Н.Түвшинбаярт даах аргагүй ачааг хэн үүрүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Бусдын амь насанд заналхийлсэн иргэн Н.Түвшинбаярыг өмгөөлж хамгаалах гээгүйг юуны өмнө дуулгая. Тэртээ тэргүй танхайрсан иргэн Монгол Улсын хууль, шүүхийн өмнө тохирох ял шийтгэлээ хүлээж таарна. Чухам яагаад ийм хэрэг өдүүлэх болсон эсэх тухай ч дурдахгүй. Тусгай байгууллага хянаж шалгаад учир шалтгааныг нь тодруулаад өгнө. Гагцхүү манай ихэс дээдэс тамирчныхаа мөр замыг хөөж яваа мөрөөрөө нэгэн залууг өөрийнхөө улс төрийн карьерт ашиглах замаар хэт өндөрт залсан нь ийм байдалд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй. Ерөөсөө манай ихэс дээдэс, улс төрд ийм жишиг бий. Алдартай дуучин, жүжигчин, эмч, инженер нарыг нэр хүндийг нь ашиглах замаар улс төрд татан оруулдаг, амьдралыг нь сүйтгэдэг, ажлыг нь алдуулдаг, аягүй бол шоронд илгээдэг жамтай л даа.

Н.Түвшинбаярын хувьд ард түмэн, төрийн энэ их хайр хишгийг дааж явах амаргүй л байсан байх. Гэтэл даах аргагүй их хайр хүндлэлд дараатай зогсоо залууд ахадсан ачаа нэмж өөрсдийнхөө карьерт ашиглаж байгааг л буруу гэх гэсэн хэрэг. Н.Түвшинбаяр бол хар багаасаа барилдаж хөлсөө урсгасан тамирчин болохоос биш улстөрч биш, дарга даамал ч биш. Тэр хөлснийхөө үнэ цэнээр “Аварга” дээд сургуулийн диплом өвөртөлсөн болохоос биш эрдмийн оройд өөрөө мацсан ч хүн биш болов уу. Манай алдартай тамирчдын замнал бүгд л ийм байдаг жишгийг дагасан нь түүний буруу биш. Татами дээр гараад өрсөлдөгчдийнхөө учрыг олчихдог байгалиас авч төрсөн авьяас чадалтай тамирчин ийм хэрэг өдүүлсэнд хаа хаанаа харамсаж, зарим нь жигшиж байгаа.

Юуны өмнө Олимпын хороог удирдах хэмжээний хүн биш шүү дээ. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Олимпын хороог Н.Түвшинбаяр удирдана гэж хэний толгойд багтаа вэ. Ямар хүмүүс дэмжсэн юм бол гэж гайхдаг. Монголын үндэсний олимпын хороо нь Олон улсын олимпын хартийг удирдлага болгож, олимпын хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий байгууллага. Олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол улсыг төлөөлөх онцгой эрхийг Олимпын хартийн дагуу дангаар эдэлдэг ийм том байгууллага. Н.Түвшинбаяр олимпын алт, мөнгөн медальтай туршлага бүхий тамирчин болохоос биш олон улсын хэмжээнд Монгол Улсыг төлөөлөх дүр огт биш. Олон улсад барилдсан л хүн.

Нэгэн цагт бөхөөр амьдарч байсан “Женко” Х.Баттулга анх түүнийг дагуулан УИХ-ын сонгуульд өрсөлдөж байв. Өдгөөгийн Ерөнхийлөгч Монгол Улсын цуутай хүү Н.Түвшинбаяраар алдар хүндийн бамбай хийн анх улс төрд оруулж ирсэн нь үнэн. Алдар хүндийн их замыг нь засалцаж өгсөн Жүдогийн холбооны ерөнхийлөгчөө дагуулаад явна гэхэд хэн ч зөрөх билээ. Өөрөө энэ замыг сонгосон, хүссэн гэдэгт ч би эргэлздэг. Гэтэл ахадсан ачаан дээр нь Ерөнхий сайдын зөвлөх гээд дааж давах аргагүй том ачааг үүрүүлэв. Тэр Ерөнхий сайдад зөвлөх хэмжээний шалтгаан ч байхгүй. Энд биеийн тамир спортын орчин үеийн академик онолтой, түүнийг Монгол Улсын хөрсөн дээр буулгах хэмжээний боловсролтой сайн мэргэжилтэн зөвлөх байх ёстой. Биеийн тамир, спорт гэдэг өөрөө өргөн агуулгатай зүйл болохоос жудогийн татами дээр насаараа тулалдахаас өөр зүйлгүй нөхрийн хийх ажил биш гэдгийг хэн ч мэдмээр юм. Бүрэн улсын төрийн бодлогод тусгай баримт бичиг болж оршдог салбар. Тэгээд ч биеийн тамир өөрөө хэдхэн бөхийн асуудал биш, том бодлогын хүрээнд өрнөдөг бүх нийтийн үйлс.

