“Хургандаа цадаагүй мал төлгөндөө майлна” гэж айхтар үг бий. Түүн лүгээ адил хувьхан биеийн эрх ашгийг хөөж, түмний хөрөнгөөс хумслахаас сийхгүй сэтгэлтэй, ичих нүүргүй түшээд өнөөгийн төрд өндөр сэнтийд шургалсан нь энэ цагийн эмгэнэл юм. Түүнийг батлах нэгэн баримтыг энд өгүүлье.
2020 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас “Дархан- Алтанбулаг”-ийн чиглэлийн 118 км замыг сайжруулан хүчитгэх замын тендер зарлажээ. Санхүүжилтийг нь Азийн хөгжлийн банк эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгохоор шийдвэрлэсэн байна.
Албан ёсны баримт бичигт “Regional Road Development and Maintenance Project Additional Financing, Loan 3679-MON NCB (MON)-ZTHYa/2020050901” гэж тэмдэглэгдсэн тэрхүү тендерт гурван компани оролцох саналаа илэрхийлж, дэнчингээ тушааж. Оролцогчдын саналыг авах хугацаа 2021 оны нэгдүгээр сарын 4-нөөр тасалбар болгон хаасан. Гэвч бүтэн гурван сар өнгөрчихөөд байхад тендерийн ажил эхлэх байтугай бүр цуцлагдаж, ахин зарлагдахад хүрээд байна.
Учир нь тендерийн дүн будилаантай гарчээ. Харамсалтай нь, тэрхүү будилааныг Зам тээврийн хөгжлийн яамны Тендерийн комиссынхон биш Азийн хөгжлийн банкныхан илрүүлсэн аж.
“Дархан-Алтанбулаг”-ийн 118 км замын тендерт оролцсон гурван компани дараах үнийн саналыг өгчээ. Үүнд,
Тендерийн комисс хуралдаад, хамгийн өндөр үнэ өгсөн “DYKB” компанийг ялагчаар тодруулж, Азийн Хөгжлийн банкинд хүргүүлсэн байна. Хэдийгээр нэг л ажлыг хийхээр адилхан тооцоо гаргасан боловч ялагчийн өгсөн үнэ нөгөө хоёр компаниасаа 801,4 саяас 1, 2 тэрбум төгрөгөөр илүү байгаа нь Азийн Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ. Тиймээс тэд Зам, тээвэр, хөгжлийн яаманд тендерийн дүнг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн байна. Тэгэхдээ “Энэ санхүүжилтийг монголчууд та нар, танай татвар төлөгчид эргэж төлнө. Иймээс энэ бодит нөхцөлийг харгалзаж, боломжит үнийн санал хэлсэн өөр оролцогчийг санал болгоно уу” гэжээ.
Зам тээвэр, хөгжлийн яамныхан тэдний үгийг нэг чихээрээ оруулж, нөгөө чихээрээ гаргаад, Азийн Хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газарт “DYKB” компанийг шалгаруулсан тухай саналаа хоёр дахь удаагаа хүргүүлсэн байна.
Хүн хэлээрээ учирлаад байхад дөргүй бух шиг зүтгээд байгаа Зам тээвэр, хөгжлийн яамныханд энэ удаа Азийн хөгжлийн банк хүлээн авахаас аргагүй хатуухан тайлбар өгсөн нь “Та бүхний шалгаруулсан компани урьд нь замын том төсөл, ажил гүйцэтгэж байгаагүй туршлагагүй компани байна. Тиймээс бид тендерийн дүнг зөвшөөрөхгүй” гэжээ.
Тэр хариуг сонссон Зам тээвэр, хөгжлийн яамны удирдлага уг тендерийг шууд цуцалж, дахин зарлахаар шийдсэн байна. Энэ шийдвэрийг хөндлөнгөөс харвал ЗТХЯ-ны удирдлага алдаагаа засахын оронд өөрсдийнхөөрөө шийдэж, арай өөр аргаар, өнгө зүсийг нь хувиргаж, санасандаа хүрэхээр шийдсэн зураг тодорч байна.
Уг нь Азийн хөгжлийн банкнаас тавьсан шаардлага үндэслэлтэй. Санхүүжүүлэгчийн хувьд тэгэх ч эрхтэй. Цааш нь өнгийвөл Монголын эгэл жирийн татвар төлөгчдийн нуруунд буух ачааллыг тооцсон байгаа.
Хариуцсан яам нь ийн улсынхаа эрх ашгийг бодохгүй, улайм цайм алдаагаа зөвтгөөд зүтгээд байвал Азийн Хөгжлийн банк уг тендерийг санхүүжүүлэх эсэх нь эргэлзээтэй нөхцөл үүснэ. Эхнээсээ л ингэж эрх ашгийн сонирхол нь илэрхий, дийлдэхгүй байгаа нөхцөлд энэ зээлийг олгох эсэх талаар эргэж бодох нь ойлгомжтой шүү дээ.
