МАН, МАХН дарга нар хамтын ажиллагааны гэрээнд хоёр намын дарга нар гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ажиллагаанд хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас гадна хоёр намын 300 мянган гишүүд дэмжчигдийн төлөөлөл цахимаар оролцов.
Монгол Улсад парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ.
Тус ажлын хэсгээс Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан 10 зорилт бүхий хамтарсан уриалгыг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэг авсан юм.
Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г боловсруулан 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ёсчлон баталлаа.
6 бүлэг 33 зүйл бүхий тус гэрээнд Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай тодорхой тусгажээ.
“МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулснаар улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт талууд бүрэн итгэж байгаа гэлээ.
Сэтгэгдэл ( 63 )
HULGAICHUUD
Нөгөө Ц.Нямдорж яанаа Н.Энхбаяраас айж үхэж бгаа даа \n
Huvisgalt gedeg ugiig hassanaar M.A.H oodlohgui ee gedgiig olon jiliin omno medsen shajruun Enhbayar sanasan daa hurlee dee.odoo M.A.X.H nertei bolj gemeene ene nam deeshlene .hurelsuh bol hunii shaar ard tumendee ner hundgui hogiin gar .Enhbayar oron ggaran bolson butehgui gar odoo ehluulj avaad ene 2 iig uter turgen zailuul tegeh avaas jinhene M.A.X.Ham bii bolno oo
Улс төрийн хүчнүүд нэгдэж болно. Гэхдээ МАН МАХН хоёр лав биш ээ. Бүр бөөлжилс хүрч байна. Хэлэх ч үг алга. Албан тушаал эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахаа байсан ийм юмнууд төрд байгаа болохоор улс орон яаж хөгжиж ард түмний амьдрал дээшлэх в дээ.
Ичихгүй юмаа та нар 2 минутын өмнө 103.212.119.112\n\nУлс орноороо өвчин зовлон үхэл хагцалд нэрвэгдэж, иргэд мөнгө төгрөггүй амьдрал нь хүнд,хүүхдүүд олноороо өлсөж байхад, олон арван жижиг дунд компани дампуурч эдийн засаг туйлын хүнд энэ цаг дор инээд алдацгаагаад л сонгуульдаа бэлдээд байх юм. Сонгууль чухал юмуу ?? Эх орон, Ард түмнний эрүүл мэнд амь нас чухал юмуу ?? Хойшлуулж болдоггүй сонгууль юмуу ??
Төрөөс төрсөн тэрбумтануудын нам МАН-г анх Энхбаяр байгуулж байсан юм чинь мэдэж байгаа л даа
Нэг л нам байсан гайхаад цочоод байх юм байхгүй одоо харин намын шинэчлэл улс орон эдийн засагтаа эрс шийдэмгий шийдвэрүүдийг гаргаж хөгжүүлэхэд хамтран ажиллах л үлдэх шив дээ. Хүрэлсүх шударга ёсыг тогтооно гэдэг Н.Энхбаяр улс орноо хөгжүүлж хариугаа авна гэдэг аль аль нь хэлсэндээ хүрээрэй дээ
Монголчууд эвлэж нэгдэж л байх нь юутай ч сайн зүйл.
энхбаяр дарга дотроос нь ажиллаж монгол түмэндээ тус дэм болох юм болуу. аан
Сэжгийн юм
Эцэг нь нас бараад долоо хоноогүй байхад ингэж инээж баярлаж байгааг харахад Энхбаяр бас л ёс суртахууны хувьд хэцүү л хүн байна.
