Эх нялхас КОВИДЫН ГОЛОМТ болсон уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Эрсдэлтэй хүнд цагийг бид хамтдаа үүрч, туулж, цар тахал гэгч ямар аюултай зүйл болохыг хангалттай харж байна.

Дэргэдэх хүмүүсээ халдварт өртүүлчихвий гэсэн айдас хүн бүрийн сэтгэлийн мухарт гогдож байгаа нь үнэн. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо хүрээгээ тэлж, үхэл нэмэгдэж байгаа нь айдас дагуулахаас аргагүй юм. Тиймээс нийгэм бүхэлдээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариуцлагагүй байдалд бухимдаж эхэллээ.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд С.Энхболдыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон өдөр халдварын 18 тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1710, дотоодод бүртгэгдсэн халдвар 1182 болсон байв. Бусад шалтгаантай ч ковидын хам шинжтэй хоёр хүн нас барж байсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим сайтаас харж болно. Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд 742 халдварын тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 18,565 болсныг Эрүүл мэндийн яам мэдээлсэн юм. Түүнчлэн нас баралт хоёроор нэмэгдэж нийт 31 хүн коронавирусний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай мэдээ бий.

Энэ нь цар тахлыг дотооддоо алдсаныг нотлох хамгийн том статистик үзүүлэлт. Цаашид энэ байдлаараа явбал вакциндаа хүрэлгүй бүгд халдвар тусах нөхцөл бүрдээд байгаа юм. Халдвараар хэчнээн иргэнээ алдахыг таах аргагүй. Хүн л юм чинь С.Энхболд сайд санаа нь зовж л явдаг биз.

Энэ цаг үед санаа зовохоос илүүтэй халдвар хамгааллыг сайжруулж, вакцинтайгаа золгох хүсэлтэй хүмүүс маш их байна. Сүүлдээ цагаандаа гарна гэдэг шиг PCR шинжилгээг жирийн иргэдээс авахаа больж, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай иргэд, тандалтад орсон хүмүүсээс авч эхэллээ. “Халдварын тоог багасгая гэвэл шинжилгээ хийхгүй байхад л болоо юм биш үү” гэсэн марзан яриа өнөөдөр амьдрал дээр биелэлээ олж байх юм. Үнэхээр шинжилгээ хийхгүй бол тоо бага гарах нь гарцаагүй. Гол нь салбарын бодлого, уялдаа, залгамж халаа гэж байхгүй байгааг С.Энхболд сайдын хариуцлагагүй байдлаас харж болно. Ганц сар ч хүрэхгүй хугацааны өмнө тэрбээр “Шинэ санаа” нэвтрүүлэгт орохдоо “Энэ хоёр тунгаар хийгддэг вакцин. Бид хоёр дахь тунг авч үлддэг” хэмээн ам дүүрэн ярьж байсан ч өнөөдөр иргэддээ ус л шахдаггүй юм бол коронавирусний эсрэг вакцины нөөц үлдээгүй нь тодорхой болсон. Хоёр дахь тунгаа авч үлдээгүй сайдад хариуцлага тооцох ёстой юу. Эсвэл дараагийн удаа заавал хоёр дахь тунгаа авч үлдэнэ шүү гээд хамгаалаад үлдэх үү.

Эрүүл мэндийн салбарт тулгамдсан дараагийн асуудал нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Эх нялхастай холбоотой нэг мэдээлэл байгаа юм. Хүүхдийн гэх тодотголтой хамгийн том эмнэлэг маань өнөөдөр коронавирусний голомт болчихоод байгаа юм. 21 аймаг зарим дүүргийн иргэд хүүхдээ үзүүлдэг, хэвтэн эмчлүүлдэг тус эмнэлэгийн эмч нар олноороо халдвар авсан гэх мэдээлэл нь үнэн бөгөөд эмч, сувилагч нараа эмнэлэг дотроо тусгаарлан эмчилж байгаа аж. Харин энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр нар тас нууж байгаа аж.

