-С.Ганбаатар нь явж, парламентад суудалгүй болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр эрх баригчидтай гар барьснаар нам нь зодог тайлж байна-
Цагтаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж, төрийн хувь заяаг шийдэж явсан Н.Энхбаярт МАХН-ын дарга гэх "жижигхэн" албан тушаал, түүнийг нь гэрчлэх модон тамганаас өөр зүйл үлдээгүй.
Тэгвэл Н.Энхбаяр МАХН-ын дарга гэх "жижигхэн" албан тушаал, модон тамганаасаа татгалзаж, эрх баригч намтай гар барьснаар улс төрийн гуравдагч хүчин гэгддэг МАХН улс төрөөс нэг мөр "зодог тайлж" байна.
Дээр нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ганц суудал авч ирсэн С.Ганбаатар нь намаасаа гарснаар МАХН парламентад суудалгүй нам боллоо. Учир нь, эрх баригч намтай нэгдэх МАХН-ын дарга Н.Энхбаярын шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэл тээсэн С.Ганбаатарт таалагдаагүй юм.
Хэдийгээр МАХН-ыг парламентад суудалтай болгож байсан С.Ганбаатар нь өрх тусгаарлаж, намаасаа гарсан ч Н.Энхбаяр өчигдөр /2021.04.29/ МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-ыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байдаг.
Угтаа хоёр нам эргэн нэгдэх яриа таван жилийн өмнөөс гарч эхэлсэн. Тухайн үед МАН-аас гарч, МАХН-д элсэж байсан Ч.Улаан, Б.Тэрбишдагва нар хүртэл хоёр намыг эргэн нийлүүлэхийн тулд гишүүнчлэлээ сольж байгаагаа мэдэгдэж байлаа. Таван жилийн өмнө яригдаж эхэлсэн хоёр намын нэгдэл Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөхөн биелэлээ олж байгаа нь өнөөдөр улс төрийн халуун сэдвүүдийн нэг болж байна.
Эндээс С.Ганбаатар нь явж, парламентад суудалгүй болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр эрх баригч нам болох МАН-тай нэгдэж, нэг нам болох шийдэлд хүрснээр цаашид улс төрд МАХН гэх нам үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа нь тод уншигдаж байна.
Сэтгэгдэл ( 18 )
Uls tur erh medliin tuluu uheldeh yum daa zailuud bur tsaisan Yu hiisiin ene hed? Uursduu l\nBayanaad...
Өсийг авч өрийг төл гэдэг. Ихэс дээдсийн сургаалыг умартсан Энхбаяр Чи үхвэл таарна
Намаа их л үнэд хүргэж зарчихшиг боллоо. Арай ХҮҮК-ийг ЕӨК болчихоор НАМ-ын дарга болно гээгүй байгаа даа
Монголын улс төрд хоргодсон шар тийрэн,албин чөтгөр.
Монголын хулгайч луйварчдын хүрээллийн гол тоглогчоор хэдэн жил тодорч авилгыг жинхэнэ утгаар нь усалж цэцэглүүлж байсан Энхбаярын бөгсөн доор С.Баяр,Элбэгдорж нар дарь булж улс төрөөс зайлуулсан.Түүнээс хойш авилгад цатгалдаж,албан тушаалд хар тамхи шиг мансуурч явсан үеэ санагалзан эргээд энэ тойрогт орчих гэж оролдоод яваа сүг сүүдэр шиг өвгөн Энхбаяр ямар тохирол хийж МАН-д нэгдэв.Юу ч хийлээ гэсэн авилга албан тушаалын гол тойрогт тоглогчоор оруулахгүй нь ойлгмжтой. Тэгэхээр ганц нэг
Энэ Хоёр нам нэгдэж бгаа юм биш МАХН нам нэртэй газар үндсэндээ татан буугдаж байгаа юм Энхбаяр үндсэндээ бууж өглөө улс төрөөс бүр мөсөн явж тайван амьдралыг сонгож эхэллээ
Одоо Хүрэлсүхийн үүд сахиж чулуу нясалсан шиг сууж байдаг нэг гар гарч ирлээ дээ
Tsairsan xylgaichid ym daa bvgd adil shynaldaa xutlugduj erx medel rvv gvij bn yls ornoo gesen xen ch bhgv
Арай гэж нэг муу угаадас олдож дээ болоо болоо.
Ene muuhai humuusiig odoo hen ch toohguiee.songuuli uguh hun baihguishdee
зөв одоо тайван суух цаг нь болсон хүүхдээ гаргаад болоо биз дээ
Ингээд дахиж ил гарч ирхээ боль хор найруулагчаа
Монголд байгаа хар толбо болгоны үрийг тарьж үндсийг суулгасан авилгалын загалмайлсан эцэг Н. Энхбаяр, түүнээс суралцаж хар толботой ажилд ханцуй шамлан орсон У.Хүрэлсүх нар нэгдэж байгаа юм байна. Удахгүй монголын хөрснөөс үүрд арчигдах коммунист бүлэглэл ингэж бөхөхийнхөө өмнө бадмаллаа. Үлээцгээе монголчууд аа.
Монгол төр дотроо ингэж тогтворгүй, хагаран бутарч, салж нийлж байх нь гадны, ялангуяа монголд санаархсан , монголыг сонирхсон улс гүрэнд их ашигтай. Монголын хаад ноёдыг нь муудалцуулж дотроос нь хагалж байж эзэлж авсан түүхийн гашуун сургамжийг бүгд мартжээ.
Монгол төр дотроо ингэж тогтворгүй, хагаран бутарч, салж нийлж байх нь гадны, ялангуяа монголд санаархсан , монголыг сонирхсон улс гүрэнд их ашигтай. Монголын хаад ноёдыг нь муудалцуулж дотроос нь хагалж байж эзэлж авсан түүхийн гашуун сургамжийг бүгд мартжээ.
МАХН МАНТАЙ НЭГДЭЖ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА. ТИЙМ Ч ЗҮЙЛ БОЛЛОО. ТЭРИЙГ НЬ БАС ДЭМЖИЖ БАЙНА.ГЭТЭЛ МАНАЙ СЭТГҮҮЛЧИД ХОЁР НАМ ХАМТАРЧ АЖИЛЛАХХАР БОЛЖ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА ГЭЭД БАЙХ ЮМ. НЭГ НАМ ЧИНЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭЭРЭЭ ЗУРДАГ ЮМ УУ?
угаасаа нэг л нам бсан ш дээ. нэгдэх нь зөв. МАХН маш сайн нам байсан. Ийм муухай гарчиг өгөх нь буруу ш дээ!
muu sanasan boon chutguur Enchbayr !!!