Одоогоос дөрвөн жилийн өмнө Н.Энхбаярыг түшиж, МАХН-д элсэж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар намаасаа гарч байгаагаа өчигдөр /2021.04.29/ албан ёсоор зарлалаа. Ингэснээр улс төрийн гуравдахь хүчин гэгддэг МАХН-ынхан парламентад ямар ч төлөөлөл, суудалгүй болж байна. УИХ-н гишүүн С.Ганбаатарын хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймгаас МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан байдаг.
Харин Н.Энхбаярын "толгойлдог" МАХН-ыг голж, өрх тусгаарлаж байгаагаа мэдэгдсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дараагийн нүүдэл нь сөрөг хүчин болох АН-д элссэн явдал байв. Өөрөөр хэлбэл, тэрбээр МАХН-аас гарсан даруйдаа УИХ-ын гишүүн Ц.Тувааны талын АН-д элсэж, гишүүнчлэлийн үнэмлэхээ гардаж авлаа.
Учир нь, АН-ынхан дотроо С.Эрдэнийн болон Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдаж, тэрхүү маргаан нь шүүхийн шатанд яваа билээ. Хоёр тал хоёулаа намын даргын сунгаагаа зохион байгуулж, С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар ялалт байгуулсан. Тэд ялалтаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн ч хүлээж аваагүй юм. Учир нь, Улсын Дээд шүүх тэдний хүсэлтийг намын дотоод асуудал гэж үзсэн байдаг.
Тэгвэл нэг өдрийн дотор нэг намаас гарч, нөгөө намд элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын сонголт Ц.Тувааны талын О.Цогтгэрэл даргатай АН болж таарлаа.
С.Ганбаатарыг АН-д элссэн талаар О.Цогтгэрэл "Өнөөдөр АН бүл нэмж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийн, АН-д элсэж байна. Монголын ард түмэн болон хувь хүнийхээ хувьд түүнийг хөдөлмөрчин ангийн талд байж ирсэн гэж үздэг. АН-ын үзэл санаатай нийцсэн бодолтой гэж үздэг. АН-ын бүлгийг бүл нэмэх боломжтой болгож байгаад баярлалаа" хэмээн ярьжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АН-д элссэн явдалд С.Эрдэнийн талынхан сөрөг байр суурьтай байна.
Хууль ёсны дагуу АН-ын дарга хэвээр байгаа УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч АН-д элслээ гэжээ. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй" хэмээн мэдэгдсэн юм.
Түүнчлэн Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Намд маань фэнгшү С.Ганбаатар элсэж. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага хангахгүй. Хоёрдугаарт, АН бол дуртай нь ирээд, нэр дэвшээд явдаг хямд Motel биш. Гуравдугаарт, АН нь чавесчуудын нам биш. Өөр мундаг олон нэр дэвшигчтэй" гэж байр сууриа тодорхой илэрхийлжээ.
Эндээс харахад нэг өдрийн дотор нэг намаас гарч, нөгөө намд элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар АН-д гологджээ. Ингэснээр парламентад сул гишүүн болж, дөрвөн намын батлах өвөртөлсөн анхны улстөрч болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэгэн цагт Тусгаар тогтнол эв нэгдэл нам, Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн явсан. Харин дөрвөн жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг түшиж, элссэн ч өчигдөр МАХН-ыг голж, гарч байгаагаа мэдэгдлээ.
Харамсалтай нь, МАХН-ыг голсон С.Ганбаатар АН-ыг сонгосон ч, С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан түүнийг голжээ. Тэрбээр "Би хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болно" хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрхүү хүслээ гүйцэлдүүлэхийн тулд үзэл бодол, итгэл үнэмшлээсээ хэд урваж, хэдэн ч намд элсэхийг хэн ч тааварлашгүй болжээ.
Сэтгэгдэл ( 27 )
Намаасаа гараагүй юмаа урвагчаас холдсон юм Йим намгүй байх хэжүү
Намаасаа гараагүй юмаа урвагчаас холдсон юм Йим намгүй байх хэжүү
хөдөлмөрчин ангийн талд байж ирсэн гэж үздэг. АН-ын үзэл санаатай нийцсэн бодолтой гэж үздэг” гэж АН-ын нэг дарга (гэхдээ албан бус) Цогтгэрэл мэдэгдэв. Одоо АН чинь ямар үзэл бодолтой нам болчихсон юм бэ. Уг нь би АН-ыг ажилчны нам эж гэж бодоогүй. Нэртэйгээр нь намаа Ажилчны Коммунист нам гэж нэрлэчих. Тэгээд Х. Баттулгын зургийг нь дээрээ залчих.
