Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Улсын дээд шүүх дээр АН-ын даргын асуудал эцэслэн шийдэгдэх гэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Улсын дээд шүүх дээр С.Эрдэнэ гэдэг намын даргыг өөрчилж, дараагийн даргыг тавих асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Харамсалтай нь, манай намынхан дотроо хоёр хуваагдаад хоёр өөр газар хурал хийсэн. Эхнийх нь С.Эрдэнэ даргаас албан тушаалыг нь хүлээж аваад өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэм, журмын дагуу цахимаар хуралдаад М.Тулгат гэж хүнийг намын даргаар сонгосон. Нөгөө хүмүүс нь бол таваас дээш хүн цуглуулж болохгүй гэсэн журмыг зөрчөөд 1000 хүн цуглуулж, албан бичгээ П.Нүрзэд гэж хүнээр гарын үсэг зуруулж өгсөн. Харин ингэснийхээ дараа өнөө П.Нүрзэдээ өөрчилчихсөн. УДШ дээр байгаа П.Нүрзэдийн талаас өгсөн бичиг баримт хүчингүй. Яагаад гэхээр нэгдүгээрт, өргөдөл гаргагч нь бичиг баримтаа хууль ёсны гэж нотлох боломжгүй болсон.
Хоёрдугаарт, аливаа хуралдааныг хийхдээ гагцхүү дүрэмд нийцүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа хүнийг солих ёстой.
Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг өөрчилж М.Тулгат гэж хүнийг тавьсан нь хууль ёсных болж байгаа юм. Нөгөө нөхдүүд болохоор хэнийг өөрчилж, О.Цогтгэрэл гэж хүнийг тавьсан нь ойлгомжгүй болчихоод байгаа. Тэгэхээр шинэ журмын дагуу нийт 25 гишүүний хуралдаанаар УДШ хууль дүрмэндээ нийцүүлээд л шийдэх байх.
-Аль нэг талыг нь баталгаажуулж таарна. Тэгэхээр нөгөө тал нь хүлээн зөвшөөрч нэгдэх болов уу?
-Бид бол зөвхөн хуулийн дагуу л шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, манай гэрчилгээн дээр С.Эрдэнэ гэж хүний нэр бичээстэй байсныг М.Тулгат гэж сольсон. Харин нөгөө гээд байгаа нөхдүүд маань шулуухан хэлэхэд хувь хүн, бүлэглэлд үйлчлэх байдлаар намыг хагалан бутаргах гээд явж байгаа. Би УДШ-д хуульчид, хууль зүйн дээд боловсролтой хүмүүс байдаг гэж харж байгаа. Цахим хуралдаан хуулийн дагуу гэдэг нь шүүх өөрөө цахимаар хийж байгаагаар харагдаж байгаа юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ УИХ-д суудалтай бүх нам Их хурлаараа тодруулах ёстой. Тавдугаар сарын 07 гэхэд нэр дэвшигчээ тодруулчихсан байх ёстой учраас Их хурлаа цахимаар л хийж таарна.
-Намын дотоод сунгаа хэзээ болох вэ. Одоогийн байдлаар албан ёсоор ямар хүмүүс нэр дэвшихээ илэрхийлсэн бэ?
-Ардчилсан намаас хэд, хэдэн ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн өнөөдрийн мэдээллээр бол нэр дэвшигчдэд намын дотоод шалгуур тавьж байгаа. Хэдийгээр Үндсэн хуульд 50 нас хүрсэн хэн ч байсан нэр дэвших эрхтэй боловч Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг зайлшгүй тодорхой шалгууртай байх ёстой. Өмнө нь гадаадын хувь хүн, албан байгууллагаас хандив авдаг хүнийг нэр дэвшүүлж, сүүлдээ тэр нь үнэнд гүйцэгдэж нам ичгэвтэр байдалд орж байсан гашуун түүх бий. Энэ алдааг давтахгүйн тулд суудал бүхий намууд хариуцлагатай байх ёстой. Хэдийгээр 50 нас хүрсэн хэнийг ч нэр дэвшихийг нь хориглохгүй ч гэсэн тодорхой хэмжээний шаардлагууд байх л хэрэгтэй. Жишээлбэл, хүний эрхийг дээдэлдэг, аливаа бүлэглэлд захирагдаж бидний хэлдгээр “Хонгил”-ын үйл ажиллагааг гардан зохион байгуулдаггүй байх, эрдэм боловсролын хувьд хэнд ч хүлээн зөвшөөрөгдөхөөр бэлтгэгдсэн байх зэрэг шалгуурыг нам дотооддоо тавьж байгаа.