Өнөөдрийг хүртэл Эх нялхасын 20 гаруй эмч, сувилагч халдвар авсан гэх мэдээлэл байна. Эмч нар цаг наргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч бодит нөхцөл байдлаа яагаад хэлэхгүй байна вэ. Эмнэлэгт халдвар тархасныг мэдэхгүй хэчнээн ээж, аав алаг үрээ тэврээд очиж байгаа бол. Хэд нь тэндээс халдвар авснаа мэдэлгүй гэртээ харьж байгаа бол. Энэ л хамгийн том аюул. Мэдээллээ үнэн зөв өгөөд ийм нөхцөл байдалтай байна гэхэд заавал Эх нялхасыг зорилгүй өрхийн болон дүүргийн эмнэлэгтээ очоод оношоо тодорхой болгоод эмчлүүлэх боломжтой хүүхдүүд ч байгаа шүү дээ. “Даравч далдайна” гэдэг шиг тэдний нуусан зүйлс эхнээсээ ил болж зэс нь цухуйж эхэллээ. Энэ бүгддээ анхаарал тавихгүй бол Монгол Улсын хамгийн том эх хүүхдийн эрүүл мэндийн ганц төв өвчтөн хүлээж авах боломжгүй хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Эх нялхасын зарим эмч, сувилагчаас энэ талаар тодруулахад “Манай эмнэлэгт ковид гарсаар байгаа нь үнэн. Эмч, сувилагч нар эндээ тусгаарлагдаж, эмчлүүлж байгаа нь ч үнэн. Бараг голомт болчихлоо. Үүнд л санаа зовж байна” гэдэг хариултыг өгч байв.  Мөн нэгдүгээр төрөх эмнэлэг ковидын голомт болсон гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм. Төрөх эхчүүд болон эмч нараас нь халдвар илэрч байгаа гэдгийг хэлж байлаа. Цар тахлын үеийн эрсдэлийн менежмент гэж байдаг бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд уг нь мөрдөж баймаар юм. Байхгүй бол хийгээд дуусч байх ёстой биз дээ.

Энгийн эмнэлгүүдэд ковидтой иргэдийг авч эхэллээ

Коронавирусаар халдварласан иргэдийн тоо нэмэгдэхтэй зэрэгцэн Цэргийн госпитал, ХӨСҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэг тэргүүтэй эмнэлгүүдэд өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж байсан. Тэгвэл эмнэлгүүдийн даац хүрэлцэхээ больж, энэ долоо хоногоос Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ковидтой иргэдийг эмчлэх ор дэлгэн, коронавирустэй иргэдийг авч эхэлсэн байна. Мөн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт коронавирустэй иргэдийг авах бэлтгэл ажил эхэлсэн байна.

Нэг үгээр хэлбэл, ковиддоо дарлуулсан С.Энхболд гуай коронавирусээс өөр өвчин Монголд байхгүй гэж боддог бололтой юм.

Улсын хэмжээнд маш олон төрлийн өвчин байдаг ч жирийн үед ачааллаа дийлдэггүй эмнэлгүүдэд ийнхүү коронавирустэй иргэдийг авч эхэлсэн нь эмнэлгийн тусламжийн хүрэлцээ хангамж хумигдахад нөлөөлж байгаа юм. Энэ бүгдийг тооцож, эмч, сувилагч нараа ажиллуулж байх ёстой салбарын сайд санаанд хүртэл ажиллаж чадахгүй байна. Салбарын бодлого тодорхой, менежментээ зөв гаргаж, иргэддээ хүрч үйлчлэхгүй бол цаг наргүй ажиллаж байгаа салбарын чинь хамт олон туйлдаж эхэллээ шүү, сайд аа. Амралтгүй ажиллаж байгаа эмч, сувилагч нар чинь өргөсөн тангарагтаа л үнэнч зүтгэж байгаа болохоос салбарын сайдынхаа алдааг хэлэх завгүй ажиллаж байна. Шүд зуун ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Япон лугаа адил хөгжинө” гээд зарласан. Үнэхээр түүн лугаа хөгжих гээд байгаа юм бол хариуцлагагүй С.Энхболд сайдаас эхлээд чөлөөлөх цаг нь болж, хариуцлагыг харуулж эхэлмээр байна. Япон лугаа адил хөгжих эхний алхам үүнээс эхэлнэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ш(103.212.118.190) 2021 оны 04 сарын 17

Том салбар удирдахад жулдаад бна бацаанууд аа...

