МАН-ын Бага хурал өнөөдөр /2021.05.02/ болно. Хурлыг 15:00 цагт цахим хэлбэрээр хуралдахаар товложээ.
Хуралдаанаар ирэх зургаадугаар сарын 09-ний өдөр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд журмын нөхдөө төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм. Хуульд зааснаар парламентад суудалтай нам, эвсэл өнөөдрийн дотор багтаж, нэр дэвшигчээ тодруулах ёстой. Улмаар маргаашнаас /2021.05.03/ нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ.
Одоогоор улс төрийн гурван намаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө. Учир нь, МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар намаасаа гарсан тул тус нам дарламентад төлөөлөлгүй болсон. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, хоёр нам нэгдэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тиймээс энэ удаагийн сонгуульд МАН, АН, ХҮН гэсэн гурван нам өрсөлдөх юм.
Сэтгэгдэл ( 0 )