Нам дотроо хоёр хуваагдсан АН-ынхан дотоод хагарлаа шийдэж чадалгүй нэр дэвшигчдээ хоёр талд тодрууллаа. Хэдийгээр Улсын Дээд шүүхээс М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан ч М.Тулгатын талаас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн талаас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар ялалт байгууллаа.
Тэд ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж нэр дэвших эрхээ өвөртөллөө. Гэхдээ тэдний хэн нь хууль ёсны нэр дэвшигч вэ гэдэг нь тодорхойгүй, эргэлзээтэй байна.
Энэхүү маргааныг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр эцэслэнэ. Өөрөөр хэлбэл, М.Тулгатын тал болон О.Цогтгэрэлийн тал гэлтгүй энэ удаагийн сонгуульд сөрөг хүчин болох АН-ынхан оролцох эсэх нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээс шалтгаалахаар болж байна.
Хэрэв Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр талаас хүргүүлсэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах аваас АН-ынхан Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнжихөөс аргагүйд хүрэх юм. Тиймдээ ч хоёр талд хамаг найдвараа Сонгуулийн ерөнхий хороонд тавьж, тус бүртээ нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлэх нь дамжиггүй.
Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн материалыг өнөөдрөөс /2021.05.02/ ирэх лхагва гарагийн дуустал хүлээж авна.
Харин дотоод асуудлаа шийдэж чадаагүй Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай золгож байгаа АН-ынхан Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёрын материалыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээж авахыг харах үлдлээ. Эсвэл бүр эсрэгээрээ тэдний хэнийх нь ч материалыг хүлээж авахгүй ч байж мэднэ.
Сэтгэгдэл ( 6 )
Баттулга хамгийн өгөөмөр ерөнхийлөгч байсан шүү тэтгэврийн зээлтэй байсан хөгшид маань мартах учиргүйл юм
Сонгууль болохгүй тэмцэл болно. Монголыг цөлмөсөн МАН АН тарна. Монгол орон хөгжлийн зам дээр гарч дотоодын дайснууд/ МАНАН/ аасаа сална. Хөгжил, дэвшил гэж юу байдгийг монголын залуучууд 30 жил завхайрсан этгээдүүдэд харуулах болно.
Syyliin yed Mongold deeremjid alyyrchid turd altan zgasni emegen shig bolj.Delkhiin yamarj ulsad shyykhiin umnu ochison taslagdsan khyniig turd ajilyyldagyi.Kharin Mongold bol shorngoos shuud ih khurald gishyyn bolj.Khyn alj baisan khyn AN namiin darga bolj erunkhiilugch bolokh gej baikh jisheetei bas banka luivardj kazinoodoj shyykhees yal avj baisan khyn erunkhii said mapuudiin etsen bolj baikh jisheetei odoo byr erunkhiilugch bolokh gej bnaTsad etsen ni .SV.Batbold.N.Bagabanid.P.Ocherbat.Ts.Elbegdorj/Ts.Nyamdorj .Nar MONGOL ulsiig smarj bna.Khar khairtsag bol shyyd gadaadiikhanii khamaralt
СЕХ-д ямар ч хамаагүй, АН-ынхан өөрсдөө л шийднэ.
АН -ЫГ БҮР ХАС. Нам нь ч тарсан дээр.
УДШ шийднэ