Энэ шалгуурт нийцнэ гэж өөрсдөө үзээд, нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн хоёр хүн бий. Тэр нь Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар байна. Цаашдаа хүмүүс нэрээ дэвшүүлэх нь хувь хүний асуудал. Бид нар хуульд нийцүүлэн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэрсийг нь бүртгэж авна. Магадгүй наад захын шалгуур хангахгүй нөхөр бүртгүүлье гэвэл нам бүртгэж авахгүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй гэж бодож байна.
-Таны хувьд дэмжиж байгаа хүн бий юу?
-Би тийм асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зохисгүй. Намын хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга учраас сонгуулийн өмнө хувь хүний байр суурь илэрхийлэхгүй.
-Энэ удаагийн сонгуульд Ардчилсан нам учраа олохгүй байсаар орж байгаа учраас ялагдах нь тодорхой гэж үзэх хүмүүс байна. Тэгэхээр танай нам энэ сонгуулиас өмнө нэг талдаа гарч, учраа олж чадах болов уу?
-Учраа олох гэдгийг тань ойлгохгүй байна. Гэхдээ хоёр хуваагдсан гэж хэлж байгаа бол бидний зүгээс байнга нээлттэй байгаа. Тухайлбал 2017 оны дүрэм одоо ч гэсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тэгэхээр энэ дүрмийг өөрчлөх талаар манай тал ч тэр, нөгөө тал ч тэр Дээд шүүхэд ямар нэгэн бичиг баримт хүргүүлээгүй байгаа. М.Тулгат нь ч байна уу, О.Цогтгэрэл нь ч байна уу дарга боллоо гэсэн хуулийн хүрээнд нэр дэвшигчдийн асуудлыг явуулна. Тэгэхээр дотоод сонгуулийг зайлшгүй цахимаар хийхээс өөр гарц байхгүй. Бид намын дотоод журмаа л барина. Жишээлбэл, энэ Н.Алтанхуяг гэж хүн намын дотоод сунгаанд бүртгүүлье гээд ирж магадгүй. Гэтэл миний харж байгаа шалгуураар бол Н.Алтанхуяг гуайг бүртгэхгүй байх. Яагаад гэхээр Н.Алтанхуяг гэж хүн тухайн үед Чингис, Самурай зэрэг бондын зээлийг аваад хүргэн буюу хамаарал бүхий этгээддээ давуу эрх олгосон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийсэн учраас намын нэр хүнд асар ихээр унасан. Үүнээс болоод Засгийн газар огцорсон. Үүнд нь өсөрхсөн ч юмуу, ямартаа ч одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа тухайн үеийн С.Эрдэнэ даргатай АН-ыг сонгуульд ялагдуулахын төлөө маш идэвхитэй ажилласан. Тэгэхээр Л.Болд, Н.Алтанхуяг ч гэдэг юм уу, намын эсрэг явж байсан хүнийг дотоод шалгуураараа нэр дэвшигчээр бүртгэхгүй. Нөгөө тал нь ч гэсэн бүртгэхгүй байх гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр намын даргад өрсөлдөх гэхэд нь намыг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулсан гээд бүртгээгүй шүү дээ. Харин нутгийн ах гэдэг байдлаар О.Цогтгэрэл л бүртгэчихдэггүй юм бол тийм боломж байхгүй. Нам бол дүрэмтэй, журамтай, хуултай учраас түүндээ захирагдаад л шийдвэрээ гаргана.
-Ардчилсан намыг өнөөгийн нөхцөлд хүргэсэн хүн нь өнөөгийн Ерөнхийлөгч гэж олон хүн хэлж байна. Тэгээд ч энэ хүн маань АН-ын их том фракцийг толгойлж байсан. Тэгэхээр энэ хүнийг албан тушаалаа өгөөд намын гишүүнчлэлээ сэргээх гэвэл сэргээх болов уу?
