Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно.
Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг ирэх ням /2021.05.02/ гарагаас эхэлж бүртгэх юм. Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжилнэ.
Парламентад суудалтай дөрвөн нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших үйл ажиллагааг өнөөдрөөс /2021.04.30/ эхлүүлж, тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид ирэх ням гарагт албан ёсоор тодорхой болох юм.
Тэгвэл ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаасаа нэр дэвших хүсэлтээ АН-ын горилогчид Дотоод сонгуулийн хороондоо материалаа хүргүүлж, бүртгүүлж эхэллээ. Одоогийн байдлаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )