“МАН, МАХН: Нэг бодлого, нэгдмэл зорилт” хэлэлцүүлгээс үзвэл угшил гарвал, улс төрийн үзэл баримтлал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь хэн бүхэнд нэн тодорхой болсон байна. Хоёр нам нэгдэн нийлэх талаарх 3 дахь удаагийн санал санаачилга ийнхүү 100 жилийн ойг тохиолдуулан ажил хэрэг болж байгаа юм.
Улс төрийн энэ нүүдлийг зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан тохиролцоо гэж үзэх нь өрөөсгөл. Судалгаанд өндөр ач холбогдол өгдөг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зөвшилцлөөс гарах үр дүнг тооцсон, нийгмийн хүлээлтийг харгалзан авч үзсэн алхам гэдэг нь ч эргэлзээгүй. Улстөрд математик бодох дуртай Д.Амарбаясгалан тооцоо судалгаагүй нүүдэл хийхгүй нь тодорхой. Жирийн гишүүд, анхан, дунд шатны байгууллагуудынхаа санал дээр тулгуурлана гэж анхнаасаа зарласан.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг намуудын масс болсон 250 мянга очрим гишүүн, 2500 гаруй анхан дунд шатны байгууллагууд нь 90-ээс дээш хувьтай дэмжиж байгаа санал асуулгын дүн Д.Амарбаясгалангийн ширээн дээр байгаа ажээ. Нийгмийн хүсэл хүлээлт ч харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжиж байгаа нь мэдээжийн хэрэг. Хоёр намын удирдах түвшний улс төрчдөөс зуун жилийн түүхэн ойгоо тохиолдуулан МАН, МАХН хамтран ажиллах, нэгдэн нийлэх үйл явцыг илэрхий эсэргүүцсэн байр суурь огт гараагүй байна.
Байгалийн баялгийг тэгш шударга хүртээх, шударга ёсны хүсэмжлэлийн талаарх хоёр намын байр суурь ижилсэж адилссан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын урьд өмнөх гомдлыг тайлж байна гэж хэлж болно.
МАН ба МАХН хүчээ нэгтгэж байхад хүчээ хуваасан АН-д хагарлаас нэгдэл рүү алхах сануулга өгч байгаа үйл явц болж байна. Улс төрд төдийгүй нийгэмд, нэн ялангуяа дэлхий нийтийг цар тахал нөмөрсөн, хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засаг хүнд сорилтыг даван туулах цаг үед эвдрэлцлээс эвлэрэл рүү, бутралаас нэгдэл рүү алхах дохио болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 34 )
МАХН-ын хоёр танхимтай Парламент, Ерөнхийлөгч ЗГ-аа тэргүүлэх, Шүүгчдийг ард түмэн сонгох гээд олон олон саналыг МАН хүлээн зөвшөөрсөн юм болов уу? Эсвэл МАХН дээрх санал, санаачилгаа буруу байжээ гэж үзсэн юм болов уу?
Үзэл санаа, үнэт зүйл нэгтэй нам шүү дээ. удирдаж байгаа хүмүүс нь л өөр болохоос
АН-ынхан талцаад гүрвэл шиг болчихсон. МАН-ынхан МАХН-тай нэгдээд динозавр болох нь дээ. Дэмжинэ шүү
Намууд нэгдэж байсан л энэ улс төрийн амьдралд ч нийгмийн амьдроалд ч дэмтэй. Талцаж хэрэлдээд ашиг байхгүй
Өмнө нь МАН, МАХН хоёр нэгдэх талаар 3 ч удаа ярьсан байдаг. харин энэ удаад нэгдэх цаг хугацаа нь мөн шүү
100 жилийнхээ түүхэн ойн хүрээндээ хоёр нгам нийлье гэдгээ ярьж байгаа гэж олйгож байна. Тэгсэн ч намын удирдлагуус илүү гишүүд, дэмжигчид нь үүнийг хүсэж байна.
Үнэхээр том зорилгын төлөө нэгдэж чадвал хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин Энхбаярын сандал, ширээний шуналаас болж байгаа бол дэмжихгүй
АН тарж, МАН нэгдэв. УРА УРА
АН тарж, МАН нэгдэв. УРА УРА
Зүүний үзэл баримтлалтай нэг түүхтэй нэг нам нэгдэж байна. Гайхаа д байх зүйл биш л дээ
Н.Энхбаяр одоо л ард түмнийхээ төлөө дугарч байна. МАН-ыг дэмжихдээ гол биш. Зөв хүнээ дэмжих нь л чухал
Х.Баттулгын мэдэгдэл МАН МАХН 2-ыг нэгтгэж АН-ыг тараачихлаа. Баярлалаа Жонхуу минь
Энэ хүн нэгдэнэ гэж шийдсэн бол ард түмний зөвшөөрөл хэрэггүй байлгүй дээ. Гол МАН-ын шийдвэр. Гэхдээ энэ хоёр нам үнэхээр нийлчих юм бол улс төрийн ууган хүчин улам л хүчирхэгжинэ гэж харж байна.
