Үндсэн хуулийн цэцээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин сонгуульд нэр дэвших эрх зүйн орчин байхгүйг мэдэгдэж, улмаар тус асуудлыг УИХ хуулийн дагуу хүлээн авч шийдвэрлэлээ.
Х.Баттулгыг дахин нэр дэвшихгүй гэсэн албан ёсны мэдээлэлд өрсөлдөгч МАН гэхээсээ илүүтэй АН өөрөө ихэд баяртай байгааг мэдээллийн хэрэгсэл, цахим орчноос харж болно. Гэтэл АН сонгуульд орох эсэх нь тодорхой бус хоёр талд нүдэлдсэн хэвээрээ байна. Энэ асуудлыг нэг талд нь гаргах Дээд шүүх эцсийн шийдвэр гараагүй ч үлдсэн богино хугацаанд аль нэг талдаа гарч таарна. Өнөөдрийн байдлаар АН-аас УИХ-ын сонгуульд санал авч чадалгүй бүдэрсэн Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл нарын олон хүмүүс нэр дэвшихээ илэрхийлжээ. УИХ-ын сонгуульд нэг тойргоос санал цуглуулж чадаагүй хүмүүст дэндүү ахадсан санаархал гэлтэй.
Мөн сүүлээ хавчаад зугтаасан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дээрээс өрсөлдөхөө илэрхийлжээ. Өнгөрөгч 2016 оны сонгуульд АН ялагдал хүлээж, улмаар дундаа хагарч эхлэхэд зугтаасан Н.Алтанхуяг “С.Эрдэнэ намайг намаас хөөсөн” гэх боловч өөрөө илтэд намынхаа эсрэг ажиллаж, хүнд хэцүү цагт нь дэвсэлсэн нөхөр гэдгийг мэдэж байгаа. Чухам ямар нүүр гарган, АН-аас нэр дэвших гэж байгааг мэдэх юм алга. Цагтаа “Алтангадас”-ыг АН дотор хүчтэй байлгаж асан энэ нөхөр тарааж орхисон фракц, орхиж зугтаасан нөхдөө хэрхэн цуглуулж сунгаанд оролцох юм бол. Мөн ч хол санагдана.
Үүнээс гадна өнгөрөгч сонгуулиар эцгийнхээ нутаг, буриад зоныг элэг татаж өрсөлдөөд бүдэрсэн Э.Бат-Үүл ч нэр дэвшинэ гэдгээ мэдэгдэв. Ёстой л “зөнөг зориг” гэгч нь энэ байх.
Тэр ч бүү хэл Монгол Улсын хуулийн тогтолцоонд шинэчлэл хийх нэрээр самарсан гэх Х.Тэмүүжин хүртэл нэр дэвшихийг санаархаж байгаа аж. Х.Тэмүүжингийн хувьд ч өнгөрөгч сонгуулиар Төв аймагт өвдөг шороодсон. Түүний хувьд уг нь Ц.Элбэгдоржийн талд зогсож байх ёстой ч Ц.Цогтгэрэлийн буюу Х.Баттулгын бүлэглэлд багтаж байгаа гэх. Ингэхээр учраа олоогүй АН-аас хэдэн шороотой бөхчүүд өрсөлдөхөөр санаархаж байгаа нь тун эмгэнэлтэй. Х.Тэмүүжингийн хувьд УИХ-ын сонгуулиар хэн ч мэдэхгүй Ц.Туваантай ханилж яваад гээгдсэн гэхээр дэндүү чамлалттай санагдана.
