Х.Баттулгын НЭР ДЭВШИХ "БОЛОМЖ"-ийг З.Энхболд нь хулгайлжээ 

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Хуулиараа зөвхөн парламентад суудалтай намаас л Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Хуульд зааснаар ирэх зургаадугаар сарын 09-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд улс төрийн МАН, АН гэсэн хоёр том намаас гадна парламентад суудалтай ХҮН, МАХН-аас нэр дэвшин өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөрвөн намын дөрвөн нэр дэвшигчийн хооронд явагдана. 

Одоогоор аль намаас хэн нэр дэвших нь тодорхойгүй, улс төрийн хүрээнд өрсөлдөөн хийгээд олон нийтийн дунд таамаг төдий байна. Нөгөөтэйгүүр энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэд, хэдэн онцогтой. Өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн шинэ  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өмнө нь төрийн тэргүүнээр сонгогдон, ажиллаж байсан хүн дахин нэр дэвших эрхгүй болсон. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай хуульчилсан бөгөөд зөвхөн нэг л удаа сонгогдоно гэж заасан нь улстөрчид хийгээд хуульчид хоёр хуваагдах шалтгаан болоод байгаа юм. 

Шинэ Үндсэн хуулиар өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Н.Баганбанди, Н.Энхбаяр, П.Очирбат нараас гадна өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга нэр дэвших боломжгүй билээ. Гэвч зарим нэг нь тэднийг дахин нэр дэвших боломжтой хэмээн тайлбарлаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрөөр сурталчилж байна. 

Үе, үеийн төрийн тэргүүн нараас энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлсэн хоёр эрхэм бий. Тэд бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга нар юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах "хүсэл"-тэй Х.Баттулгын нэр дэвших "боломж"-ийг Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан З.Энхболд нь "хулгайлжээ". 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын энэхүү үйлдлийг  2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас харж болно. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх саналыг оруулж ирж байлаа.

Хачирхалтай нь, төрийн тэргүүнийг төлөөлж байнгын хорооны хуралдаанд оролцсон З.Энхболд "Үндсэн хууль нь өөрчлөгдсөн байдаг. Гэтэл хуучин Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах нь зохимжгүй болохоор 2021 он болгох нь зөв. Гэхдээ техникийн хувьд хүндрэл гарна, үүнийг Ажлын хэсэг, байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Тэгэхээр 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Тэгэхээр тэр өдрөөс мөрдөж болохгүй. Ядаж жил, хагас жилийн өмнө мөрдөж эхлүүлэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зургаан жилд нэг удаа гэдгээ хийж чадахгүй шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа баталж, дараа нь оролцох хүмүүс нь бэлтгэлтэй байх үүднээс ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессоо явуулах хэрэгтэй. Тэр хооронд одоогийн ажлаа хийж байгаа Ерөнхийлөгчийг 2021 он хүртэл ажлаа хийж дуустал бололцоогоор хангаж өгөхийн тулд шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна, тэр дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс шалгараад хэн нэг нь Ерөнхийлөгч болсны дараагаас энэ хууль үйлчлээд эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтийг үйлчлэх хугацааг тавьж өгөхгүй бол болохгүй гэдэг байр суурьтай байна" хэмээн ярьжээ. 

Ингэснээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдын саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг хассан байдаг аж. 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(75.159.156.15) 2021 оны 04 сарын 08

Энэ худал мэдээлэл байна. Унэн бол тэд одоо хонь чоно байх учиртай.

0  |  0
сонгогч(202.9.46.155) 2021 оны 04 сарын 08

ТАНАЙ НАМААС СОНГОГДСОН ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА 2 МОНГОЛЫГ ЯАЖ СҮЙТГЭСНИЙГ ХАРЖ БАЙНА УУ??? ШУДАРГА ЁСЫГ УСТГААД 12 ЖИЛ БОЛЛОО. . ШҮҮХИЙГШАВАРТАЙ НЬ ХУТГАЛАА. ШҮҮГЧДИЙН НЭР ХҮНДИЙГ ОЙРЫН 10 ЖИЛД СЭХЭХЭЭРГҮЙГЭЭР УНАГАВ. МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ ГАДААД ЕРТӨНЦӨД ХАМГИЙН МУУХАЙГААР ТАНИУЛЛАА. МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ 12 ЖИЛЭЭР ГАЦААЖ ХОЙШ УХРААЛАА!!!!!!!! АН- С ДАХИН ХЭЗЭЭ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДОХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГО …

