ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2021 оны 04 сарын 11

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.4.11, Ням гараг
  • Билгийн тооллын: 30
  • Наран ургах шингэх: 06.11-19.36
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 11

Мунхаг болсон МАН ыг дэмжигчдийг улам мунхруулах хэрэггүй.

0  |  0
Top