Тэдний нэг нь ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД өрсөлдөнө 

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Хуульд зааснаар парламентад суудалтай нам, эвсэл ирэх ням /2021.05.02/ гараг гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж, танилцуулах ёстой билээ. Тэгвэл намын дотоод хагарал, тэмцлээсээ болж ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй болсон АН-ынхан нэр дэвшигчдээ бүртгэж эхэллээ. 

Ингэхдээ хоёр талд нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн тал болон Ц.Тувааны талаас нэр дэвшигчид намынхаа Дотоод сонгуулийн хороонд хүсэлтээ хүргүүлж, бүртгүүлээд байгаа юм. 

Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаасаа нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж, намынхаа Дотоод сонгуулийн хороонд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Л.Гүндалай нар материалаа хүргүүлж, бүртгүүлээд байна. 

Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар бүртгүүлсэн бол М.Тулгат тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай нар материал, хүсэлтээ илэрхийлээд байна. 


-БИ ӨРСӨЛДӨХ ШИЙДВЭРЭЭ ӨЧИГДӨРХӨН Л ГАРГАЛАА-

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: Би өчигдрийг хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшинэ гэдэгт бүрэн итгэлтэй байв. Гэвч МАН хүчиндсээр энэ маргаанд цэг тавьчихлаа. Учир нь, МАН-ын батлуулсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батламжлахдаа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө эрхийг түдгэлзүүлэхгүй гэж бодсон. Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьж, энэ асуудлыг өчигдөр эцэслэн шийдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчөөр ажилласан хүн дахин нэр дэвшихгүй гэсэн заалтыг хүчээр орууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө сонгуульд өрсөлдөх юм байна. Энэ хүн шударга бус зүйл хийж байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхад би "Шударга бусын хонгил бий болголоо. Ингэж болохгүй" гэж хэлээд, их нухлуулсан. Тэр хүнд цагт хэвлэл мэдээллийнхэн л намайг их дэмжсэн. Би өрсөлдөх шийдвэрээ дөнгөж өчигдөр гаргалаа. Шударга бусын хонгилыг устгана. Намайг АТГ олон удаа ээрч, байцаасан. Та бүхэн санаж байгаа байх. МАН-ыг би дөрвөн жил харлаа. Тэдэнд зориг зүрх байхгүй байна. Хулчгар, зовлон дундуур явж үзээгүй, ажил мэдэхгүй, зохион байгуулалтаа хийж чадахгүй байна. УИХ-ын 76 гишүүнийхээ машины кодыг л хэвлээд гаргаж чадахгүй байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болчихвол Монгол Улс Монгол ардын нам улс болох юм уу. Би өөрөө оролцоно, үзэлцэнэ гэж шийдлээ. Би гучин жилийн өмнө их сургуулийн багшийн ажлаа орхиод ардчилалд хүчин зүтгэсэн. Ийм нийгэм бий болно гэж бодоогүй. Шударга бусын хонгилын түлхүүрийг нэг хүнээс аваад нөгөө хүнд өгдөг. Нэг намын даргад өгнө гэж зүүдлээгүй. Шударга ёсыг тогтоох хэрэгтэй байна. Иймд нэрээ дэвшүүллээ. Байгалийн баялгийг цөөнх буюу 30 гэр бүл биш гурван сая монголчууд хүртэх ёстой. Өрөөл бусдыг хийнэ гэж их харлаа.

-БИ АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ- 

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР: МАН-ын 62-ын бүлэг аархаж, даам гарч байгаа өнөө үед би АН-ыг сонголоо. АН-ын хуваагдал, зөрчил удахгүй шийдэгдэнэ. Би ерөнхийлөгчийн сонгуулийн төлөө энэ сонголтыг хийгээгүй. Богино зайд миний хийсэн сонголт эрсдэлтэй боловч урт хугацаанд  зөв шийдвэр юм. Атгаалжин хар мангас уул уурхайн компаниудтай нийлж, ард түмнийг сорж байна. Оюу толгой, Эрдэнэт, Эрдэнэс таван толгойн ордын орлогоор олон сургууль барих ёстой. АН хэдхэн хүний өмч бий. Би ардчиллын төлөө, Монгол Улсын төлөө зүтгэнэ. Над шиг хүмүүсийг баруунд баялгийн эх оронч үзэл бодолтой гэдэг. Би бодлоосоо ухраагүй. 