0  |  0
Zochin(202.126.88.175) 2021 оны 04 сарын 17

1000 sub shiidber gargalaa geed uls turiin hiirheld abtsj, irgenii uureg gej uchuuhen ch oilgoltgui humuusees bolj bna.

0  |  0
Хү(202.126.89.152) 2021 оны 04 сарын 16

Эрүүл мэндийн сайдаас илүү Оюунэрдэнэ Амарсайхан нар буруутай.Тэр 2 мал ЭМЯ нбы саналыг хүлээж авалгүй эцсээ хүртэл хөл хорио тогтоохгүй гэж хуцаа биз дээ

0  |  0
Тт(66.181.161.89) 2021 оны 04 сарын 16

ОДОО БОЛ БИД УХААНТАЙ ДАРГА НАРЫН АЧААР ТАВИАД ТУУЦООН . САНГИЙН САЙД ХҮРЭЛБААТАР ВАКЦИН АВАХ МӨНГӨГҮЙ ЮЦ ТЭ. МАЙ ЭНЭ 300 000 АВ НАДАД 2 ХРН ВАКЦИН ӨГЧИХ ЭРГҮҮ ИАЛНУУДАА

0  |  0
Үнэн(66.181.161.89) 2021 оны 04 сарын 16

ЭНЭ ЗАМ ДЭЭР ЗОГСОО ХЭДЭН ЦАГДАА НАРАА БУУЛГААЧЭЭЭ. ХАФРАН ЗАЛУУС ТАМИРДАЖ ДУУСЛАА. ЭХНЭЭСЭЭ Л 5 ХҮНЭЭРЭЭ САЛХИЛЖ БОЛНО ГНЭД СОЛИОРООД БАЙСАН АМАРСАХН СДААК. ЗҮГЭЭР АЙЛ БҮР ГЭРЭЭСЭЭ ЦУХУЙХГҮЙ 14 ХОНОЖ БОЛОХГҮЙ ЮУ

0  |  0
Ажилтан(202.9.46.88) 2021 оны 04 сарын 16

Өргөө амажих газар голомт болчихоод бн халдвар авсан ажилтан халдвар авсан ээжүүдийг шууд гэрт нь явуулж бн энэ нь ар гэрт нь эрсдэл учруулж бн дарга нь нуугаад маш олон хүнийг эрсдэлд орууж бн

0  |  0
Сэтгэл(192.82.77.149) 2021 оны 04 сарын 16

Бичсэн санал сэтгэгдлийг хэн цэнзүүрдэж устгаж хаяад байна. Иргэн хүн санал сэтгэгдлээ хэлж болохгүй юу

0  |  0
Irgen(202.126.88.128) 2021 оны 04 сарын 16

Irgediin uhamsargui heneggui baidlin gor garch bnda.humuus ,zai barihgui bn.vaktsin hiij bgaa gazart hurtel zai barihgui bsan.eruul mendiin ajilchid ni toohgui shahaj suulgaad bsan shude\n.

0  |  0
Zochin(85.218.48.83) 2021 оны 04 сарын 16

Салвагнаад саяхан хорио цээрд орохын өмнө өлсөж үхэх гэж бгаа юм шиг бүгд бөөндөө дэлгүүрүүдээр хэсэж зай барихгүй гүйлдсэн бөөн оочер үүсгэж юуны чинь зай барих вээ,

1  |  0
Zochin(66.181.180.251) 2021 оны 04 сарын 16

Өөрсдийн хариуцлагагүйгээс өвдчөөд, дандаа бусдаас бурууг хайдаг, аль нэгийгээ үзэн яддаг тэнэг монголчууд .гүтгэх огцруулахаас өөр юм мэдэхгүй үхэр малууд

1  |  0
Ооркийн сэтгэлгээ нэ(66.181.189.230) 2021 оны 04 сарын 16

Гуя дагаж хүзүү гэж мэдэх үү? мөнгөлөг хөрөнгөлөг хүүг буулгасан ч хүзүүгээ тавьчихсан шүү дээ. Мөнгөлөг хүү зайлах мөртөө зайлаагүй ээ!!! 1-р эмнэлгийг цөлөмчихөөд явсанч оронд нь шудрага эмч ажилчидын хүчээр овоо мэдлэгтэй туршлагатай гар цэвэр хүнийг томилуулж чадсанч цөлмөсөн мөнгөө ол гэж өдөр болгон шахаж шаардаад олж чадахгүй бол зайл гэж давталдаг үгэнд нь орж хууль зөрчсөн үйлдэл хийгээгүйнх нь төлөө үндэсгүзй ажлаас нь халжах шанг хүртээснээр улсын хэмжээний ганц том эмнэлгийг эзэнгүйдүүлсний гай. Шууд хэлэхэд Мөнхсайханы л гай

