Хуульд зааснаар парламентад суудалтай нам, эвсэл тавдугаар сарын 02-ны өдрөөс өмнө Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Энэ дагуу өнөөдөр /2021.04.30/ АН-ын Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээж авч, бүртгэж эхэллээ.
Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаасаа нэр дэвшин, өрсөлдөх хүсэлтийг АН-ын дэд дарга, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Дотоод сонгуулийн хороондоо хүргүүлээд байна.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороондоо материалаа хүргэж, бүртгүүлээд байна.
Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг ирэх ням /2021.05.02/ гарагаас эхэлж бүртгэх юм. Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 15 )
Sarangerel
Манайхан ерөнхийлөгч болох ямар дуртай юум бэ?!
Манай хамаатны дүү охиныг харт тамхины хэргэт хутгаж амьдралыг нь утгагүй болсгосон нөхрийг дэмжихгүй
Мансуурсан нялх ногоо зулгаах донтой ерөнхийлөгчтэй улс гэж дэлхийд бичигдэх үү?
esgii hiih gazar nohoi heregguiee
яасан их горьдож бнаа
Их хүссэн хүнд төр бүү бариул
Энэ ер нь өөрийгөө хэн гээд бодчихсон нөхөр вэ.Хүн өөрийгөө голдоггүй гэдэг үнэн шүү.УИХ д тойргоосоо гарч чадахгүй,намын даргад үзээд бас ялагдсан мөртлөө Монголын ард түмэнг тэнэг гэж бодоод байгаа юм байхдаа.Эсвэл бас наймаалцах ухаантай юм болов уу.
Гологдоно
bolj bnaa
Tsagdaag samarsan daa ene hun
Энэ хүн солиорчихож
Muu er daind.Khuurnu gej.Mongoliin tur amtashasan khereenyyd ikh boljee.Mongoliin khugjild esgii khiikh gazar nokhoi kheregyi gej.
Ардчилсан намд өөр хүн алга уу арай ч дээ.
боожиг жоожиг