-НАДАД С.ЭРДЭНИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ НАМЫН БАТЛАХ БИЙ-

УИХ-ын гишүүн асан Л.ГҮНДАЛАЙ: Надад С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй намын батлах бий. Еэвэн хувааж буй шиг нам хуваагдана гэж байхгүй. Дээрээ л  хэдэн хүн хоёр нам байгуулаад байгаа юм. Түүнээс шинэ нам бий болоогүй. Дунд шатны гишүүд АН-даа хэвээрээ л байна. Намын гишүүд хуваагдаагүй. Ц.Туваан тэргүүтэй 50-60 хүн л үймүүлээд байна. Энэ бол цаг уурын үзэгдэл. Ц.Туваан одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхийн тулд зохион байгуулалтад орсон. Би “Ард түмнээ хайрлая” намын бичиг баримтыг эхнэртээ өгөөгүй, шилжүүлээгүй. Энэ нам УИХ-д суудалгүй. Иймд энэ намыг хэн авсан нь тийм ч чухал биш. Харин улс орны асуудал илүү чухал тул жижиг асуудал ярихгүй байцгаая. 

-МАНАЙ НАМААС НЭР ДЭВШИЖ БАЙГАА ХЭН Ч БАЙСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫГ ХИЙЖ ЧАДНА-

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: Нэг намын болон нэг хүний дарангуйлалд орчих гээд байгаа ийм үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа хүн нэлээд сэтгэл санаа зовж, өөрийн байр суурьтаа байж чадна гэж дүгнэж байгаа. Манай намаас нэр дэвшиж буй хэн нь ч Ерөнхийлөгчийн ажлыг хийж чадна. Ардчилсан нам хоёр хуваагдаад байгаа зүйл байхгүй. Намын дүрмийн маргаан, үйл ойлголцол бий ч шийдэгдчихнэ. Улсын дээд шүүх хэд хоногийн өмнө энэ асуудлыг намын дотоод асуудал гэсэн шийдвэр гаргасан. Дотоод асуудлаа нам дотроо шийдчихэж болох байх гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(2.3.165.130) 2021 оны 05 сарын 01

ta nar ALTANHUYAGIIG debshvvlehgvi bol gots yalagdana shvv ard irgediin sanaliig avya gj bodoj bval ALTANHUYAG. Ene luivarchidiig darch chadah zorigtoi savart ni orchihoogvi hvn gjj hardag. Ganbaatar Oyunerdene ug ni dajgvi ch tednii esreg yu ch hiij chadahgvi huchin muhusdunu yaj temtseh uchraa ch medehgvi bh busad ni hereggvi Erdene GAHAI end yu hiij bga yum bee kkkk

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 01

Ganbaatar Altanxuyag xoeriig l 100 xuviar demjine ee !

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 01

Ganbaatariig 100

0  |  0
Зочин(66.181.161.112) 2021 оны 05 сарын 01

Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шигБитон Ганбат сураггүй байлгүй хүн өөрийгөө голдоггүйээ гэж үнэн юм даа.

0  |  0
иргэн(202.9.46.21) 2021 оны 05 сарын 01

Хм ... клоуны ...

0  |  0
Бат(202.9.47.19) 2021 оны 05 сарын 01

Бусад нь яахав ард түмэн мэднэ биз НАМ НАМ дамжсан Ганбаатар мэтийн нам дамждаг банзалуудыг бүү дэмжээрэй ёрөнхийлөгч болчихвол МАХН аа сэргэж мэднэ шүү

0  |  0
Mongol(202.126.89.73) 2021 оны 05 сарын 01

Ouyngerel bol Mongol Merkel boloh baihaa

1  |  0
unshigch(202.9.40.18) 2021 оны 05 сарын 01

Оюунгэрэл хамгийн гэгээлэг нь байна. Бусад нь Ардчилал нэрийг ноцож амьдардаг феодалууд болсон эрчүүд.