1  |  0
сонгогч(202.9.46.155) 2021 оны 04 сарын 08

ТАНАЙ НАМААС СОНГОГДСОН ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА 2 МОНГОЛЫГ ЯАЖ СҮЙТГЭСНИЙГ ХАРЖ БАЙНА УУ??? ШУДАРГА ЁСЫГ УСТГААД 1 ЖИЛ БОЛЛОО. . ШҮҮХИЙГШАВАРТАЙ НЬ ХУТГАЛАА. ШҮҮГЧДИЙН НЭР ХҮНДИЙГ ОЙРЫН 10 ЖИЛД СЭХЭХЭЭРГҮЙГЭЭР УНАГАВ. МОНГОЛЫН НЭР ХҮНДИЙГ ГАДААД ЕРТӨНЦӨД ХАМГИЙН МУУХАЙГААР ТАНИУЛЛАА. МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ 12 ЖИЛЭЭР ГАЦААЖ ХОЙШ УХРААЛАА!!!!!!!! АН- С ДАХИН ХЭЗЭЭ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДОХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГО …

0  |  0
Зочин(103.57.92.240) 2021 оны 04 сарын 07

Ийм л юм хийдэг хун дээ АНам бол бутэхгуй бна нэгдээд яавах хэрэгттэй дээ

0  |  0
naraa(202.179.8.4) 2021 оны 04 сарын 07

battulga mongoliin turiin terguuneer dahij songogdoh boltugai

0  |  0
jargal(202.179.8.4) 2021 оны 04 сарын 07

Tulga shovoogood l garna haraarai ta nar\n

0  |  0
Баавар(124.158.69.168) 2021 оны 04 сарын 07

Женко эхлээд л АН-хаа хүмүүсээр өөрийгөө тойруулсан.АН-н төв штаб болгосон,тэгээд Зика Вирусыг мэдсээр байж ТГ-н даргаараа томилсон нь алдаа байжээ.Одоо яая гэхэв.Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм.Одоо АН-аас Женко,Ц.Оюунгэрэл нар дэвшихгүй ЗикаЭнхболд дэвшинэ.Хөзрийн тамга зикагийн хармаанд байнаа

0  |  0
самдан(124.158.69.168) 2021 оны 04 сарын 07

Баттулга манай ”нохой” биш байжээ. Элбэгдоржийн гинжнээс мултарч чадахгүй амин найзтайгаа нийлсэн хэвээрээ.Энэ нь Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр алуурчин Соёомбо-Эрдэнийг зүтгүүлсээр байгаад эрх мэдэлтэй байгаа дээрээ яадагч гэсэн шүүгчээр томилов.Удахгүй Ерөнхий болгох ажил эхэлнэ.Үүний тулд дахин сонгогдох учиртай.Далимд нь бусад хэргүүдээ хаана Ер нь чин шудрагаар 1.6 тэрбум долларын хөрөнгө цуглуулна гэдэг бүтэшгүй билээ

0  |  0
БАЯХЛАЛАА(202.55.188.87) 2021 оны 04 сарын 07

БАЯРЛАЛАА

0  |  0
Зочин(203.91.115.54) 2021 оны 04 сарын 06

Зи бол зи шүү дээ. Төрөөс холохон байлгах ёстой хүмүүсийн нэг. Бас шахаачин. Стратогоос гадна тэр төрийн өмчийн хорооны дарга байхдаа улсын өмчлөлд байсан маш олон байр, үл хөдлөх хөрөнгийг шамшсан. Эрдэнэт рүү шахааны сувагтай гар. Энэ новшын улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой. Тэгээд амбаардаад хөө. Гүйцээ. Монголын төр энэ зэргийн тайганаар дутаагүй.

0  |  0
gal(24.252.135.173) 2021 оны 04 сарын 06

Tegeed ene 2 iin ylgaa und bna Enkhbold erenhiilugch battulga tamgiin darga

0  |  0
зочин(103.229.120.7) 2021 оны 04 сарын 06

Зи ТТ-г нэг удаа улсад злдээссэн одоо хулгайчийн нөөцтэй Ек-аас бас аварч гавьяа байгуулжээ.

0  |  0
уншигч(202.179.21.207) 2021 оны 04 сарын 06

Женко ерөнхийлөгчийг Зика тэргүүн хатагтай нь хулхидсан юм байна л даа. Арай бичиг үсэг тайлагдсан юм аргагүй ээ.

