Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсыг ялагдуулахын тулд СӨРӨГ НЭХЭМЖЛЭХ гаргахаа илэрхийллээ

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригийн (2021.04.10) чуулганы хуралдаанд орж ирээд, хачирхалтай мэдэгдэл хийлээ.

Тэрээр өмнөхтэйгөө адил нэрийг нь хэлээгүй ч нэг хүн рүү чиглэсэн нь илт. Ерөнхийлөгч ийн Их хурлын индэр дээрээс хоёр ч удаа хүн гүтгэлээ. Эхнийхэд нь Засгийн газар огцордог өдөр нэр бүхий улстөрчдийг төрийн эргэлт хийлээ гэж гүтгэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эргэлт гэж юуг хэлдгийг мэддэггүй бололтой. Иргэд жагсаж, Засаг өөрөө огцрох нь яавч төрийн эргэлт биш. Тэр тусмаа Засгийн газрын тэргүүн биш, сайд биш улстөрчдөд ямар ч хамаагүй. Гэтэл шууд л тусгаар улсын төрийн тэргүүн мөртлөө "Төрийн эргэлт" гэж хэлсэн нь маш том алдаа болсон юм. Зөвхөн энэ үгнийх нь төлөө импичмент хийхэд ямар ч эргэлзээгүй ажлаа өгөх ёстой. Түүний ингэж хэлсэн нь, нэр заан хүн гүтгэсэн нь нарийн яривал маш олон гэрчтэй гэмт хэрэг гэж хэлж болох юм.

Өнгөрсөн баасан гаригт УИХ дахь ажлын хэсэг мэдэгдэл хийж, “Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар АТГ-аас бидэнд мэдээлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэхүү хэрэг дээр онцгой анхааран ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт албан бичиг ирүүлсэн. Өмгөөлөгч Б.Баасанцогт болон бусад нэр бүхий шүүгч нартай холбоотой асуудлууд дээр цагдаагийн байгууллага хэрэг бүртгэх хэрэг нээгээд, үүнийг АТГ харьяаллын дагуу шилжүүлж, АТГ дээр мөрдөн байцаах шалгалт хийгдэж байна. Энэ хэрэг дээр Улсын ерөнхий прокурор мөн ажлын хэсэг гарган, шалгаж байна. Түүнчлэн ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ руу зорчиж, Алтанбулагийн боомтоор орж ирэхдээ их хэмжээний ам.доллар авчирсан гэх мэдээллийг ТЕГ шалгаж байгаа талаар мөн мэдээлэл ирүүлсэн. Нэр бүхий шүүгч, прокурор, хуулийн ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс мөн гомдол, мэдээлэл ирж байгаа. Бид бүх хуулийн ажилтан алба хаагч шүүгч прокурор нар биш хэдхэн ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйл ажиллагаа явуулдаг хонгилын хэдхэн шүүгч, прокурор, хуулийн ажилтан албан хаагч нарт л хариуцлага тооцох тухай ярьж байгаа" гэж мэдэгдсэн юм. 

Мэдээж энэ мэдээлэл Ерөнхийлөгчид таалагдсангүй. Цааш задарвал өөртэй нь холбогдож мэдэх, одоо мэдэгдэж байгаагаар өөрийнх удирддаг ҮАБЗ-ийн асуудал, дотны хүмүүсийнх нь нэр яригдаж байгаа. Энэ бүхэн Ерөнхийлөгчийг дахин чуулганы индэр рүү хөмсөг зангидан гарч ирэхэд хүргэв. Ерөнхийлөгч зургаан улсын шүүхээс шалгагдаж, нотлогдож буй мэтээр бусад руу хандсан гүтгэлэг бүхий мэдэгдэл хийв.

Сүүлийн үед Ерөнхийлөгчийн дур зоргоороо авирлах нь хуулиар олгогдсон эрхээсээ давсан. Цэцэд гүйж очиж нөлөөлөх оролдлого хийх, хууль зөрчиж хориг тавих гэх мэтээр. Тэгээд ч тэссэнгүй. Өнгөрсөн баасан гаригийн чуулганд орж ирж, уур бухимдлаа дарж дийлэлгүй өөрийгөө илчиллээ.