-2017 онд намын дүрмийг шинээр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэ дүрмээр цаашид фракцийн асуудлыг хөндөн ярих, үйлдэл хийхийг хориглосон. Энэ дүрмийн дагуу ямар нэгэн флакц толгойлох гэдэг зүйл байхгүй гэж би ойлгож байна. Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд нам бус хүн. Тэгэхээр намын дотоод асуудалд шууд оролцож чадахгүй. Мэдээж албан тушаалаасаа буугаад намын гишүүн болох хүсэлт илэрхийлж болно. Тэр үед нь намын гишүүнээр авах эсэх нь яригдаад явах байх.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 24 )
2 nuurt hog shaar
Ene muu ih soliornoo Altanhuyag shig ajil hiisen hun tanai namd bhgui shuu
Унасан бөхөд шалтаг мундахгүй. Нөгөө бичлэг чинь хэн бэ гэдгийг чинь хэлээд өгсөн дөа
”Эхнэрээ өвчтэй байхад нь гадаадад хаяад эндээ туслахтайгаа суусан гэж хүмүүс муу ярьдаг л юм байна лээ. Тэр өвчтэй эхнэр нь алтанхуягийг аль оюутны байранд байхаас нь л хамт түшсэн хань нь байсан гэсэн шд” ийм сэтгэгдэл Зочин бичжээ, Үнэн бол ТУН МУУХХАЙ - ХҮН ЧАНАР МӨС ву ч алгаа, Ийм ерөнхийлөгч бидэнд хэрэггүй\n
Алтанхуяг бол ямар ч туйлбаргүй цагийн аясаар хүн дээ. Өөрт нь ашигтай бол юутай ч нийлж өвөр түрийнд нь орж чадна. Хэний араас ч хутга зоож мэдэх тийм л хумсаа нуусан муур шиг хүн. Алтанхуяг дорхоноо Ардчилалын төлөө анхнаас нь явж өлсөж ч үзсэн Бат-Үүл баатар бол Эр хүн шүү. Гэр бүлийн талаар тогтворгүй, яаж хөрөнгөжсөн нь тодорхойгүй гээд л татгалзах үндэслэл бичвэл их л байх шиг Миний бодлоор
Алтанхуяг бол Баттулгаас долоон дор учир хумсаа нуусан муур цаашилбал хонины арьс нөмөрсөн худал шудрага царайлсан хүн дээ түүний хийсэн балгийг манай намын гишүүд мартах учиргүй ер нь намаас хөөгдсөн хонгилын эзний гар хөл шүү дээ
Баасан хүү мундаг хүн Энхбаярын намд орж нэрээ сэвтүүлсэн Боловсрол мэргэжил сайн сиийрэг ухаантнуудаа ад үзээд мөнгө тараасан хүнээ магтаад байхаар бид яаж зөв гольдролд орхов дээ
Алтанхуягт хэн өгди
ene baas odoo ene tend nyaltsagnaad l yavaad baihiin
Ардчилсан намаас хэн ч нэр дэвшээд гарахаасаа өнгөрсөн. Харин Алтанхуяг дэвшвэл магадгүй юм.
Аргагүй л хүн нэр нь ямар байхаас их шалтгаалдаг бллолтой. Ямар нэг юмны далбаан дор шургачихаад байх юмаа.
Н.Энхбаярын бор оймсноос С.Эрдэний сал...нд овоо дээшээ ахиж байнаа.
энэ нэг гадныхны гар хөл болсон солиотыг зайлуулаачээ
Ер нь эцэг эхчүүд минь хүүхэддээ нэр өгөхдөө их л бодож болгоомоор юм байна шүү. Аав Ээж биеийг төрүүлхээс ухааныг нь төрүүлэхгүй юм даа. Нэр нь зохисон гэж... Баасан Хүү-д.
Hurtsin baas zail.
Mongol ulsiin huulich umguulugch huniig yasan zorig zurhtei doromjlood baina hun dorimjloh zuil angi huuli gej ene ulsad baidaggyi biluu
Энэ тэнэгийг юу мэддэг гэж юм асуудаг байнаа
Эхнэрээ өвчтэй байхад нь гадаадад хаяад эндээ туслахтайгаа суусан гэж хүмүүс муу ярьдаг л юм байна лээ. Тэр өвчтэй эхнэр нь алтанхуягийг аль оюутны байранд байхаас нь л хамт түшсэн хань нь байсан гэсэн шд
Энэ нэг Юм жинхэн улс торийн *** энд тэнд очоод дон дон гээд хуцаж явах Юм
Henii banhar henii hotond irj uyuulchihaad hav hav geed baigaam bol?
Алтанхуяг одоо сайн хүн болж харагдаж чадаж байна. Албан тушаал баривал багаа хуулна шдээ муу Исмээл тайш
ЭНЭ НЭГ БААСАН ДЭЭРЭЭ ХАЛЬТИРЧ УНАСАН ЧАЦГАН ХҮҮ ЮУН ОЛОН ЮМ ДОНГОСООД ЯВНА ДАА_
Алтанхуягийг яагаад ч дэвшүүлж болохгүй урвамтгай зальжин нөхөр ш дэн.намаасаа гарчихсан бие даагч болсон мөртлөө ерөнхийлэгч болох гэнд дахиад намд орохуу албан тушаалын хэнээтэн биш дээ ямар.
Алтанхуяг бол маш сайн хүн! Баасанхүү бол баасан хүү!!