Намын гишүүнчлэлээ сэргээсэн Н.Алтанхуяг АН-ын бүлэгт орлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймагт бие дааж нэр дэвшин, ялалт байгуулсан Н.Алтанхуяг АН-ын гишүүнчлэлээ сэргээж, УИХ дахь АН-ын бүлэгт орж ажиллахаар боллоо. 

Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатад хандаж "Норовын Алтанхуяг миний бие УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэн орохоо үүгээр илэрхийлж байна" хэмээн бичжээ. Ингэснээр өнөөгийн парламент бие даагч гишүүнгүй болж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо нэгээр нэмэгдэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхаа Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байгаа билээ. Түүнтэй хамт АН-ын Дотоод сонгуулийн хороонд Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Д.Ганбат, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар хүсэлтээ хүргүүлж, дотоод сунгаанд бүртгүүлээд байна. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(83.20.240.102) 2021 оны 05 сарын 01

Tuul golyg buzarlahaa boli

0  |  0
Иргэн(192.82.87.243) 2021 оны 05 сарын 01

Намаасаа гараад ирдэг л юм бол босоо Ганбаа та хоёрын аль гарч ирсэнийг чинь дэмжнээ.

0  |  0
зочин(192.82.69.80) 2021 оны 05 сарын 01

Босоо Ганбаа бас ороо биз дээ, энийг АН-д очоод нийл гэж сонгогчид нь сонгоогүй л байлтай, Босоо Ганбааг бол сонгосон МАХН-ыг дэмжигчид нь эргүүлж татах хэрэгтэй ш дээ

1  |  0
зочин(203.91.115.49) 2021 оны 05 сарын 01

хөгийн ч юмаадаа

2  |  0
р(103.26.195.242) 2021 оны 05 сарын 01

бик дааж, эсхүүл нэг намын нэрээр уих гтшүүнээр сонгогдсон бол бүрэн эрхийнхээ хугацаанд нам солихыг хориглох хэрэгтэй бна. утгагүй юм. сонгогчдоор тоглож бна шт

2  |  0
иргэн(66.181.161.28) 2021 оны 05 сарын 01

зүйтэй сайн бна хүчтэй лидер амжилт

0  |  1
хөдөөний хүн(202.179.21.244) 2021 оны 05 сарын 01

одоо болно бүү давар

1  |  0
цоохор цэрэг(66.181.190.53) 2021 оны 05 сарын 01

эрээвэр хураавар элдэв шалдав хүмүүс нийлсэн бүлэг болоо шив дээ эцсийн зорилго албан тушаалын төлөө нэгдлээ дээ

1  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 01

Зэрлэг коммунизмын онол дээр суурилсан шулан мөлжих капитализмын чиг баримжааг удирдлага болгосон хулгайч Хүрэлсүхийн даргалж байгаа МАН ыг нэн яаралтай тараах нь монголчуудын эрхэм хүсэл мөн. Нэгдэгтүн.

0  |  2
монгол(64.119.27.198) 2021 оны 05 сарын 01

ЭНЭ АН ЕР НЬ ЯАЧИХСАН НАМ БЭ ДАНДАА Л ЭНД ТЭНДЭХИЙН ХЭРЭГТ ТӨВӨГТ ОРОХООР ХҮЛЭЭГДЭЖ БАЙГАА\\БАТЗАНДАН МЭТИЙН ЭСВЭЛ ОРОН ОРОН НМГҮЙ БОЛСОН ГАНБААТАР МЭТИЙН ЭСВЭЛ АЛБАН ТУШААЛ ГОРИЛООД ГАНЦААРДСАН ЧОНО ШИГ АЛТАНХУЯГ МЭТИЙН ХҮМҮҮС ЦУГЛАЖ БАЙХ ЮМ. НАМ ГЭСЭН ШИНЖ ТӨРХӨӨ УЛАМ БҮР АЛДАЖ ҮНЭТ ЗҮЙЛГҮЙ ГАДААДЫН ХЭЛЭЭР ШАЙКА, БАНДА ГЭГЧ НЬ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА. ЯАЧИХСАН Ч ДАРГА НАРТАЙ ЮМ НЭРТЭЙГЭЭР НЬ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА

2  |  0
Top