Энхбаяр өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсаа худалдахад бэлэн хамгийн шившигтэй новш. Энхбаяр үргэлж урваж шарваж шившгээ тарьж явдаг бэртэнчин. Монгол түмэн Энхбаярыг үзэн яддаг
Амарсайханы албан тушаалыг сая Хүрэлсүх Намбарын Энхбаярт бэлэглэчихсэн. Төрийн дээр намын дарга аа гэж... Амарсайхан руу дайраад байсан нь Хүүк ерөнхийлөгч болохын тулд хийж байсан ажил байна. Баттулгатай худ ураг гэсэн биз дээ Амарсайхан
zob zob
Энхбаяр өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсаа худалдахад бэлэн хамгийн шившигтэй новш. Энхбаяр үргэлж урваж шарваж шившгээ тарьж явдаг бэртэнчин. Монгол түмэн Энхбаярыг үзэн яддаг
MAXH-iig baiguulahad zurh setgeleeree zutgesen gishuudiig yah be, omno ni hoorondoo daisan met baisan humuus, saidiin suudliin toloo bish, ard tumniihee toloo iluu ihiig hiigeesei. Tsoohon mongolchuud hoorondoo honzognood yamar hereg bn aa,
ОДОО МАН-Д ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗҮҮНИЙ ҮЗЭЛ ОЛОН УЛСАД ГАЗАӨР АВЧ ЭХЭЛЖ БАЙГАА . ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ НАМ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ТАЙЛБАРЛАЖ ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭС БӨГӨӨС МАН, АН БОЛОН БУСАД НАМЫН УЛС ТӨРИЙН ЗОРИЛГО МАШ БҮРХЭГДҮҮ АРД ИРГЭД ЭНЭ ТАЛААР ЕР НЬ БОДДООГҮЙ ХҮНИЙГ НЬ ХАРААД САНАЛАА ӨГДӨГ. НАМЫН ОНЦЛОГ БОЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БИЗДЭЭ ЕР НЬ. БҮХ НАМУУД АМЬДРАЛ САЙЖРУУЛНА ГЭЭД БАЙДАГ, САЙЖРУУЛСАН ЗҮЙЛ Ч АЛГА .
ЭНЭ ХОЁР ДАРГЫН НҮД ИХ Л ДЭЭШЭЭ ХАРСАН БАЙДАЛТАЙ БАЙНА. ХУВЬДАА ЗАВШИХ МӨНГӨНИЙ ХЭМЖЭЭГ ТӨСӨӨЛЖ БАЙГАА БИШ Л БАЙГААСАА. МОНГОЛ ХҮНД ТАРААЖ ӨГӨХ МӨНГӨ ТӨСӨӨЛЖ БАЙГААСАЙ ГЭЖ ЗАЛБИРАЯ ДАА.
энхбаяр дарга минь төрд ороод өөрийн хүмүүсээ хахууль авахуулаад баянсэлэнгэ шийлэгдамба нар шиг болгов доо одоо идэж уухаа болих хэрэгтэй дээ
МАН, МАХН хоёр эвлэлдэн нэгдэж улс орны эрх ашгийн төлөө л нэг сэтгэлээр явах нь чухал
100 жилийнхээ ой дээр МАХН МАН хоёр нэгдвэл бас л түүхэн үйл явдал болно шүү
Намууд нэгдэж байсан л энэ улс төрийн амьдралд ч нийгмийн амьдроалд ч дэмтэй. Талцаж хэрэлдээд ашиг байхгүй
ЭНЭ ЖҮЖИГ ТЭГЭЭД ЯМАР НЭРТЭЙ БОЛЖ БАЙНАА МАХН УУ ЭСВЭЛ МАН УУ ЭСВЭЛ МАХНМАН ГЭДЭГ НЭРТЭЙ ЮМ УУ ТӨРИЙН ЛУЙВАРЧИД Ч ХАМТРААД ЛУЙВАРДАЖ ЕРӨӨСӨӨ ХАНАХГҮЙ ЮМ БАЙНА Л ДОО...