Тэрээр Лондонгийн Арбитрийн шүүхэд өөрийн гар хөлөө явуулж, баахан бор шар мэдээ шидүүлээд, нэр бүхий хүмүүсийг буруутгахаар улайрч байна. Үүнийгээ чуулганы индэр дээрээс мэдэгдэл хийхдээ "Би Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг хүргүүллээ. Учир нь хөл хорио тогтоосонтой холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гэхэд Монгол Улс Лондонгийн Арбитрийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байгаа. Учир нь Лондонгийн шүүхэд Монгол Улсын Засгийг газрыг хариуцлагчаар татсан маргаанд Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт өгөх хугацаа дөхөж байна.

Маргааны хүрээнд хуулийн фирм нь Оюу толгойн гэрээ хэлцлийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой хэргийг, дэлхийн 6 орны шүүхэд явагдаж буй илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатайгаа удаа дараагийн зөвлөмжөөр ирүүлсээр байна. Оюу толгой  Олон улсын Арбитрийн шүүхэд эхлүүлсэн маргаанд хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсний дагуу сөрөг нэхэмжлэл гаргах явдал нь зүйтэй гэж үзлээ" гэх зэргээр ярив. 

Хачирхалтай нь, Монгол Улс, Оюу толгойн Арбитрийн маргаанд өмгөөлөл үзүүлж буй “Кинг энд спалдинг” хуулийн фирм нь гадны шүүхэд нэр бүхий иргэдээ өгсөн өөр хэргийн шүүхийн маргаанд давхар оролцож яваа юм. 

Ерөнхийлөгч энэ сонгуульд өөрөө ялахын тулд сонгуульд өрсөлдөж магадгүй гэж онилсон хүмүүсийг гадаадын зургаан орны шүүхэд өөрийн багийн хүмүүсээр матаас бичүүлэн, хуулийн фирмд хандсан байдаг.

Энэ үйлдлээрээ нэр бүхий улстөрч, өрсөлдөгч намыг гүтгэн харлуулснаар сонгуульд ялж, дахин Ерөнхийлөгч болно гэж тооцож байсан ч энэ хүсэл нь санаснаар нь болохгүй байгаа. Өрсөлдөгч  нь өөр хүн болж таарч байх шиг байна. Гэвч цаг хугацаа, мөнгө хөрөнгө зарцуулсан энэ гүтгэлгээ сонгуулийн хөзөр болгохоор шийдэн, улам улайрч байгаа нь илт байна.

Оюу толгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газар Арбитрт маргаантай байхад улсаа энэ маргаанд ялаасай гэхийн оронд ялагдаасай гэж хүсэж байгаа хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч л байх шиг байна. Тиймдээ ч чуулганы индэр дээр Арбитрын шүүх дээр сөрөг нэхэмжлэх гаргаж байгаа хэмээн улайран зарлалаа.

Ерөнхийлөгчийн гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь хоёр талын Арбитрийн маргаанд сөргөөр нөлөөлнө үү гэхээс сайнаар тусахгүй нь тодорхой. Монгол Улсын шүүх, гадны аль ч шүүхээр тогтоогдоогүй асуудлыг ингэж улсынхаа эрх ашгийн эсрэг хувийн зорилгоор улстөржүүлэх нь манай улсад л сөрөг үр дагавартай. 

Угтаа гадны шүүхийн байгууллага ирүүлсэн гомдлын мөрөөр шалгалт явуулсан ч авч хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэж, буруугүй гэж гадны шүүхүүд үзээд, зарим нь үндэслэлгүй хов живийн чанартай нэхэмжлэлийг хүлээж авахгүй байхад л энд бусдыг  буруутан болгож харлуулахын тулд улсаа бүхэлд нь хохироох гээд байна.

Х.НОМИН

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.117) 2021 оны 04 сарын 13

ЗАЙЛААД ӨГ Л ДӨӨ

0  |  0
Ганаа(202.126.90.48) 2021 оны 04 сарын 13

ҮҮНИЙГ БИЧСЭН ХҮН ЮУ БИЧИЖ БАЙГААГАА МЭДЭЭГҮЙ БОЛОЛТОЙ ӨГСӨН МӨНГӨНД НЬ ТААРУУЛЖ БИЧСЭН БОЛОЛТОЙ АХИУХАН ЗООС ӨГЧИХГҮЙ ДЭЭ ЗАХИАЛАГЧ НЬ

0  |  0
zochin(66.181.161.17) 2021 оны 04 сарын 13

Энэ муу жэнко монголийн ард иргэд улс орний эрх ашгийн эсрэг зүйл хийж байх риздаа юм аа үхэж далд ороосой лалөр

