИЙЛЦСЭН ХҮМҮҮС ЮУ ГЭЖ Л ОЛИГТОЙ АЖИЛЛАХАВ ДЭЭ. ТУЛГААС БУСДЫН СОЛЬ. ТУЛГА НЬ ХАРИН ШУДАРГАДУУ ЗАЛУУ БАЙНА ЛЭЭ. МИНИЙ Л БОДОЛ ШҮҮ.
Энд дурьдсан ажлууд бол хотын даргын хийх ёстой ажлын өчүүхэн хэсэг нь юм. Хамгийн гол ажил бол хотын гудамж болгоныг тохижуулах, явган зам, ногоон байгууламж бий болгох. Гэр хорооллын бүх хашааг стандарттай болгож гудамжнуудыг цэгцэлж цардмал зам гэрэлтүүлэгтэй болгох. Нийслэлийг коммунизмын үеийн модон хашаа, модон жорлон бүхий хоцрогдсон тосгоны өнгө төрхтэй захын хорооллуудыг орчин үеийн шиидэл бүхий тохилог хорооллуд болгон өөрчлөн байгуулалт хийх зэрэг асар их ажил байгааг яагаад хийж эхлэхгүй дээрх бичлэгт дурьдсан өчүүхэн зүйлээр занималдаад байнаа. Том сэтгэ их хий чадахгүй бол зайлцг