Өдгөөгөөс 13 жилийн өмнө Бээжингийн олимпоос Монгол Улсад анхны алтан медаль авчирч байсан Н.Түвшинбаяр зодоон цохион болдог өдөр хүртэл алдар хүндийн оргил дээрээс буусангүй. Буух ч аргагүй, өндөр эрх мэдэлтнүүд дээр дээрээс нь алдар хүнд овоолсоор байгаад сөхөрч унаж байгааг бид харж байна.

Тэрээр анх 2002 онд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн цагаас хойш спортын карьер нь тасралтгүй өсөж, 2008 онд Бээжингийн олимпоос алтан медаль хүртэн, алдар хүндийн оргилд нэгэнт гарсан хүн. Ийнхүү Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Гавьяат тамирчин цолоор тус тус шагнуулж төрийн өндөр дээд шагналыг нэг өдөр, нэг дороос бөөндсөн цор ганцхан тамирчин. Түүний алдар хүндийн замнал ингээд дуусаагүй. 2012 оны олимпоос мөнгөн медаль авч эгнэшгүй хүчтэн гэдгээ харуулан Монголын анхны хос медальтан болсон. Ард түмний хүндлэл хайр ч цаг наргүй бударч байсан даа. Ийм л иртэй уртай насан дээр нь буюу 2017 онд шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнасан юм. Үүнээс гадна олимпын алт, мөнгөн медальтанд төрөөс олгодог сар бүрийн найм шахам сая төгрөгийн хангамж гээд энэ хүнд тамирчныхаа замналаар явахад ямар ч саадгүй байлаа. Өнөөдөр Монгол Улсад сарын дундаж цалин нэг сая төгрөгт ч хүрээгүй байхад найман сая төгрөгийн урамшуулал төрөөс авдаг хүн. Гэхдээ энэ бүгд бол яах аргагүй өөрийнхөө авьяас чадвараар олж авсан хайр хишиг.

Нэгэн биенд багтаж даахгүй төрийн ийм өндөр хишиг, ард түмний аугаа их хайр хүндлэл гээд дааж давах аргагүй ачаанд дараатай байсан тамирчин залууг нэмж ачаагаар дарах хэрэггүй байв. Харин өөртөө байгаа ачааг дааж амьдраасай гэж залбирах байлаа. Дахин хэлэхэд иргэн Н.Түвшинбаярыг өмгөөлөөгүй шүү. Ихэс дээдэс, улстөрчид маань бусдын нэр хүндээр сонгууль хийж, тэднийг хорлохоо болих хэрэгтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zura(66.181.161.52) 2021 оны 04 сарын 09

Hvnii vrsiig het huurugduj hvnees turuugvi met bolgoh ayultai

0  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 04 сарын 09

Бие баатар бол нэгэн үеийн бааьар . Билэг баатар бол мянган үеийн баатар гэжээ

1  |  0
Хулгар(192.82.68.6) 2021 оны 04 сарын 09

Хулгар чихт хулгар чихтээ хамаагүй дээш нь татсан хүнд мэдлэг боловсрол гээч юм байх хэрэгтэй өөр шигээ юм бодчихсон хулгарын хийсэн ажил ккк

1  |  0
Зочин(202.55.188.33) 2021 оны 04 сарын 08

Хэн ямар зорилгоор сайн найзуудын дунд яс хаясаныг удахгүй олчих байлгүй дээ. Эр хүн тугч барина, тугал ч хариулна гэж үг байдаг даа. Монголчууд бахархалаа барж иддэгүй юм аа. Их хаан эзэн Чингис хоёр их жанжиндаа хийсэн 3 ялаас чөлөөлөх тухай хуулийг нэгэн цагт гаргаж байсан билээ.

0  |  0
Зочин(66.181.161.74) 2021 оны 04 сарын 08

Утсан хүүхэлдэй шиг битгий яваач, өөрийн бодолгүй юм уу

0  |  0
Зочин(203.91.115.50) 2021 оны 04 сарын 08

Харин гэмт хэргийн тухайд бол түүнийг хөнгөтгөж үзэж болохгүй. Хууль яг л тжил тэгш үйлчлэх ёстой.

1  |  0
Зочин(203.91.115.50) 2021 оны 04 сарын 08

Баттулга энэ хүүхдээр тоглочихлоо гэх гээд байна уу? Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа өөрийн толгойгүй юм шиг явах ийм аюултай байдаг юм байна. Насаараа хүний боол. Өөрийн эрхээр биш. Өөртөө эзэн явахгүй бол төрсөн нь хүртэл худалдаж идэх гэдэг хорвоо дээр бусдад найдах арга алга.

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 04 сарын 08

Түвшинбаярыг Монголын төр нэг удаа уучлах хэрэгтэй. Та нар 2008-07-01-нийг бүү мартаарай. Хэн та нарыг эвлэрүүллээ. Хэдийгээр буруу хэрэг хийсэн нь үнэн боловч өршөөж ялаас хэлтрүүллээ гээд хэн ч хохирохгүй билээ, харин ч шийтгэлээсээ илүү л тусах байх даа. Төрийн ухаан мэдэж дээ.

3  |  2
Зочин(203.91.115.49) 2021 оны 04 сарын 08

Түвшинбаярыг Монголын төр нэг удаа уучлах хэрэгтэй. Та нар 2008-07-01-нийг бүү мартаарай. Хэн та нарыг эвлэрүүллээ. Хэдийгээр буруу хэрэг хийсэн нь үнэн боловч өршөөж ялаас хэлтрүүллээ гээд хэн ч хохирохгүй билээ, харин ч шийтгэлээсээ илүү л тусах байх даа. Төрийн ухаан мэдэж дээ.

3  |  0
zochin(87.214.24.143) 2021 оны 04 сарын 09

zov bichjee

2  |  0
U(5.231.148.203) 2021 оны 04 сарын 08

Ачаа энээ тэрээ ч яахав.Хүний ухаан л мэдэх хэрэг.\nМуу л байна Түвшинбаяр

1  |  0
Zochin (122.201.24.30) 2021 оны 04 сарын 08

Jonhuu

0  |  0
Питаан(122.201.21.217) 2021 оны 04 сарын 08

Муу питаан новш сонгуульдаа ашигласан шүү

0  |  0
Жонхуун сэтгэлгээ(192.82.75.69) 2021 оны 04 сарын 08

ямар сэдэв чиглэлд амжилт гаргана тэр чигт нь тултал ажиллуулж авяас чадварыг нь хөгжүүлэх боломж нөхцөлийг нь төрөөс хангаад өгчихвөл улс даа ч,хувь хүндээ ч хэрэгтэй .Хувь хүний гаргасан амжилтаар улс төрийн ашиг хонжоо олдог башир бөгөөд бохир аргаа зогсоох цаг болсоон. Сонгуулийн ”шоу”хийж хүн хорлох хэрэгүй.Яг үнэнийг хэлсэн байна.

1  |  0
Зочин(213.55.225.105) 2021 оны 04 сарын 09

Баттулга гэдэг цадаж ханах н байдаггүй өмхий гөөс болж байгаа юум , төрийг самарж гүйцлээ өмхий төвд

2  |  0
kyangaa(111.199.57.102) 2021 оны 04 сарын 08

ЗОЧИН (103.26.195.132)  3 цагийн өмнө\nОДОО ЭНЭ ЗАВААН ЮМНААС БҮХ ШАГНАЛЫГ НЬ ХУРААГААД ХЭН Ч БИШ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭ\n\nhutsdag muu nohoi vee chi, hunii hiisniig cham shig svg ballahgui sh tee

0  |  1
kyangaa(111.199.57.102) 2021 оны 04 сарын 08

iimhogiin yum bicheed yaana daa, kkk.SVG ovogtoi hun yumuu daa

0  |  0
Итгэл(59.153.85.85) 2021 оны 04 сарын 08

Нас залуу бна ухаанаараа алдаагаа хүлээж хүний сайныг түшиж атгаг муу хүний үгэнд орж онгирохгүй зөвийг олох хэрэгтэй дэ

1  |  0
Итгэл(59.153.85.85) 2021 оны 04 сарын 08

Нээрээ их ачаа түрүүлсэн дэ дээрээс нь дэрвээд байгаа үед нь даруулга анхааруулгыг муу өгч намайг юү ч хийсэн хамгаалдаг гэсэн ойлголтыг төрүүлсэн бна хөөрхий аав ээж нь ч нөхдийн дэмжлэгээр зөв явна л гэж бодож бсан байх угаас гүндүүгүй хүмүүс болоод сайхан хүүдээ хатуурхдаггүй байсан байх энэ их нэр төрийг хадгалж хамгаалж явахад их ухаан хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй байсым да тэгээд ч хүний авах хэмжээ хэтэрсэн хэрэг авсан шигээ өгдөг сэтгэлтэй байж чадаагүй юм болов уу жишээ нь олны хүчээр олсон амжилтыг олонтой хувааж эдэлнэ гэж ойлгоогүй л бна л да их өндрөөс хатуухан газар уналаа

1  |  1
zochin(64.119.25.79) 2021 оны 04 сарын 09

Хүн зодсон биш эвлүүлэг байсан гэнээ.

