ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

2021.04.13 / МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 1

 

ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 00.00-13.00
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Гоё хүүхэн одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top