Улс төрийн 30 гаруй жилийн түүхтэй том намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хэмжээний лидер байхгүй байгаа нь намаа хөгжүүлээгүйг харуулна. “Мах барагдахаар богтос ахална” гэдэг шиг лидер үгүй болохоор шороотой бөхчүүд зодог шуудгаа өмсөөд эхэлсэн хэрэг шүү дээ. Өөрөөр хэлбэл 30 жилийн өмнө ардчилал хэмээн зогсож байсан өвгөд дахин дахин сонгуульд өрсөлдөхөөр тунхаглаж байгаа нь намаа хөгжүүлж, залуусаа бэлдээгүй хэрэг. Сүүлээ хавчаад зугтсан Н.Алтанхуягийг 2000 оноос хойш залж өргөмжилж байхаар туршлага сууж яваа нэг залууг өөд нь татаад зөв замаар залаад байсан бол өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч байх байв. Хамгийн наад зах нь улс төрийн карьер нь эрт балрын цагт дууссан Э.Бат-Үүлийг хүчээр өргөн, 2012 онд хотын даргаар тавьж байхаар ирээдүйтэй залууг томилж, улмаар УИХ, Засгийн түвшинд төлөвшүүлсэн бол өдийд нэг хүчтэй өрсөлдөгчтэй байх байв. Сая хүртэл нийслэлийн АН-ын даргаар сонгож байгаа нь залуустаа шавар хааж, хөгжлөөс хойш татаж байгаагаас өөрцгүй. Ийнхүү АН-ын өвгөд өөрсдөө л шунаглан дайраад байсан учраас өнөөдөр сонгуульд нэр дэвших ч хүнгүй болжээ. Ерээд оны эхэн, дунд үеэс хорин хэдтэй залуус итгэл үнэмшлээ өгөөд энэ намд ирж байсан бол өдгөө 50 насны босгоор аль эрт давжээ. Ингэхдээ эрх мэдэлтэй зууралдсан хэдэн өвгөдийнхөө шуналд даруулсаар байгаад хөгширч байна гэсэн үг. Айсуй 2024 оны сонгууль гэхэд түрүүч нь 60 насны босго тулж улс төр бүү хэл ажил амьдрал хөөхөд ч бэрх болчихсон байна биз. Тэгэхэд “Муу нэртэй луу данстай” МАН залуусаа хэрхэн дэмжиж байгааг хар. Өнөөдөр 30 гаруй настай залууд УИХ-д нэр дэвших эрхийн мандат өгч өөрсдөө дагуулан сонгуульд өрсөлдөж байна. Улмаар Засгийн газрын түвшинд хүртэл дэмжлэг үзүүлэн, сайд дарга болгож байна. Үүгээр ч зогсохгүй дөнгөж 40 насны босго давж буй Л.Оюун-Эрдэнэ гэх залууг Ерөнхий сайд хэмээх өндөр сэнтийд заллаа. Эдгээр нь залгамж халаагаа бэлдэж байгаа болохоос тэднийг эрхлүүлээд байгаа хэрэг биш байх.
Энэ мэтээс харахад зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль ч бус АН-ын ирээдүй үнэхээр бүрхэг байна.
АН-ын нэрээр 20, 30 жил өндөрт заларсан туйлбаргүй, урваач шарваач Н.Алтанхуягийг хэн сонгох юм. Насаараа ардчилал ярьж, намын нэрээр эрх ашиг хөөсөн Э.Бат-Үүлийг хэн сонгох юм. Хотын нэг дүүрэгт танигдаагүй өвдөглөж байгаа Р.Амаржаоргалыг ямар лидер гэх юм. Өнгөрөгч 20, 30 зөвхөн өөрсдийнхөө амьдрал ахуйг өөд нь татаад байснаас өөр юу ч шинэчилж өөрчлөөгүй тэдэнд хэн итгэх юм.
Ядахад Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг наашлуулж ирэх зургадугаар сарын 9-нд зохион байгуулахаар болсон нь учраа олоогүй намд бас л тулгамдсан асуудал болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлж тавдугаар сарын 2 гэхэд эцэслэн шийдэх учиртай. Тодотгож хэлбэл энэ долоо хоногт бүх асуудал эцэслэн шийдэгдэнэ гэсэн үг. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан нь бий. Дээрх хугацаанд багтаан АН нийт гишүүдийнхээ дунд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийг зохион байгуулахаар ажлыг хэсгийг байгуулсан ч Дээд шүүх дээр асуудал нь нэг талдаа гараагүй байна. Ямартай ч дотоод сонгуулиар гишүүдээсээ хамгийн олон санал авсан хүнийг тавдугаар сарын 2-нд болох Их хурлаараа ёсчлон батламжилна гэсэн товтой байгаа юм. Үүнээс харахад АН гэж байгаа бөгөөд хэдэн шороотой бөхчүүдээ дунд нь зодуулах аж. “Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг” гэдэг дээ. Хэн нэг шороотой бөх нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр тодорч таарна. АН-ын дотоод сунгаанд хий дэмий ард түмний санаа бодлыг үймүүлсэн нэг хорчин өвгөн л тодролтой билээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд "Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. Мөн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан дагуу нэр дэвшигчдээ оруулж ирнэ гэхээр АН-д бас санал цуглуулах зарим дүр энэ хуулийн заалттай харшилна. Дээрх шалгууруудыг хангасан хүнийг намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх учиртай. Өдгөө АН О.Цогтгэрэл гэх даргатай бүлэг этгээдүүд байгаа бол М.Тулгат гэх даргатай бүлэг этгээдүүд хоёр талд эсрэг хараад суучихсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэнт нэр дэвшиж чадахгүй нь ойлгомжтой учраас О.Цогтгэрэлийн бүлэглэл С.Эрдэнийн буюу М.Тулгатын талд дагаар орж эв эеийг хичээхээс өөр аргагүй. Ингэж байж Ерөнхийылөгчийн сонгуульд нэр дэвшигчээ илгээнэ. Тиймээс “Зөв харан инээж буруу харан уйлж” байж нэгдэх ёстой.
