Сөрөг хүчин болох АН-ынхан дотроо С.Эрдэнийн тал, Ц.Тувааны тал гэж хоёр хуваагдаад байгаа билээ. Улмаар С.Эрдэнийн талын АН-ын даргаар М.Тулгат, Ц.Тувааны талын АН-ын даргаар О.Цогтгэрэл нар тодорсон.
Тэгвэл хоёр тал хоёулаа өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа.
АН-ын Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлсэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар ялалт байгуулсан талаар мэдээлсэн билээ. Өөрөөр хэлбэл, М.Тулгатын талаас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн талаас Н.Алтанхуяг нар ялалт байгуулсан юм.
Тэгвэл дөнгөж сая /2021.05.02/ М.Тулгатын талын АН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх сунгаанд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг ёсчлон батламжиллаа.
Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөх дотоод сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэ танд баяр хүргэж, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг хүсэж байна" гэв.
Сэтгэгдэл ( 12 )
АН - ынхан танар яасан ядуу үхээнц байна вэ? Эрдэнэ гэдэг урвагчаа зсйлуулж чадахгүй байхдаа яахав. Эрднэ чинь МАН - ын тагнуул урвагч шүү дээ
АН - ынхан танар яасан ядуу үхээнц байна вэ? Эрдэнэ гэдэг урвагчаа зсйлуулж чадахгүй байхдаа яахав.
Энэ Хүүкийг захиалга гэж харагдахаар юмаа. ЭР ХҮН шиг шударга өрсөлдчихгүй, Эрдэнээ энэ Тулгат гэнэ үү байчихсан юмаа, карьер нь дууслаадаа
Албаар намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн хэдэн нөхдийн үйл ажиилагаа намаас хөөх хэрэгтэй
Баярлалаа.Хүүк жанжиныг миньЕрөнхийлөгчөөр гаргах замыг засаж цэвэрлэж өгсөн гавьяаг чинь түүх мартахгүй.МАНай намд үнэлж баршгүй дэмжлэг боллоо.
Юун хөөрхөнийн. Энэ хүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй болжээ.
Санал өгөхгүйэ
Yana aimshgiin yumaa.naidah sain hyn alga
S. erdene uhej zailaachee
Оюунгэрэл ЭРДЭНИЙН ДООР Л ХЭВЭЖ БАЙГАА БИЗ.
Маш зөв
Маш зөв