1  |  0
Баяраллаа(66.181.189.230) 2021 оны 04 сарын 16

Оюун-Эрдэнэ ерөнхий сайддаа баяраллаа.Ыүр маш их баяраллаа л гэхээс өөр юу хэлэхэв дээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх дээ,зөвлөх Тогмолын Мөнхсайхан арт ч бас баяраллаа.Монголдоо бүү хэл хорвоод ховорхон сайн хүн гэж бас байдаг л юм байна даа ккк

0  |  0
Manai maanaguud(124.170.237.229) 2021 оны 04 сарын 16

Haldwariin toond itgehgui baigaa maanaguud mini olon hun ingeed jishee bolood baij baina. Deerees ni ene shiidver gargasan humuusees hariutslaga\nNeheh heregtei. Hamgiin zuv arga bol urt hugatsaanii hul hiij uvchniig humisnii daraa buh yumaa ergeed neesen bol uur hereg baisan shuu. Hul horio togtoohgui baisaar iim baidald huregchiheed ungurusun hoino hul horio togtooj ene ter. Muu malnuud!!!

0  |  0
ЗОЧИН(192.82.67.59) 2021 оны 04 сарын 16

УИХ ХУРЛАА ХУРАЛДУУЛААЧЭЭ.АУ ТЭР ГИШҮҮД ЧИНЬ БАЙНА УУ? ДУГАРААЧЭЭ. ЦЭЦИЙН АСУУДАЛ ГЭХЭЭР ГЭНЭТ АМЬД ОРДОГ. АРД ОЛОН ӨВДЛӨӨ ҮХЛЭЭ ГЭХЭД ТАГ ЧИГ. ТЭР МАН-Ы БҮЛЭГ ХУРАЛДАЖ УЛС ОРНЫ ХҮНД БАЙДЛЫН ТАЛААР ҮГЭЭ ХЭЛЭЭЧЭЭ. ХЭРҮҮЛ МАРГААНД ГАРАМГАЙ УЛС БАЙСАН. ЖИНХЭНЭ АЖИЛ ГЭХЭЭР ТАГ ЧИГ .ИЧЭЭЧ

1  |  0
ЗОЧИН(192.82.67.59) 2021 оны 04 сарын 16

ЗӨВ ЗҮГЭЭР АЖИЛ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛААД ЯВЖ БАЙСАН УЛС ИЙНХҮҮ ЦАГ БУСААР НАС БАРЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ. ХЭРЭВ ХӨЛ ХОРИОГОО ЦАГТ НЬ ХИЙГЭЭД ТАНИЛ ТАЛААРАА ДУРААР ИЙШ ТИЙШ ЯВЖ МӨН ГАДНААС ГАДНЫ ХҮМҮҮСИЙГ ОРУУЛЖ ИРЭЭГҮЙ БОЛ ЭНЭ ХҮМҮҮС АМЬД БАЙЖ АР ГЭРЭЭ БАЯРЛУУЛЖ ЦААШИД ХЭДЭН 10-20ЖИД АМЬДРАХ БАЙЛАА. АМИЙГ НЬ ТӨЛӨХВЭ? ХУУРАМЧ ХАЛДВАРГҮЙ ГЭСЭН БАРИМТ ГАРГАЖ ӨГСӨН СУВИЛАГЧ ЭМЧ ҮҮ?ХӨЛ ХОРИОГОО ТАВЬСАН ШИГ , ЦАГ Т НЬ ТАВИАГҮЙ ЭРХ МЭДЭЛТЭН НАР УУ?