Ямартай ч М.Тулгат даргатай бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх Ажлын хэсгүүд байгуулан үзэж тарж байгаагаас харахад Улсын дээд шүүх дээр тэдний талд хариу гарна гэсэн бүрэн итгэлтэй байгааг харуулна. Урьд өмнө нэг удаа С.Эрдэнэ нарын талд шийдвэр гарч байсан гэхээр түүндээ эрдэж байгаа хэрэг. Нөхцөл байдлаас харахад О.Цогтгэрэл ахлагчтай этгээдүүд Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшихгүй гэх албан ёсны мэдээлэлтэй хамт унаж байх шиг. Итгэл нь ч ихэд суларчээ. Тэгэхээр тэдэнд С.Эрдэнэ нарт дагаар орохоос өөр гарц харагдахгүй байна. Ингэхдээ хатавч хавьд борив нугална гэсэн үг. М.Тулгат ахлагчтай этгээдүүд дээрх хуралдаанаар тусгай журам баталж, төсөл боловсруулан, ахлагчаар нь гишүүн асан Б.Гарамгайбаатарыг тохоон томилсон гээд хөл болж байгааг дуулгасан. Зөвхөн өрнөж байгаа үйл явцаас харахад хэтдээ Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нар Х.Баттулга болон О.Цогтгэрэл бүхий бүлэглэлийг дарж авч байгаа бололтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 31 )
Ерөнхийлөгч Х.Баттулга анхнаасаа их тооцоотой хөдлөхгүй хүмүүсийн үгэнд орж хулхидуулчихлаа. Өрсөлдөгчидөө нам дарж чадаагүй дутуу алсан могой шиг хаяхаар ингэж байгаа юм. Эхэндээ хүчтэй, зоригтой эхэлсэг чинь сүүл рүүгээ юу болчихов?
Алтанхуяг Ек болбол Дэнзэнгээ ЕТГдаргаар тавьж байгаа жинхэнэ хонгилоо барьна даа. Өөр юу ч чадахгүй. Худалч банди.
Алтанхуяг 2012 онд шадар сайд байсан. Чөлөөт бүс хариуцдаг байв. Алтанбулаг, Замын-Үдийн чөлөөт бүсүүдийн инженерын сүлжээний (цахилгаан, цэвэр усны) өчнөөн тэрбумын тендерыг 2 удаа луйвардаж хүчингүй болгож, дараа шууд гэрээ хийх эрх нээлгэж зуучлагч компаниар дамжуулж, өөрөө авч, халтуршикууд цуглуулж хийлгэсэн. Дараа бөмбөгөрт олон давхар байшин барьж, юу ч билээ компанитай болсон. Гэхдээ хулгай, луйвраар АН дотроо гайгүй байхөө.
Алтанхуягаас өөр дэвших хүн бхгүй Бусад нь баян ходоод болноо
Тэмуужин нь дээр байх аа. Буруу замааар будаа тээхгуй байх аа.
Новшиин гарууд л байна
Эрдэнэ 49%ийг буцаах хүнийгдэвшүүлэх шаардлага тавьжээ
Короноогоос айгаад Сонгууль очиж егех хун байх болов уу даа?!?!
Хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа нэг, гадаад нөхөртэй нэг тэдэнд монгол хүн санал өгөх үү.
Бизнесийн хүмүүсийг улс төр лүү оруулмааргүй байна.тэр цогтгэрэл юу дутлаа гэж дайраад байгаан компанидаа л ажиллаач.та нар л бүхнийг зоосны нүхээр харж улс орноо худалдахад ч бэлэн байдаг шүү.тийм болоол л америкийн бохир зомпанид мөнгө төлж байгаа ш дээ бузруудаа.
З.Энхболдыг дэвшүүлээч. 5 толгойг авч үлдсэн. Одоо монголыг аваад л үлдэнэ.