1  |  0
Зочин(103.57.94.171) 2021 оны 04 сарын 13

Т1 ээрэй

1  |  0
Ханддорж(202.126.89.94) 2021 оны 04 сарын 13

Монгол улс агаад монгол улсын ард иргэд дор бүрнээ хичээнгүй эх орныхоо төлөө цохилох зүрэхтэй байх хэрэгтэй ийм шалдар булдар юм нийтэлж олны анхаарлийг эх орны эсрэг байр суурь үйлдэл эс хийж болно монгол улсын ерөнхийлөгч монгол улсын нэр төр юм шүү\n

0  |  1
zochin(183.177.99.230) 2021 оны 04 сарын 13

booj uheheesl naaguur vbj b na hoorhii,\n\n

1  |  0
.(36.11.224.139) 2021 оны 04 сарын 13

СҮ ОВОГТ ХУЖААГИЙН БИЧҮҮЛСЭН НАЙРУУЛГА БАЙНА ДАА ЭНЭ!

1  |  2
Номин(64.119.19.80) 2021 оны 04 сарын 13

Х.Баттулгын тухай бичээдэх л гэсэн юм байх даан ч ойлгочихмоор зөв бурууг ялгамаар, ойлгох гэж хичээгээд ч барахааргүй бичвэр байна.

3  |  1
зочин(202.72.247.170) 2021 оны 04 сарын 13

\nэн ч билээ нэг философчийн хэлсэн үг байдаг. Дайсантай болох тун амархан үүний тулд та зөвхөн шударга байхад хангалттай гэж. Энэ хүн дээр л тийм юм ажиглагдаад байгаа юм даа. Жич:би АН-ынх биш бас Баянхонгорынх ч биш шүү

3  |  1
Xaxa(192.82.73.16) 2021 оны 04 сарын 13

Jenkog yu ch gesen demjine za, erguu mal mini, su teigee tonil tsaashaa

2  |  3
Б.зочин(124.158.95.187) 2021 оны 04 сарын 13

Nomin gej hen be.Urvagch8 hulsnii bicheech\n

1  |  3
Зочин(103.229.122.27) 2021 оны 04 сарын 13

ЭРГҮҮ МАНДАХБАЯРАА ЭЛИЙРЭЛГҮЙ ЗАЙЛ ЗА. ЧИНИЙ ХУВИЙН ЭНЭ САЙТ УЛСЫН ТЭРГҮҮНЭЭ ДАНДАА ХАРЛУУЛЖ ГҮТГЭДЭГ. МУУ СҮ-ГИЙН БӨГС ДОЛООГЧ.

4  |  3
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 13

Х.Номин гэгч үүнийг үөвхөн Баттулгыг харлуулахын тулд бичжээ. Төрийн эргэлт ид явагдаж байгаа. Олон улсын шүүхүүд дээр Оюутоогойн маргаан , хээл хахууль авилгын асуудал, мөнгө угаасан хэргүүд шүүгдэж байгаа. Оффшорчид сандарч тэвдэн ийм юм бичүүлж авчээ.

1  |  4
Тайлбар 2(202.126.89.95) 2021 оны 04 сарын 13

алгасан бж найруулсан жүжиг дуусчээ.хөөрхий өлссөн ганбат шууд буугаад өгөхөөр онигоо болох тул ЗГ-тай тохирлоо энэ тэр гд ажилдаа эргэн орлоо.ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зорилготой хүн өлсөж шатаж үхнэ гэдэг худлаа.баахан попорч хэдэн женкогоос аваад салжээ.

1  |  0
Тайлбар(202.126.89.95) 2021 оны 04 сарын 13

Ер нь бол эхнээсээ Сү-г нэр дэвших магадлал маш гэж үзээд женко түүний эсрэг хороо өнгөрсөн оноос эхэлж бэлтгэсэн бжээ.гэтэл гэнэт салхи эргэж Хүк нэр дэвших болоод явчихаар нэгэнт найруулсан хороо гүйцээхээр шийдэж Сү-гийн асуудлыг өөрийн хэдэн гарын дор хүмүүсээр Ганбаа,уянга,отгон,ганхуяг,мөнхбаясгалан мэтийн нөхдөөр сэвж өлсгөлөн энэ тэр том хүрээний асуудал болгож Хүк-н ЗГ-г унагах гэж бсныг Хүк урьдчилж мэдээд нэг шалтаг гарангуут нь огцорчихлоо.энэ нь женкод ямар ашиггүй тоглолт болохоор нь сандарсандаа чуулганд гүйж орж ирээд огцруулахгүй гэж мэдэгдэв.ингээд хэдэн сая $ зарж тив