1  |  0
damba(66.181.183.59) 2021 оны 05 сарын 01

altanxuyg deer

0  |  0
Guest(64.119.25.194) 2021 оны 05 сарын 01

Эднээс арай гайгүй нь Ганбаатар Алтанхуяг хоёр. Бусдыг нь ард түмэн дэмжихгүй

1  |  0
zochin(183.177.100.4) 2021 оны 05 сарын 01

ter bosoo ganbaa bidon ganbaa altanhuyg ntr bol zail shvv gulugnuud ymr nuureeree ner devshdeg bnaa \n

0  |  1
дэмжин(150.129.141.92) 2021 оны 05 сарын 01

Эрдэнэтээс сонгогдсон Алтанхуяг Ганбаатар хоёр болиоч улс төрийн ***/яашка/ болж дээ.Эрх мэдэлд хүрэх гэсэн пизьда нараа та хоёрын дэргэд бидон Ганбат дээр урваж шарваагүй нэг үзэл бодолдоо үнэнч эр Ганбат ахдаа амжилт хүсье.

1  |  1
Z(192.82.69.148) 2021 оны 05 сарын 01

ELBEGDORJ MONGOLIIG SUIRUULCHEED ODOO SHORONDOO YAVAAAAAA CHINII GULUG ERDENE OYUNGEREL TEMUUJIN AMARJARGAL NAR MONGOLD HEREGGUIEEE MONGOLIIN TURIIG TSEVSRLEH TSAG BOLSON SHUU

2  |  0
amar(124.158.83.107) 2021 оны 05 сарын 01

Бүгд л УИХ-ын гишүүн, сайд дарга нар хийж байсан хүмүүс.Тэр үедээ юу ч хийж гийгүүлээгүй байж одоо яах гэсэн малаанзууд вэ? АН-ын гишүүдээ өөрсөд шигээ малаанзууд гэж боддог юм байх даа.

1  |  0
Урагшаа(150.129.141.141) 2021 оны 05 сарын 01

ГҮНДАЛАЙ, ГҮНДАЛАЙ УРАГШАА УРАГШАА

0  |  0
Болл(192.82.76.235) 2021 оны 05 сарын 01

Адтанхуяг ЕС байхдаа олигтой ажилласан юм уу.Бас л зальтай,хольбиромтгой нөхөр шүү дээ.ЕС байхдаа төрөөс хулгай хийсэн хулгайч нарын хулгай луйврыг албан ёсоор хэрэгсэхгүй гэсэн эдийн засгийн ил тод байдлын хууль гэдгийг санаачлан батлуулсан билээ..Эбийдээ жийлгэчихээд л иа шудрага болчихсон юм даа

2  |  0
Дооги(150.129.142.219) 2021 оны 05 сарын 01

Баруун мөрөн дээрээ зүрхтэй үмхиы орк ч бас юув дээ далд ор

0  |  0
Зочин(139.5.219.248) 2021 оны 05 сарын 01

С:Ганбаатар хичнээн ч олон нам сольж байгаа юмбэ дээ.Үзэл бодол нь тогтворгүй ийм хүнийг нам хоорондын *** гэмээр юмуу даа?

3  |  1
зочин(64.119.27.163) 2021 оны 05 сарын 01

АМАРЖАРГАЛ ЧЕПУХА ПОШЕЛ ВОН

2  |  0
зочин(64.119.27.163) 2021 оны 05 сарын 01

АЛТАНХУЯГ ГИШҮҮНИЙГ АРД ТҮМЭН БИД ДЭМЖИЖ СОНГОНО.ӨӨР СОНГОЛТ ҮГҮЙ

2  |  0
k(107.77.241.57) 2021 оны 04 сарын 30

Алуурчин Эрдэнэ, алиа салбадай Гүнбалай,америк хөгшний гудас, агуу хүний нэр гутаагч Сарангэрэлчин, ац царайлсан алцгар 40-н бидон, Алтанхуяг гэж чөлөөт бүсийн тендерын луйварчин, Амаржаргал гэж бөв бөөрөнхий дурак...бас юу ч билээ, баруун талдаа зүрхтэй попчин нэмэгдээд. Таарсан таар шуудайнуудын нам нэртэй гэмт хэргийн бүлгийг татан буулгаад тарааж зайлуулбал зохино.

0  |  0
Yunden(67.163.50.64) 2021 оны 04 сарын 30

Ardchiliin. Her Barbican. Nycyyd. Ulc. Ydirdax Genee. Men ch. cerexgyi. Bol. Caixan. Zyyd. Yam daa. Ardchilcan. Nam. L. Geed. Xedxen. Hexed. Dawxiad. Baigaa. Bolxooc. Xynii. Neets. Daanch. Alga. Daa. Odoonii. Ene. Xeden. Seneg. Tolgoinyyd. You. Be.\nEcgii. XIix. Gazar. Noxoi. Xereggyi. Gej. Baidagdaa.....