”... хөдөлмөрчин ангийн талд байж ирсэн гэж үздэг. АН-ын үзэл санаатай нийцсэн бодолтой гэж үздэг” гэж АН-ын нэг дарга (гэхдээ албан бус) Цогтгэрэл мэдэгдэв. Одоо АН чинь ямар үзэл бодолтой нам болчихсон юм бэ. Уг нь би АН-ыг ажилчны нам гэж бодоогүй.
Одоо гүндалайгийн авгайн нам л үлдлээ дээ.
МАХН одоо жийгдэх байлгүй
HARIN CH JINHENE ERUNHIILUGCH N GAMBAATAR BOLOH BH SHUU.\n
HUNIIG HARLUULJ BICHSEN SETGUULCH UURUU AVSAN AVILGALDAA HARIN CH YL UUREH BH SHUU\n
мулгуу женко нь зааж өгч шороо үмхүүллээ дэн
Бат- үүл нтр бол одоо юу вэ? Манангийн сарниж үсэрсэн шавхай биздээ Шоронд орох дөхөөд л бгаа гэмт хэрэгтнүүд штээ. Би Ганбаатар гуайг дэмжиж байна. Манай намд өөрмсонголтоо өгчихөөр хүн бараг ховор
Салга буурал чи АН өмчилдөг хэн бэ.
Поп стар маань порн стар болоод л нам нам дамжаад л гудас болоод явах юм.
ЭРДЭНЭЭГИЙН ХУЛХИ НАМД ОРООГҮЙ НЬ ЗӨВӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШИНЭ ГЭДЭГ НЬ ДЭМИЙ БАЙХАА ЭНЭ БОЛ МАНАНГЫН САНАА.
Кк хиншүү үнэртэж байна. Аймаар шатлаа даа. Ерөнхийлөгч болно гээд итгэчихжээ. 2017 онд үнэн муу өрсөлдөгч нартаа үзээд нилээн санал авсанаа еөк болох амархан гэж бодоод зүүдлээд ухаан санаа нь өөр юм бодохоо байсанаас ганц баларлаа. МАН Энхбаяр 2 ынхоо аргыг олж байгаад шадар сайд болоё гээд зүтгэчихсэн бол шанс байсан юм даа. Одоо ч улам л гүндалай болно лдоо.
Эрдэнэтчүүдийн нэр хүндийг унагааж байна даа. Даанчдээ Эрдэнэтчүүд ийм амьтанийг сонгох гэж сохор юм уу Ямар ч байр суурьгүй ноён нуруугүй олон эр дамжсан хүүхэн шиг амьтан болохыг нь Эрдэнэтчүүд минь хараа биз Би энэ хүнд санал өгсөн өөрөөсөө ичиж байна.
Батүүлтэй ардчилсан нам нэр хүндгүй үүнийг яагаад ойлгодогүй юм бол. АН гэж сонсохоос дургүй хүрч бхйна.
Ганц Эх орончоо бүү голоо Ганбаатарыг түлхсэн хүн өөрөө Монголоос урвагч .
Цогтгэрэл ”анги ” гэнэ үү, намын нөхөд юу гэх бол
Ганбаатар өөрөө нам байгуулаад яваачээ.энэ хүн сэтгэл зүтгэл байдаг гүнбалин биш
Bat uul, erdene 2g ih hurald songoson bilu haha shees n goojloo. Ta narin hajud talbai der garad hevtchih er zorig eruul mend egch oronch hun eok bolosoi bile
INGEJ ERGUUTEJ YAWAKHAAR 7 BUUDLYN DOLJIN AWGAYGIIN BANKHAR BOLCHIKHOOD UTGUN UGAADAS SHAAJ YAWSAN NI DEER DEE
Мундаг эх оронч хүн хог ардчилсан нам хэрэггүй.
улс төрийн *** гэдэг болж дээ
Эх орноо голоогүй халуун эх оронч хүмүүнд нам солих бол яршиг л бна.
Батүүлийн боловсрол гэж ямар юм байдаг юм
Мэдээж тэгэх ёстой А/нийнхан тэнэг л биш бол оруулах ёсгүй шүү\n
Batlagiin utsan huuheldei husseneer n bujiglej bnaa haha