0  |  0
зочин(49.0.135.19) 2021 оны 04 сарын 06

энэ ерөнхийлөгчийн хугацаа дуусаагүй байхад энэ шинэ хууль үйлчилж эхлэсэн тул одоогийн ерөнхийлөгч 6 жилээр сунгадаж ажиллах ёстой цар тахалаас шалтгаалж эдийн засаг унаж байхад юун сонгуультай манатай тэрний оронд зардлаа хэмнээж батлагаажсин юмуу оросын вакцин оруулж ирээч

0  |  2
ZALUU(37.48.24.159) 2021 оны 04 сарын 06

mongochuud durguil baih odoogiin eronhiilogchod minii bodloor ene hun hamgiin deerni ym bna

0  |  1
зочин(202.126.89.149) 2021 оны 04 сарын 06

Угаасаа Хятад хүний санаа ийм муухай, холыг харсан байдаг. Баттулга, Зика хоёрын хэн нь Монгол, хэн нь хятад вэ гэдэг нь эндээс тод харагдана. Хөөрхий муу Баттулгыг мангартуулж байгаад Зика өөрөө нэр дэвших ”юм” хийчихсэн байгаа биз. Одоо ҮХЦ дээр заргалдаад очвол тэнд Нанзаддорж гээд бас нэг хятад нь сууж байгаа. Ингээд л Монголчууд дуусах гээд байгаа юм даа. Хятад хүний санааг барж идэхгүй шүү. Зика-г л хэт дээшлүүлёний гай даа. Зика нь Нанзайгаа чирээд дээшээ явж өгсөн юм даа. Төрийн өмчийн хороог энэ хоёр Хятад л ээлжилж бариад..... одоо төрийн өмч гээч юм байна уу

2  |  0
ЗОЧИН(119.40.98.177) 2021 оны 04 сарын 06

ХАЖУУДАА ИЙМ МУУУ БАЙЛГАСАН ӨӨРИЙНХ БУРУУ .... ВИРУС БОЛ ВИРУС.... ЦААШДАА ХАЛТАЙ...

2  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 07

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна.

1  |  4
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна.

1  |  2
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөв.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/\n\n

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна.

0  |  0
Зочин(103.229.123.208) 2021 оны 04 сарын 06

БАТТУЛГА ДААНЧ ХОРЧИН ЗИ -Д ИТГЭЭД ЯВААД БАЙСАН ЮМ.

0  |  0
Амаа (27.123.213.50) 2021 оны 04 сарын 06

Гомдвол З.ЭНХБОЛДОД л гомдох болж дээ . Тэр ҮЕД З.ЭНХБОЛД НЭЭРЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨСӨӨ ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛЦОН БАЙСАН ШҮҮ ТЭ ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛЦОН ЮМ ШИГ Л ХАРАГДДАГ байсан ТЭ

0  |  0
/(202.179.26.95) 2021 оны 04 сарын 06

umhii hujaa

0  |  0
сонгогч(202.9.46.159) 2021 оны 04 сарын 06

СҮҮЛИЙН 12 ЖИЛД АН-С СОНГОГДСОН ЭЛБЭГДОРЖ, БАТТУЛГА 2 МОНГОЛД ШУДАРГА ЁСЫГ УСТГАЖ, ШҮҮХ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДИЙГ ШАВАРТАЙ НЬ ХУТГАЖ, ШҮҮГЧДИЙН НЭР ХҮНДИЙГ ОЙРЫН 10 ЖИЛД ЦЭВЭРШЭХЭЭРГҮЙГЭЭР УНАГАСНЫГ ОЛОН БАРИМТУУД НОТОЛЖ БНА. 2021 ОНД АН-С ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОЖ МОНГОЛ УЛСАА СҮЙТГҮҮЛЭХЭЭ БОЛИХ УУ ДАА...МАН-С ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОЖ ЭХЭЛСЭН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ДУУСГУУЛАХ НЬ МОНГОЛЫН ХӨГЖИЛД ТУСТАЙ ГЭДГИЙГ САЙН ОЙЛГОЛОО....

1  |  1
Иргэн(124.158.64.109) 2021 оны 04 сарын 06

Юу хийсэн гэж ахиж нэр дэвших гээд байгаа юм. Шүүх прокурорын байгууллагыг улам дордуулсан оффшор оруулж ирнэ гэсэн нь хаана байна. Дээрээс нь өөрөө оффшортой

0  |  1
BOLD(103.26.195.45) 2021 оны 04 сарын 06

BOLJ BOLJ

0  |  1
Top