Өмнө нь МАН, МАХН хоёр нэгдэх талаар 3 ч удаа ярьсан байдаг. харин энэ удаад нэгдэх цаг хугацаа нь мөн шүү
МАХН салж яваад МАН бүүр чангараад байгаа юм бишүү. Н.Энхбаярын хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд
Хоёр намын гишүүд дэмжигчид нэгдэж нийлэхийг хүсэж байсан. Намууд өөрсдөө нэгдэж нийлээд улс орныхоо эрх ашгийн төлөө явах гэж байгаа бол энэ нээх буруудаад байх зүйлгүй л дээ
Энхбаяр гэдэг хүний амбиц хэцүү шүү. За тэгээд 10-20 жил хамтдаа байсан хүмүүс учрыг нь олох байлгүй дээ. Амжилт
Meht mehende haha.neg yum boloh ni ch bolnoo
Энхбаяр намаа МАН-тай нийлүүллээ гээд өөрөө намын дарга болно гэж арай гүйхгүй байлгүй дээ. Магадгүй МАН дэд даргатай болохыг ч үгүйсгэх аргагүй л юм
Дэмжинэ ээ
Ардын нам угаасаа ХҮН, МАХН, АН-гүйгээр мөрөөдөлдөө хүрчих чансаатай л даа. Эд нар нь харин МАН-ыг дагаад гүйгэжэд байгаан биш үү
нэгдэнэ,нийлнэ гэ 2 үгээ тодруулж тайлварлан уу? Гишүүддээ
АН тарж, МАН нэгдэв. УРА УРА
Зүүний үзэл баримтлалтай нэг түүхтэй нэг нам нэгдэж байна. Гайхаа д байх зүйл биш л дээ
Босоо Ганбаа угаасаа явахгүй ээ. Баттулгын утсан хүүхэлдэй болсон ш дээ
МАН, МАХН хоёр нэгдэх нь зүй ёсны л зүйл. Угаасаа л угсаа гарал нэгтэй нам. Цаг хугацааны хувьд одоо байгаад л шүүмжлэлд өртөж байна
МАН МАХН-тай нэгдээд намын дарга нь Хүрэлсүх хэвээр байхгүй бол бас дэмий ш дээ. Дахиад л даргын төлөө дайтаад эхэлнэ дээ
Үгүй, одоо чадаж байна даа л гэж хэлэхээс... АН-ыг Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр тараагаад тавьчихсан. Хүн намынхан хөхнөөсөө гараагүй балчир байна. Н.Энхбаяр эргэж нутаг гүйх санаатай байна. Улс төрийн зураглал ийм л байхад Х.Баттулга ҮХЦ-ыг л дарамтлах аажил хийж байна ш дээ
Сонин л өнцөг байна. Нэрээ Н.Энхбаяр болон түүний махнчуудаас салаад МАН бүүр л мандаа биз дээ. Одоо Н.Энхбаярын намд түүний хүү, эхнэр, Баянсэлэнгэ гурваас өөр хүн байдаг юм уу
МАН бол Энхбаярын намтай намгүй л хүчтэй улс төрийн хчүин. Гэхдээ МАХН-тай нийлчихвэл ядаж 100 жилийн ойгоо булаалцалдаад байхгүй юм даа
Монгол Улсад 33 нам бүртгэлтэй байна. 90 000 хүнд нэг нам оногдож байна гэсэн үг. Энэ олон улс төрийн намууд хэрэг байхгүй, үзэл баримтлал үүсэл гарлаараа нэгдэж байсан нь л дээр дээ
МАН нэгтгэж байна, АН задарч байна. Бусад нв ашиг хонжоо хайж байна. Намуудын л чадварын асуудал ш дээ
Аль нэгнийх нь нэр нь хураагдсан цагт л нэгдсэн гэж болно.Нямка Энхбаяр 2 тараана биз намаа
МАХн эх намдаа эргэж нэгдээ, нэг зорилгын төлөө хамтран зүтгэхийг дэмжиж байгаа шүү.