2  |  0
Irgen (122.201.22.114) 2021 оны 04 сарын 16

Delhii ene uvchin tsar tahliin umnu sugduj baina. Hun bur hicheej l heregtei

0  |  0
ЗОЧИН(192.82.67.59) 2021 оны 04 сарын 16

ЭХ НЯЛХАС ГЭЖ МАШ ХҮНД СУРТАЛТАЙ ТАНИЛ ТАЛГҮЙ БОЛ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ЭНЭ ЭМНЭЛЭГ БОЛ ЁСТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МАШ МУУТАЙ, ӨВЧТӨНДӨӨ ДАРАГДСАН ЭМНЭЛЭГ ДЭЭ. ТЭНД ТАНИЛТАЙ БУЮУ ӨГӨЛӨӨНИЙ 4ЦАГААС ОЧЕРЛОДОГ ХҮМҮҮС Л ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ НЭГ ТИЙМ ЭМНЭЛЭГ БАЙСАн АРГАГҮЙ ӨВЧИН ГАРСАНД ЕР ГАЙХАХ ЗҮЙЛГҮЙ.

0  |  0
Иргэн(103.10.23.174) 2021 оны 04 сарын 16

Эмсайдаа давын өмнө сонсох цаг нь болсоон уок есайд бол эрүүл мэндийг ойлгохгүй байсаар үр дүнг хар

0  |  0
Сиол(66.181.161.53) 2021 оны 04 сарын 16

БАЛКОН ДЭЭРЭЭ ТАХИ ТАТААД БАЙРААР НЬ ХАЛДВАРЛУУЛААД БНА ШДЭЭ . ЗҮГЭЭР ГЭРТЭЭ БАЙГАА ХҮНИЙ ЦОНХООР ТАМХИНИЙ УТААТАЙ ВИРУС ОРЖ ИРЭЭД БНА .

3  |  0
Зочин(66.181.182.117) 2021 оны 04 сарын 16

Засгийн газар огцор . Оюунэрдэнэ энхболд2 ац хөдөө хотгүй халдвар тархаж өнөөдөр 6 хүн үхлээ. Амийг нь нэхэж тэмцэх хэрэгтэй.

1  |  0
Зочин(66.181.180.179) 2021 оны 04 сарын 16

энэ их хурал засгийн газар нь огцрох болоогүй юу. Хэдэн хорчин хүүхнүүд нь баллаж байна дөө

1  |  0
Zochin(66.181.184.113) 2021 оны 04 сарын 16

Oorsdoo uhamsartai baigaachee mongolchuudaa gaduur garahgui bol yachaad baidag um gaduur belcheed baih um

0  |  0
Irgen(202.179.26.165) 2021 оны 04 сарын 16

Khund ued ajillaj bna shuude yakh gej dandaa shuumjildeg yum be zasag turuu demjed ajillakhyn orpnd.shantralgui uragsha shuumj khelj bga khumus uursduu yu buteeltssen boldoo

0  |  0
Зочин(192.82.77.149) 2021 оны 04 сарын 16

АРай дэндэж байгаа юм биш үү. Хүмүүсийн амь амьдрал дээсэн дөрөөндөөр болж хоногт халдавар авагсад мянга мянгаараа гар ч байхад Засгийн газар бүлх загисан юм шиг дуугай сууж Ерөнхийлөгчий сонгуулий мөнгө тарааж, сая төгрөгийн тэтгэлэгтэй курс нээж ажиллуулна цахим улс болно, тийм хороолол барина гэж үлгэр ярьцгааж байгааг юу гэж ойлгох вэ Сайд нараа арай дэндэж байгаа юм биш үү. Чадалтай мэдлэгтэй ухаантайгаа харуулах цаг болоод байгаа юм биш үү. Та нараас америк мэт шиг 330 сая хүний асуудал шаардаагүй 3 сая хүний хувь заяаг асууж 2 сая дархлаажуулалтын тухай асууж байна

2  |  0
Зочин(192.82.77.149) 2021 оны 04 сарын 16

Жавхлан сайд хатуу хөл хорио тогтоохгүй гэж ерөнхий сайдынхаа болон бусад хүмүүсийн тархийг угааж чадсаны хувьд өнөөдөр халдвар авсан хүний тоо 1000 гарч, хүмүүс хоногт алгасахгүй хэд хэдээрээ нас барж байна. Батцэцэгийн ажлаа мэддэггүй арчаагүй байдлаас болж вакцин байхгүй болж та нарын дархлаажуулалт мухардалд орлоо. Энхболдын арчаагүй байдлаас шалтгаалж өнөөдөр хүмүүс хэвтэх ор байхгүй, бараг тариа хийх тариур байхгүй болж байгаа сурагтай. Эмч мэргэжилтэн хүрхээ байлаа. Гэрээр хэдэн 1000 хүн эмчлүүлсэн нэртэй тусгаарлагдаж амь тавихын өмнө эмнэлгийн бараа хараад үхэж байна Одоо яах вэ