Энхбаяр гэдэг хүний амбиц хэцүү шүү. За тэгээд 10-20 жил хамтдаа байсан хүмүүс учрыг нь олох байлгүй дээ. Амжилт
Хүрэлсүх Оюутолгойн гэрээгшинэчлэн өөрчлөх ажлыг эхлүүлсэн нь МАХН-ыг МАН-тай нийлэхэд маш том хөшүүрэг болсон шүү.
Тулга анхнаасаа л МАН-ынх байсан. Энхбаяр даргыгаа дагаад явсан болохоос элэг нь МАН-даа байсан нь үнэн юм байнаа
мантар\n
МАН бол Энхбаярын намтай намгүй л хүчтэй улс төрийн хчүин. Гэхдээ МАХН-тай нийлчихвэл ядаж 100 жилийн ойгоо булаалцалдаад байхгүй юм даа
Энхбаярын хүсэл биелэх болтугай. Улсад ч хийсэн зүйлгүй, Энхбаяртаа ч ашиггүй нам байж байхаар улс төрийн ууган хүчинтэйгээ эргэн нэгдэж, улсын хөгжилд нэмэр болж байсан нь дээр биз
Уг үндсийг нь бодсон ч, Үзэл баримтлалыг нь бодсон ч яалтач үгүй МАН, МАХН нийлэх нь зөв байх өө
Н.Энхбаяр шуналаа, С.Ганбаатар ерөнхийлөгч болох мөрөөдлөө дарсан цагт 2 нам нэгднээ
Н.Энхбаяр гэдэг эргэж таргалдаггүй, эргэж өөдөлдөггүй сонин нөхөр байхгүй бол ч МАН, МАХН хоёрын ялгаа бараг байхгүй дээ
МАН, МАХН хоёр эвлэлдэн нэгдэж улс орны эрх ашгийн төлөө л нэг сэтгэлээр явах нь чухал
100 жилийнхээ ой дээр МАХН МАН хоёр нэгдвэл бас л түүхэн үйл явдал болно шүү
МАН МАХН-тай нэгдээд намын дарга нь Хүрэлсүх хэвээр байхгүй бол бас дэмий ш дээ. Дахиад л даргын төлөө дайтаад эхэлнэ дээ
Энхбаяр гэдэг ганц хүний хувийн нам шиг явж байхаар МАН-тай нэгдэх нь гишүүддээ хэрэгтэй дээ. МАХН-ынханд дахиад ийм боломж олдоо ч үү үгүй ч үү
МАХН салж яваад МАН бүүр чангараад байгаа юм бишүү. Н.Энхбаярын хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд
МАН нэгтгэж байна, АН задарч байна. Бусад нв ашиг хонжоо хайж байна. Намуудын л чадварын асуудал ш дээ
Ардын нам угаасаа ХҮН, МАХН, АН-гүйгээр мөрөөдөлдөө хүрчих чансаатай л даа. Эд нар нь харин МАН-ыг дагаад гүйгэжэд байгаан биш үү
100 жилийн түүхтэй намыг 10 жилийн өмнө Н.Энхбаяр 2 хуваасан. Одоо тэр нүглээ цайруулах цаг болжээ. Н.Энхбаяраа
Шаал өөр үзэл баримтлалтай нам байж МАН-ын гар хөл болж, мөнгөөр худалдагдана гэж юу байхав дээ. Эрдэнэ чинь АН-аасаа хэдэн зуугаар нь өөрийнхөө мөнгийг босгоод зайгаа тавиад өгсөн. АН-ынхан нь өөрсдөө л дотроо талцаад Женкогийнхоо гар хөл нь болоод явцгаачихсан л гэж харсан даа
End 2 nam. Negdeh. Yamarch hereggui enhbayr khurelsuhiig dolignoj Yamar hereg bainaa
Саяхан л МАН-ыг тараана энэ тэр гээд байсан Энхбаяр одоо юуны учир нэгдэж нийлэх юм яриад явчив.Мөн ч их шунал аа.Зууны манлай авлигалчин,луйварчин,хулгайч Энхбаярыг улс төрөөс холхон байлгахгүй бол монголыг баллана шүү.
Намы дарга нарын хүсэл дээр ашиг сонирхол нь нэг цэгт хүрч чадвал нэгдэх нь буруу нь юу байхав. Хэрвээ нэгдэж нийлж байгаа бол аль намыхаа нэрийг авах вэ? мэдээж даргаа сонгох байх.Зөвхөн ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэж орно гэвэл өөр асуудал