0  |  0
Ан-ын гишүүн(202.126.88.54) 2021 оны 05 сарын 01

Элбэгдоржийн нөөцийн бөлдөг Амаржаргал гэх цэргийн дунд тушаалын офицер, өөрийгээ эдийн засагч гэж нэрлэгч гадны гар хөл, америк хөгшний зугаа гаргагч Оюунгэрэл нар л биш шүү

1  |  0
Ан-ын гишүүн(202.126.88.54) 2021 оны 04 сарын 30

Элбэгдоржийн нөөцийн бөлдөг Амаржаргал гэх цэргийн дунд тушаалын офицер, өөрийгээ эдийн засагч гэж нэрлэгч гадны гар хөл, америк хөгшний зугаа гаргагч Оюунгэрэл нар л биш шүү

0  |  0
сонгогч(202.9.46.113) 2021 оны 04 сарын 30

МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ АЮУЛД ОРУУЛЖ, ХУУЛЬ ЁСЫГ УЛАНДАА ГИШГЭЖ, ШУДАРГА ЁСЫ УСТГАЖ, 1 ХҮНИЙ ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХЫГ САНААРХАГЧИД НЬ АН-С НЭР ДЭВШИЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН Ц.ЭЛБЭГДОРЖ, Х.БАТТУЛГА 2 ЧИНЬ ШҮҮ. БУРУУГАА БУСАД РУУ ЧИХЭХ ХЭРЭГГҮЙ АН-ХАН .....ТЭДНИЙ ХИЙЖ, ХЭЛЖ БАЙСАН, БАЙГАА БҮХНИЙГ НҮДТЭЙ БОЛГОН НЬ ХАРЖ, ЧИХТЭЙ БОЛГОН НЬ СОНСОЖ БАЙГАА ШҮҮ...СОНГОГЧИД ТЭНЭГ БИШ...сонгогчид үүнийг сонгууль өнгөртөл өглөө бүр, үдэш бүр санагтун___

0  |  0
Зочин(66.181.189.218) 2021 оны 05 сарын 01

Алтанхуяг юу юм бэ гэхээс бусад нь сураггүй

1  |  2
Иргэн(192.82.88.31) 2021 оны 04 сарын 30

СЕХ наадуулыг чинь бүртгэхгүй ш дээ. Эхлээд дотроо учраа ололцоод хамтарч нэр дэвшигчээ тодруулах ёстой байтал 2 хүний нэр СЕХ -нд өгөх болчихоод байх шиг

1  |  0
Зочин(202.126.90.35) 2021 оны 04 сарын 30

Энэ босоо одоо бас юу ч вэ дээ, хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэж ч болох нь үү

3  |  0
Зочин(64.119.16.54) 2021 оны 05 сарын 01

Эргэлзээд байх юм алга Р.Амаржаргал л байна даа Остальные чепуха !\n

3  |  1
Иргэн(202.179.21.233) 2021 оны 04 сарын 30

МАНы бууны нохой Эрдэнэ чи зайл аа новшоо.

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 30

ou gutlaa

2  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 30

ou gutlaa

2  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 30

ou gutlaa

2  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 30

ou gutlaa

2  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 30

ou gutlaa

2  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 30

ou gutlaa

2  |  0
М(64.119.23.45) 2021 оны 04 сарын 30

Ардчилсан нам утгаа алдаад бна

2  |  0
irgen(64.119.23.46) 2021 оны 04 сарын 30

амаржаргал тэмүүжин 2-ын нэг нь л дээр, бусад нь бааснууд нэрээ шуналаар болон попо-оор бузарласан. Ганбаатар өөр намаас дэвшиж Ан-д тус болж МАН-д өргөс болох ёстой байлаа даанч ухаан дутав

1  |  2
Миний бодоход(122.201.31.141) 2021 оны 04 сарын 30

АН энэ сонголтоор бол сонгуульд унах нь тодорхой ер нь уная гэж бодоод байгаа юм шиг ээ

4  |  0
Миний бодоход(122.201.31.141) 2021 оны 04 сарын 30

АН энэ сонголтоор бол сонгуульд унах нь тодорхой ер нь уная гэж бодоод байгаа юм шиг ээ

3  |  0
Top