Ерөнхийлөгчийн Шадар туслах Л.Түвшинжаргал гэх бүсгүйгээс хэрэг хаасан прокурорын тогтоолыг гуравхан цагийн дотор гардан авсан гэх ноцтой мэдээллийг АН-ын дарга асан С.Эрдэнэ хийснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.
Хэрэг наймаалцах гэх үг хэллэг Монгол Улсын хуульд байхгүй. Гэхдээ энэ бол эрх мэдэлтнүүд , хонгилын шүүгч прокуроруудын дунд яригддаг жирийн иргэдийн мэдэхгүй дээд түвшнийхний хэллэг бололтой.
С.Эрдэнийн сэтгүүлчидтэй уулзахдаа “...Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн....... З.Энхболд гуравдугаар сарын нэгний өдөр над руу ярьж хоёрдугаар сарын 24-өөр огноолон Нийслэлийн прокурорт өргөдлөө өгчих гэсэн. 17 цагийн үед аваачиж өгсөн. Орой 19.30 цаг болж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Түвшинжаргал гэдэг бүсгүй “Эрдэнэ дарга аа, танд нэг бичиг өгөх гэсэн юм, "Наадам" центр дээр явж байна” гэж ярьсан. Би Батбаярыг явуулсан. 19.30 цагт Батбаяр очоод авсан. Авчраад задлаад үзсэн, Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг надад гуравхан цагийн дараа ирүүлсэн...” хэмээн ярьсан байдаг.
Гуравдугаар сарын 25-нд хийсэн энэ ноцтой мэдэгдлээс хойш өнөөдрийг хүртэл олон хоног өнгөрлөө. Гэвч энэ өдөр хүртэл хууль хяналтынхан энэ мэдэгдэлтэй холбоотой хэрэг үүсгэн шалгасан, худал үнэн эсэхэд ямар ч тайлбар мэдээлэл өгсөнгүй. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн шадар туслах Л.Түвшинжаргал гэх бүсгүйг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилох ШЕЗ-ийн тогтоолыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр задалсан нь С.Эрдэнийн мэдээлэлд олны анхаарлыг дахин татаад байна.
Тиймээс олон нийт болон сэтгүүлчид Ерөнхийлөгчийн шадар туслах Л.Түвшинжаргал гэгч бүсгүй шүүгч Түвшинжаргал мөн эсэхэд С.Эрдэнээс хариулт хүлээж байна. Хэрэв С.Эрдэнэ хүн гүтгээгүй, худал мэдээллийг тараагаагүй бол сэтгүүлчдэд харуулж ярьсан тэр баримтууд болон Түвшинжаргал гэгч аль нь болоход хариулт өгөх цаг болжээ.
Дашрамд сонирхуулахад Ерөнхийлөгч х.Баттулга “Түвшинжаргал” гэх хоёр эмэгтэй туслахтай бөгөөд нэг нь энэхүү шүүгч гэгдэх Лүндэнбазарын Түвшинжаргал бол бүсгүй бол нөгөөх нь 2016 онд “Сайншандын цогцолборын” хэргээр Баянголд зочид буудалд нэгжлэг хийх үеэр баривчлагдан саатуулагдаж байсан Готовын Түвшинжаргал юм байна.
Сэтгэгдэл ( 2 )
с.эрдэнэ олон хэргээ хаалгаж хариуд нь намаа өгнө гэж ял наймаалцсан гэдгээ хэвлэлийн хурал хийж байгаад л шууд ярьж байна лээ.цагаандаа гарна цайна гэдэг нь л энэ байх даа. х.баттулга хулгайчид итгээд муриулчихсан. зөв яваагүй өөртөө л гомд.
Erdene gahai chi olond barimttai ym yriarai. Chi hogiin MAHAH-ggiin uldegdel golog doo.