УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрхээ хасуулж, эмчийн хяналтад оржээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ний өдрийн 22:55 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан билээ. 

Тодруулбал, тэрбээр Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол хийж, авто замын хажуугийн хайс, хашлагыг мөргөсөн. Ослын улмаас тухайн авто машины тал хэсэг нь шатсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид очиж, шатаж байсан машиныг нь унтраасан байдаг. 

Түүнчлэн тухайн үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд драйгер багажаар шалгахад согтолтын зэрэг нь 1.31 бүхэл гарсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэсэн төдийгүй хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгасан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дээрх асуудалд тайлбар хийжээ.

Тэрбээр "Би хариуцлагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй" гэжээ. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.248) 2021 оны 04 сарын 27

Өмнө нь яагаад 43 удаа зөрчил гаргасанаа, торгуулийн 915мянгыг тухайн үед нь төлөөгүй байснаа тайлбарлаад дахиад иргэдээс уучлал гуйгаач.

0  |  0
Зочин(139.5.219.248) 2021 оны 04 сарын 27

Өмнө нь яагаад 43 удаа зөрчил гаргасанаа, торгуулийн 915мянгыг тухайн үед нь төлөөгүй байснаа тайлбарлаад дахиад иргэдээс уучлал гуйгаач.

0  |  0
zochin(84.61.226.164) 2021 оны 04 сарын 26

Möngtöö hümüüs saihan ymaa tee

0  |  0
уншигч(192.82.75.254) 2021 оны 04 сарын 26

Ёр нь өөрийн зан ааш биеэ авч яваа тал дээрээ анхаарах цаг болжээ гэсэн санууулга мэт харагдахаар байна ,Харин ч амьд байгаа нь зол юм Анх л төрд орохдоо Нисэх дээр алба хаагчид гар хүрч байсан нь мартагдаагүй

0  |  0
Зочин(202.126.89.137) 2021 оны 04 сарын 26

Эр нэг хальтраа л биз. Доорхи иргэний үгийг дэмжиж байна.

1  |  0
Иргэн(192.82.86.56) 2021 оны 04 сарын 26

Сайн байна. Уучлал гуйсан. Өөрийнхөө ярьж, хэлж байгаа зүйлдээ сайн анхаарч бай. Бүү хүнтэй хэрэлдэж,гомдоож бай. Цаашид сайн эмчлүүл дээ.

2  |  0
зочин(202.179.26.65) 2021 оны 04 сарын 26

Огцор огцор. Сайн дураараа огцорвол бүр илүү нэр хүндтэй болно

1  |  0
ганболд(202.9.47.53) 2021 оны 04 сарын 26

нөхөн сонгууль хийхгүйгээр хууль тогтоогчийн нэг боловч суудлыг чөлөөлөөд огцорчихсон дээрдээ. энэ удаагийн парламент нэг л бишээ.

0  |  2
Пүрэвдорж(103.212.118.157) 2021 оны 04 сарын 26

Засс сүртэйн. Тэгээд яачаад бгаан.

1  |  1
zochin(103.212.119.61) 2021 оны 04 сарын 26

halbaga arhi shanaga pivoo uugd yahanav gd turshij uzsen hundee

1  |  0
зочин(103.57.93.125) 2021 оны 04 сарын 26

өөр хүн тэгсэн бол чи мөн их юм ярих басйан даа өөрийн толгой дээр байгаа өвсийг ахрахгүй хүнийг дайрч доромжлохдоо гаргууд нэгэн биз дээ Анандбазараас илүү зөрчил гаргажээ суудлаас эргүүлж татаа

3  |  0
zochin(64.119.18.23) 2021 оны 04 сарын 26

khun aldaa gargadagguy yum shig khutsaad baydag , teneg , bayj baygaagaa khar daa

0  |  0
Зочин(64.119.22.49) 2021 оны 04 сарын 26

УИХ-ын гишүүний суудлаа өгөх хэрэгтэй. Ядаж улс төрийн соёлтой бай!!!

4  |  1
Top