Нэрээ нуусан эх сурвалжуудын хэлж буйгаар энэхүү тендерт ялсан “DYKB” компанийн ард Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ байгаа аж. Эрхэм дэд сайд албан тушаалаа ашиглаж, уг компанийг ямар нэг аргаар заавал ялуулах үүргийг Тендерийн комиссын гишүүдэд өгсөн гэнэ. Чухам юуны төлөө ийн зүтгээд буйг нь дэд сайдаас өөр мэдэх хүн үгүй. Харин тэр нь дэд сайдад л хожоотой болохоос Монгол Улс болоод монголчуудад ашиггүйг энэ тендертэй холбогдсон гадаад, дотоодын мэргэжилтнүүд мэдэж буй.
Шинэ намын дарга Ж.Батзандангийн төрсөн ах, системийн инженер мэргэжилтэй Ж.Бат-Эрдэнэ гурван жил хувийн хэвшилд ажилласныг нь эс тооцвол 1996 оноос хойш төрд алба хашиж яваа төрийн мэргэшсэн албан хаагч.
Дэд бүтцийн яамны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга, “Монголын харилцаа холбоо” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын зөвлөх, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд гээд үргэлж өгсөж дэвшсэн замналтай төрийн түшмэл хүн төрийн ажлыг хувийн эрх ашигтаа зохицуулан гацаагаад байхад Монгол Улс хөгжих тухай ярих бүү хэл мөрөөдөхөд ч хэцүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 21 )
Ene batzandangiin ah ch ene salbart shunalaasaa bolj asar ih hohirol ulsad uchruulj bgaa hun dee
Хөөгөөд явку бол огцортол нь тэмцье
Авилгал өөр юу ч байхгүй угаасаа ах дүүсээрээ төрөөс хулгайлдаг юм биш үү
Ээ зайлуул, тендрийн үнэлгээ хийх чадваргүй амьтад юм уу, нөгөө гайхамшигт ”арын хаалга” авлигадаа хөтлөгдсөн амьтад л болов уу даа. Зарчим нь бол бодит үнэнд аль ойр саналыг нь сонгох байдаг. Тэр зарчим алдагдсан нь харагдаж байна. Тэгээд ч урдах ажлаа дуусгаад дараагийн ажлаа эхлэх байлтай.
Эхэлсэн УБ-Дарханы замаа дуусгаагүй байж Дархан-Алтан булагийн замын ажил юу хуцаад б/на.
Эхэлсэн УБ-Дарханы замаа дуусгаагүй байж Дархан-Алтан булагийн замын ажил юу хуцаад б/на.
Ичгүүр сонжуураа бүр алджээ. \nБатзандангийн баасны үнэр арилаагүй л байна
Энэ мэдээлэл бол жинхэнэ эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, авилгатай тэмцэх газарт хэрэгтэй мэдээлэл байна даа. МАН ард түмнээ манлайх гэж хүсэж байгаа бол иймэрхүү новшнуудаасаа хурдан салаад ажлаа хийж чадах хүнийг томилоочээ
Lalar
Монгол хүн чин үнэний төлөө амьдрахгүй юм бол ядарснаасаа эхлэн эрх чөлөөгүй болж сүүлдээ бүгд эх оронгүй болно шүү! Хувиа хичээсэн зангаас болж эцэг өвгөдийн сүнс ч амрахгүй болох дөхөж
Монголын төр эднийхэнд ямар өртэй юм бэ?
Дархан-Алтанбулагийн замыг сайжруулан хүчитгэх ямар ч шаардлага одоохондоо байхгүйшдээ. Очоод хар л даа. Хуучин замуудаас хамгийн чансаатай нь бараг энэ зам байх шүү. Та нар эхлээд Дарханы замаа тавьчих л даа. Тэгээд дараа нь бол. Та нарт идэж уухад дахиад 3 жилийн хугацаа байна. Боломжийн шүү дээ.
Энэ тендэрт хамгийн бага үнэ санал болгсон компанид нь ажлаа хурдан өгөөд тэр замын ажлаа эхлүүлмээр байна ш дээ. Балиар авилгад идэгдсэн баасны юмнууд хүний амь, эд хөрөнгөөр, улсын мөнгө, иргэдийн татварын мөнгөөр хэзэ болтол цусалж наадах гэсэн юм бээ.
Ambaardaad zailuulaachee MANii dargaa busaddaa dandaa gai bolj baih yum
Ийм хүн-хогнуудыг МАН хаанаас олж авдаг байнаа??
энэ мэтийн новшнуудын зайлуул..............
Muusain umnuud
иймэрхүү новшнууд төрд ч олон байна даа. Эзэнгүй төр гэж
Ш.Гантулга аа буудаарай
Удмаараа хогийн гарууд,Батгана явсан газар хаолвартай. Батзандангийнхан явсан газар улс оронд гай дагуулахын
бат зандангийн ах гэхээр бас хамеолен багйаа биз дээ одоо болимоор юмаа битгий монголчуудахд гай болоод байгаа чдээ