Миний бие, ардчилал хэмээх нэр томьёог ашигласан олон бусармаг явдлыг нүдээр үзэж үнэхээр сэтгэл дундуур явдаг. Тоонд хязгаар үгүй гэж үзэж байснаас эрх мэдэл албан тушаалд хязгаар байдаггүй юм байна гэж одоо ойлгож байна!? Гэхдээ үүнийг тэнэглэл гэж үздэг!?
Миний бие, ардчилал хэмээх нэр томьёог ашигласан олон бусармаг явдлыг нүдээр үзэж үнэхээр сэтгэл дундуур явдаг. Тоонд хязгаар үгүй гэж үзэж байснаас эрх мэдэл албан тушаалд хязгаар байдаггүй юм байна гэж одоо ойлгож байна!? Гэхдээ үүнийг тэнэглэл гэж үздэг!?
Миний бие, ардчилал хэмээх нэр томьёог ашигласан олон бусармаг явдлыг нүдээр үзэж үнэхээр сэтгэл дундуур явдаг. Тоонд хязгаар үгүй гэж үзэж байснаас эрх мэдэл албан тушаалд хязгаар байдаггүй юм байна гэж одоо ойлгож байна!? Гэхдээ үүнийг тэнэглэл гэж үздэг!?
АЛТАНХУЯГ ГАНЦААРАА БИЕ ДААГААД ИХ ХУРАЛД ГАРААД ИРСЭН.ТА НАР НАМЫН НЭРЭЭР ЯВААД Ч БАРААГҮЙ. ЭНЭ АРД ТҮМЭНД ТАНИГДСАН БОДИТ ДЭМЖЛЭГИЙГ НЬ ЖИЖИГ АРД ТҮМНЭЭСЭЭ АВСАН АЛТАНХУЯГ НИЙТ АРД ТҮМНИЙХЭЭ ДЭМЖЛЭГИЙГ АВАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ ТУЛХТАЙ МАН НАМЫГ ГАНЦ БОДИТОЙГООР ШҮҮМЖИЛЖ СУРГАЖ БУЙ ГИШҮҮН.ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ ШҮҮ НӨХӨДӨӨ!!!
УНААГҮЙ УЛС ТӨРЧ ГЭЖ БАЙДАГГҮЙ ШАХАМ ШҮҮДЭЭ. ЭЛБЭГДОРЖ 2000 ОНД БАТТУЛГА 2016 ОНД УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОЙРОГ ДЭЭР УНАЦГААЖ БАЙСАН ДАА. АМАРЖАРГАЛ БОЛОМЖИЙН ХҮН ХАРЛУУЛАХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ
Энэ хэдэн сдакийн оронд уулын мухраас нэг малчин өвөө авчираар ерөнхийлөшч болгочуул дээр дээ!!! АЛУУРЧИН ХУЛШАЙЧ ХУДАЛЧ ЗАЛЖИН ЗАВААН ХҮМҮҮСТЙН ЦУГЛУУЛША БГА!!!!
Бүгд зайлаа
Тэмүүжин ясан толгой л биш шүү. Ямар олиггүй амьтан болохоо албан тушаал авахаараа яаж солиорч байсныг нь мартчихсан гэж эндүүрэв дээ.
АН бол бүрэн Сөнөсөн бас бүрэн Зөнөсөн!!!
Арай ч дээ? Өөр амьтан алга уу? АН ч бүрэн сөнөсөн юм бна. Зоригийн амь насны хэрэгтэн, хар тамхичны холбоотон, харь амьтны гудас, нүүрсний хулгайч ..... Ёо ёо больж үз.
Алтанхуягийг л дэмжиж байна, Оюунгэрэл Бат-Үүл хоер цагийн гарз шүү дээ.
Алтанхуяг
Авгай юу вэ.ичиж амьдраасай
Амаржаргал л биш шүү шал худлаа гар тэр шуналтаас сэздс ийг авмаар бнаа
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
Emegtei gevel ene huuhen l bh ym uu. Harin ulsiin baatar bvl olon ulsad ner hundtei bj boloh ym
ene gachin avgai yamar ch hereggui
ХҮН намд хорлогдсон, МАХНамд шоовдорлогдсон Ганбаатарыг дэвшүүлж, бүгд дэмжиж байж л МАН-ны хүчирхэг дэвшигчийг ялах магадлалтай.Бусад хүн хэдэн санал авах л байх гэхдээ санал хувааж ман дэвшихэд тус болно. Өөр гарц байхгүй.
Арга ядахад ”Ясны сайд”, Тэмүүжин 2 арай дээр юм даа.Бусад нь зүгээр л ичиж амьдар.
АРай дээр