1  |  0
Зочин(122.201.21.129) 2021 оны 04 сарын 08

Архидалтаас болсон байхаа Архи уухлаараа тасарчихдаг гэж ярьж байна Удаа дараа бэртэл авч овчин намжаадаг зучтэй эм тариа ч хэрэглэж байсан биз Тэрийгээ мэдсээр байж оороо архи ууж согтуурдаг байсан нь ийм хэрэг хийхэд хургэлээ Ойр хавийнхан нь аль эрт архины эмчилгээ хийх естой байсан хунийг хамт ууж гай боллоо доо Тамирчин хун бур бодууштай Нэгэнт бэртэл авсан хун хэзээ ч цоо эруул болдоггуй

1  |  1
Z(98.169.33.79) 2021 оны 04 сарын 08

Huvi hunii mon chanar ni garch bgaa ni ene sh dee. Archaagui amia bodson tolovshoogui mahan tolgoig uug ni omoorsiin

1  |  0
ard(223.104.39.106) 2021 оны 04 сарын 08

mal batsaan ym bna lee

1  |  0
zochin(223.104.39.106) 2021 оны 04 сарын 08

odoo ene tengiig mart

0  |  0
111(202.21.96.254) 2021 оны 04 сарын 08

Mal batsaan

0  |  0
иргэн(202.9.46.229) 2021 оны 04 сарын 08

Сонгуульд хүртэл нэр дэвшиж нтр монгол хөгждөггүйн шалтгаан энэ.монголчууд ухамсар суух,боловсрол эзэмших болоогүй ээ хөгжил бүр болоогүй

2  |  0
Bat(66.181.177.117) 2021 оны 04 сарын 08

Onts xertsgiigeer xonooxiig zabdsan zuil angi xunddee

1  |  0
059(103.14.38.134) 2021 оны 04 сарын 08

zuv kheljee...

0  |  0
ЗОЧИН(103.26.195.132) 2021 оны 04 сарын 08

ОДОО ЭНЭ ЗАВААН ЮМНААС БҮХ ШАГНАЛЫГ НЬ ХУРААГААД ХЭН Ч БИШ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭ

1  |  2
Zochin(202.55.188.97) 2021 оны 04 сарын 08

Hogiin zevuun gar

2  |  0
Зочин (192.82.67.169) 2021 оны 04 сарын 08

Хүн аливаа ажлыг хийхийн өмнө ”Би энэ ачааг үүрэглэж дийлэх үү”гэдгээ хэлэх эсэргүүйцэх зөвшөөрөх мэдэлтэй мэдлэгтэй,ёс суртахуунтай байх ёстой.Тэгэхээр энд ”Хүний хүчээр ниссэнээс өөрийн хөлөөрөө мөлх” гэдэг үг амьдрал дээр хэрэгжжээ.

2  |  0
зочин(66.181.182.98) 2021 оны 04 сарын 08

бяраар нэгийг ухаанаар мянгыг дийлнэ гэдэг биздээ,ер нь нэр алдар олсон нэгнээ ингэж хөөрөгдөж гадар шиддэгээ болиосой

2  |  0
mongoljaal(64.119.24.194) 2021 оны 04 сарын 08

teneg buh modon tolgoi

2  |  1
Irgen(202.9.46.193) 2021 оны 04 сарын 08

Zaluu hund arai ert hanatal ni shagnal uguhuu bolih heregtei

0  |  0
Засаг(202.179.27.200) 2021 оны 04 сарын 08

Ачаанд дараастай этгээдэд нэмж ачаа үүрүүлснээс болж хүний аминд заналхийлсэн юм байна.

1  |  0
Зочин(119.40.98.177) 2021 оны 04 сарын 09

Түвшинбаярыг гаргаад эхбатыг гадаадад авч явж эмчилгээ хийлгэсэн дээр Ирэхээр нь хэргийг нь шийднэ биз Өөр арга зам алга

7  |  2
Top