Хатан хаан гашуудлын нөхцөлд 95 насны ойгоо тэмдэглэж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Их Британийн хатан хаан II Элизабет өнөөдөр 95 настай золгож байна. Энэ сарын 9-ний өдөр түүний нөхөр Эдинбургийн гүн Филип 99 насандаа таалал төгссөн болон цар тахлын хорио цээртэй холбоотой хатан хааны төрсөн өдрийн баярын арга хэмжээнүүд болохгүй аж.

II Элизабет 95-ны ойгоо ойрын хүрээллийн хүмүүстэй Уинзорын шилтгээнд угтах гэнэ. Лондон хотоос 40 км зайд орших энэ л шилтгээнд хатан нөхөр Филипийн хамтаар хуримынхаа 73 жилийн ой, өнгөрсөн жилийн Зул сарын баярыг тэмдэглэж байв. Мөн энэ шилтгээнд гүн Филипийг сүүлчийн замд үдэх ёслол энэ сарын 17-нд болсон билээ.

Эдинбургийн гүн таалал төгссөнтэй холбогдуулан хатан хааны гэр бүл гурван долоо хоногийн гашуудал зарласан. Ийм шалтгаанаар хатан хааны төрсөн өдөр ёслолын буудлага болохгүй. Уламжлал ёсоор, энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайны үеийн их буугаар 21 удаа буудаж, хатан хаанд хүндэтгэл үзүүлдэг байна. 2020 коронавирусний цар тахлын хязгаарлалтын улмаас энэ ёслол мөн болоогүй юм.

II Элизабет 1926 онд төрж, 25 насандаа хаан ширээнд суужээ. 2015 оны есдүгээр сард II Элизабет хатан хаан ширээнд суусан хугацаагаар Викториагийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн бол 2016 онд Таиландын хаан IX Рама таалал төгссөний дараа дэлхий дээр хаан ширээнд хамгийн удаан хугацаанд сууж буй амьд сэрүүн дээдсээр тодорчээ. Тэрбээр мөн хамгийн өндөр настай төрийн тэргүүн юм. Жил хүрэхгүй хугацааны дараа тэрбээр Их Британийн хаан ширээнд сууж буй 70 буюу цагаан алтан ойг тэмдэглэх юм.

Хатан хаан II Элизабет нөхөр Филиптэй 73 жил ханилжээ. Тэрбээр дөрвөн хүүхэд, найман ач, 10 гучтай.
 

95 нас хүрч байгаа Елизавета II Хатан хааны тухай таны мэдэхгүй 30 баримт

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(172.69.45.138) 2021 оны 05 сарын 08

гарчигаа их британий хатан хаан гэж бичнэ үү, бидний хатан хаан биш шүү дээ\n

0  |  0
Top