3  |  0
Зочин(192.82.77.149) 2021 оны 04 сарын 16

Оюун-Эрдэнэ сайдаа. Танай засгийн газрын хариуцлагагүй гишүүд Жавхлан, Батцэцэг,Энхболд нараас голлож шалтгаалан монголчууд аймшигт тахлаар хядагдаж дуусах нь Одоо яах вэ таны мэргэн ухаан авхаалж овсгоо ажил хэрэгч зарчимч байдлаас бүх юм шалтгаалах болж байна. Та одоо ард түмэндээ хандаж үгээ хэл, хариуцлагагүй арчаагүй сандал суудлын хэнээтэй хүний эрүүл мэнд амь насаар наадаж байгаа хүмүүстээ хариуцлага тооцооч. Хүрэлсүх зугтаж амиа бодож болохгүй шүү!

1  |  0
зочин(203.91.115.51) 2021 оны 04 сарын 16

гэмтлийн эмнэлэгт бас корона юу хийж байнаа удирдлага

0  |  0
сём(66.181.166.154) 2021 оны 04 сарын 16

Энэ Энхболд шал хөлдүү нөхөр юм биш үү ЭМЯ -нд сайд болохоор потенциальтай хүн алга уу тэгвэл гадаад хүн авчирч ажиллуулж болдоггүй юмуу идэж уухгүй найраа хийхгүй дээр байх даа.

0  |  0
эгэл(103.57.94.109) 2021 оны 04 сарын 16

сэтгүүрч гуай гудамж руугаа халиаж хайрла ,хүмүүс бэлчиж байна ийм байхад халдвар багасах уу Үхэр шиг бэлчихээ больцгоо

4  |  0
Зочин(66.181.181.63) 2021 оны 04 сарын 16

Улсын мөнгийг худгайлж идэх амархан, толгойгоо ажиллуулаад зөв шийдвэр гаргаж ажиллах хэцүү бхйгаа биз. Ажиллуулах толгойгүй юм чинь юугаа ч бодох вэ дээ хөөрхий УОК ЗГ

0  |  0
Зочин(122.201.21.129) 2021 оны 04 сарын 16

Ганц Энхболдоос болж байгаа юм биш Бид бугдийн байж байгаа царай Цагаан сарынтлараа айл гэсээд мартаар шоудаад халдвар тарчихсан ш дээ Бух эмч эмнэлгийн ажилтнууд вакцинжуулалтын ажилд дайчлагдсан Тэр уеэр халдвар их тарсан бололтой Иргэд оорсдоо зай барихыг шаардаж болох байсан Угуй ээ шаваараолдаад л дайраад байсан Хол хорионы урьд одор зах дэлгуурууд яалаа Тэр уеэр бас их халдвар тарсаан Энхболдыг огцруулаад халдвар буурчихдаг бол сайхан л байна Иргэд бид яах естой талаар сэтгуулчид бас бичээ

3  |  0
Засаг ард(202.179.25.250) 2021 оны 04 сарын 16

Ковидыг нийгэм даяар тархаах коммунист МАН, коммунистуудын далд төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа ЭМЯ ны сайд С.Энхболд монголчуудын дайсан юм шүү.

0  |  1
АЮУЛТАЙ(64.119.22.43) 2021 оны 04 сарын 16

бүх эмнэлэг голомт шахуу боллоо

0  |  0
зочин(64.119.23.59) 2021 оны 04 сарын 16

1-р эмнэлэг өөрөө голомт болчихсон байгаа шүү,эрүүл хүн хэвтүүлж хагалгаа хийгээд ко халдаагаад баянголын эмнэлэг рүү нийтийн оо-той заваан юманд хэвтүүлж байгаа шдээ

1  |  0
Хазка(66.181.181.36) 2021 оны 04 сарын 16

Мөнхсайхан арай л дээр байсан шүү. ХӨСҮТ-ын Баттөр гэж эмгэн царайтыг зайлуул

1  |  1
Top