3  |  0
Зочин(59.153.113.191) 2021 оны 04 сарын 13

Би Баттулгын дэмжигч биш гэхдээ нэг хүн рүү ингэж их дайрч байгаад дургүй хүрч байна.Найзаа зодсон бөх, даргаа буудсан цэрэг, бүр 2дахь тун вакцины нөөц дууссан нь хүртэл Баттулга ерөнхийлөгчийн буруу гэж байна. Арай дэндэж байгаа юм бишүү.Бүхнийг улс төржүүлж ерөнхийлөгчийг харлуулах муухай харагдуулах гэсэн үг үйлдэл бүрийг чинь ард түмэн харж байна.Бид тэнэг биш.

2  |  5
хэхэ(103.87.255.82) 2021 оны 04 сарын 13

Энэ хүн рүү ингээд өдөржин шөнөжин дайраад байхаар бүр сүүлдээ энэ хүн нь чинь гагү хүн юм байна даа гэж бодох боллоо.\n

2  |  4
сувд(43.242.243.94) 2021 оны 04 сарын 13

Энийг уншаад юу ч ойлгосонгүй. \nЯг юу хэлэх гээд байгаа нь ч мэдэгдсэнгүй. Уг нь Ерөнхии йлөгчийг буруутгах гэж байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ утга найрулга авцалдаа энэ тэр ёстой түй ч алга аа. Уг нь 8 настай балчраас 80 настай эмгэн ч ойлгохоор бич гэж эдний сэтгүүл зүйд заадаггүй бил үү. Ёстой ”ЧАДВАР” юм аа. ха ха ха ха ха \n

3  |  2
иргэн(202.9.46.231) 2021 оны 04 сарын 13

МОНГОЛЫН ЗУРАГТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ИНРЕРНЭТ САЙТУУД БҮГД , ГАДНЫХАНТАЙ НИЙЛСЭН ЛУЙВАРЧИДАД ХУДАЛДАГДЧИХАЖ ДЭЭ.

4  |  2
zocjin(192.82.89.144) 2021 оны 04 сарын 13

Lalar min hudlaa shaahaa bolioroo. Alna shuu sdaa min. Dandaa hutgan uimuulegch nariig bvgdiig n alah yumsan

3  |  3
зочин(192.82.75.4) 2021 оны 04 сарын 13

Бүгд Монгол улсын төлөө л баймаар, дараа дахиад дарга болох л байлгүй дээ

2  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 13

Umkhii yrvagchid byr udur shungyi tsairchikhsan ami tavij soliorj baikh shiv.Uy bichej uy khiisenee .Mongoliin tyykhend kheniig umuurj khamgaalj yavsanaaraa ene khar bicheejeid tyykhend ydamaaraa yrvagch bolj bichegdejbna shyy.Tsag khygatsaanii daraa ta nukhud uy bolokhoo sain medej avaarai yrvagchidad tsaatsal kheregtei.Odoo ta nar yyree evdyylsen shorgoojid shigel baij yadaj baikh shiv.Ekh oronoosoo yravsan khariikhand yngyidyylsen bayalagiin khylgaichidiig khamaaral bykhii bykh khymyystei ni delkhiin khyn turlukhtun khatyy shiitegedegiig oilgyylnaa ta nart.Ene sait bodoltoil baigaarai

0  |  1
иргэн(103.229.121.23) 2021 оны 04 сарын 13

Нэг хүнрүү ингэж өдөр шөнөгүй довтлох нь Хүрэлсүхийг хийсгэх нигууртай. Баттулга авилгын үүрийг хөндсөн тул шоргоолжнууд үймж бужигнаж бн. Баттулга дахин ялах болтуйгай

5  |  5
хэнд хамаатай юм(202.126.89.29) 2021 оны 04 сарын 13

шаагаад бай шаагаад бай

4  |  2
irgen(192.82.85.172) 2021 оны 04 сарын 13

ene battulga ge;eg maliig yah be mongoliig horloj ;uuslaa bushuuhan ogtsoruulj shorond hoiy

7  |  4
Top