Н.Энхбаяр гэдэг эргэж таргалдаггүй, эргэж өөдөлдөггүй сонин нөхөр байхгүй бол ч МАН, МАХН хоёрын ялгаа бараг байхгүй дээ
Ганц хүн гал болдоггүй гэдэг шиг Энхбаяр хэдий болтол МАХН гэх намыг ганцаараа гэр бүлээрээ чирж явахад вэ. Нэгдсэн нь дээрээ. Дэмжиж байна
Хамгийн зөв шийдвэр байна. Нэг л түүхтэй 1 л нам ш дээ
Н.Энхбаяр одоо л ард түмнийхээ төлөө дугарч байна. МАН-ыг дэмжихдээ гол биш. Зөв хүнээ дэмжих нь л чухал
100 жилийн түүхтэй нам нэгдсэн э Нь дээр аль эрт л нэгдэх байсан юм
Bugd shorond bj bh estoi humuus nam songuuli yariad l shunaltaad bj bhaamaa.mongol ch ......
Ер нь бол Энхбаяр гэдэг хүний хувийн амбицаас болж л МАХН тусдаа гарсан. Одоо 100 1 дэх жилээс нийлээс нэгдээд явбал улам л хэрэгтэй шүү
Тарж бутараад амжилт олохгүй гэдгийг Н.Энхбаяр маш сайн ойлгосон хүн
Энэ 2 нам угаасаа нэгдэх нь зөв шүү. Харин ч оройтож энэ асуудлыг ярьж байна
Энхбаяр аль хэдийнэ л МАН тай нэгдэх бөйсын. Тэгсэн бол Женко Ерөнхийлөгч болж чадахгүй бсан даа
Ардын нам ардын засаг мандтугай Эвтэй байхдаа хүчтэй
МАН, МАХН аль аль нь нэгдэх талаар нааштай асуудлыг ярьж байна. 2-лаа зүүн төвийн үзэл баримтлалтай энэ хоёр намд нэгдэж, нийлээд гар нийлэжэд ажиллахад буруудах зүйл юу байна аа
МАН-д жижиг намын дэмжлэг хэрэгтэй гэж үү. Харин ч тэдэнд том намын дэмжлэг хэрэгтэй болохоор өөрсдөө налаад байгаа юм биш үү
Одоо харин МАН-аас нэг Ерөнхийлөгчтэй болчихвол төрийн ажил хурдан явчих юм шиг санагдаад байхын. АН-аас Ерөнхийлөгчтэй байлаа гээд хуульд хориг тавихаас өөр юу хийж чадахгүй, тавьсан хоригоо хамгаалж ч чадахгүй гэдгийг 4 жил харлаа.
Уг үндсийг нь бодсон ч, Үзэл баримтлалыг нь бодсон ч яалтач үгүй МАН, МАХН нийлэх нь зөв байх өө
Удахгүй булайгаа дэлгээд салах байлгүй. Эрх ашиг мөнгөөр нийлсэн улсууд
Ингээд Энхбаяр юу ч үгүй хоцорлоо.
SV.Batbold 2 Solongostoigoo niilj Mongoloor togloj bna.
Mongoliin mapyyd niilj khycherekhegchij bna.Ard tymenii ner barij ekh oronoo tsulmugsud sunutygei.Ynekheer ichemeer olgiarkhyyd .Khyrelsykh Mongoliin khaan bolokhod neg alkham yrgashilallaa.Odoo ene khynd erunkhiilugchiin syydal yldev.Mongold ardchilal khynii erkh usataj bna.Bayan khoosonii yalgaa tenger gazar shig bolj .Mongol yls gadaadiin bayalagiin khulgaichidiin yyr uurkhai bolood bna.Khyrelsykh Enkhbayar 2iin tsaana .Bagabanid .SV.Batbold.Ts.Nyamdorj.ME.Enkhebold.Elbegdorj.Batyyl narkhagartallaa bayarladaj bna.SV.Batbold Mongol ulsiin etsen ni boljee.